Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа 3 дугаар байрт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2023.09.22-нд нийтлэгдсэн

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид багаараа 3 дугаар байрт шалгарлаа

Белград-2023” чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-21-нд Сербийн Белград хотноо болов.

Монгол Улс бүтэн багаараа буюу эрэгтэй, эмэгтэй нийт 20 жинд хүчээ сорьж амжилттай өндөрлөлөө. Эмэгтэй шигшээ баг гурван мөнгөн медаль хүртэн 80 оноо цуглуулж, гуравдугаар байрт орсон байна.

Ингэснээр чөлөөт бөхийн дэлхийн цомд өрсөлдөх эрхтэй болов.

Мөн энэ жил олимпийн эрх олгож байгаагаараа онцлогтой бөгөөд эмэгтэй тамирчдаас 50 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Отгонжаргал, 68 килограммын жинд мөнгөн медалийн эзэн болсон ОУХМ Э.Дэлгэрмаа, Э.Даваанасан нар тус тус олимпийн эрхийг эх орондоо авчирлаа. ОУХМ Э.Дэлгэрмаа ДАШТ-ий 68 кг-ийн жинд зодоглож Серб, Казахстан, Франц, АНУ бөхчүүдтэй барилдан ялалт байгуулж аваргын алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Туркийн бөх Бусе Тосунд ялагдсанаар мөнгөн медальтан болсон. Мөн "Белград-2023" ДАШТ-ий 72 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Даваанасан Польш, Болгар, Казахстаны тамирчдыг буулган авч Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж