Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа 3 дугаар байрт шалгарлаа

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа 3 дугаар байрт шалгарлаа

Белград-2023” чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-21-нд Сербийн Белград хотноо болов.

Монгол Улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай өндөрлөлөө. Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж, гуравдугаар байрт орсон байна.

Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов.

Мөн энэ жил олимпийн эрх олгож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 килограммын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар тус тус олимпийн эрхийг эх орондоо авчирлаа. ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ий 68 кг-ийн жинд зодоглож Серб, Казахстан, Франц, АНУ бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медальтан болсон. Мөн "Белград-2023" ДАШТ-ий 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Даваанасан Польш, Болгар, Казахстаны тамирчдыг буулган авч Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-22 66.181.160.104

Алтан медаль авчих , арай илүү бүсгүйчүүд алга уу ?
Алийн болгон ард нь үлдэж байх юм ?
Япончууд шиг өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Зөвхөн япончууд ч биш , бусад орны бөхчүүд ямар хурдтай байгааг хар даа. Залхуурч болохгүй. Бэлтгэл сургуулилтаа сайн хийж , амьсгалаа сайн задалж , ядралт бага авдаг байх хэрэгтэй. Хоол ундаа зөв тааруулах хэрэгтэй. Мах их идэж ерөөс болохгүй. Ялангуяа холестрин ихтэй , хонь , ямааны махнаас татгалзах хэрэгтэй. Биеэ хөнгөн байлгах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

====== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.185.244

Чөлөөт бөхийн холбооны удирдлага ялангуяа дасгалжуу лагч нарыг нь халах срлих хэрэгтэй ! Тэд дэндүү бүдүүлэг хоцрогдсон бна ! Манай бөхчүүдэд бяр мэх бна, гагцхүү ХУРД путаад байдаг, ядахдаа Тува,Буриадын бөхчүүдийн дайны хурдтай болох хэрнгтэй ! Тийм боломж бий, Болд нтр ийг л халах хэрэгтэй, дэндүү хоцрогдсон, болхи харанхуй юмнуудыг зайлуулаач !!!

Avatar

irgen 2023-09-22 202.126.89.235

Орхон мин хичээгээрэй. Олимпд үзүүлээд өгөөрэй. ард түмний чиний талд

Avatar

зочин 2023-09-22 66.181.190.200

Монголын эрэгтэй баг гэж байна уу, үгүй юу? Тэмцээнд явсан юм уу?

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.189.248

Чөлөөт бөхийн удирдлагууд минь та нар зайлах хэрэгтэй болж дээ 6 сард наад хэдэн тамирчин чинь энэ байдлыг урьдчлан хараад хэвлэлийн бага хурал хийлгэж байсан байна тамрчдаа яаралтай арга хэмжээ ав олимп ойрхон болсон шүү

Avatar

Зочин 2023-09-22 202.9.46.13

Эрэгтэй багаа тараачихаад зардалыг нь эмэгтэй баг дээрээ нэмэээд хангамжыг нь сайжруулбал олимпын аварга ч төрнө. Орхон бол олимпын аварга болно доо болно. Харах л үлдлээ.

Avatar

Гэрэл 2023-09-22 202.5.202.36

За тараах нь ч юу байхав. Сайн тамирчид байгаа боловч уралдаан тэмцээнд сонгогдохгүй байгаад л учир байна даа. Эмэгтэй багийнханд баяр хүргэе

Avatar

Нэргүй 2023-09-22 68.100.57.175

Эрэгтэй багаа таоаачихсан нь дээр юм бна

Avatar

Нэргүй 2023-09-22 49.229.124.113

Heden bor huuhnuud maani l end tend hundiig uurch ekh ornii ner gargaj yvah yumda

Avatar

Нэргүй 2023-09-22 49.229.124.113

Ta nartaa bayarllaa

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.161.78

Гайхалтай.Сайн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж