Сайд Б.Жавхлан хэлснээсээ буцах уу?

Сайд Б.Жавхлан хэлснээсээ буцах уу?

Сайд Б.Жавхлан хэлснээсээ буцах уу?

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “газар тариалангийн талбайг малаас хамгаалах зорилгоор улсын төсөвт есөн тэрбум төгрөг суулгаж, шийдье” гэх амлалтыг өгсөн байдаг юм.  Харин Сангийн сайд Б.Жавхлан дээрх амлалтаасаа буцахаар шийдсэн үү, эсвэл ирэх оны төсөвт салбарын сайдынх нь багцад есөн тэрбумыг суулгаж, амласнаа хэрэгжүүлэхээр зүтгэх үү” гэдэг тодорхойгүй байгаа.

Учир нь, өнгөрсөн Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2023 оны төсөв батлагдсан нь хэрэгжээд явж байна. Уг төсөвт хашаа барина гэж 9 тэрбум төгрөг тавиагүй” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр энэ оны төсөвт уг хөрөнгийг суулгаагүй байж болох ч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны тариаланчидтай хийсэн уулзалтын үеэр тариалангийн газрыг хашаажуулахад төрөөс 2018 оноос эхлэн хөрөнгө хаяж ирсэн байдаг. Иймээс Засгийн газрын төвшинд боловсруулагдаж буй 2024 оны төсвийн төсөлд дээрх есөн тэрбум төгрөг суугдах эсэхэд олон нийт хяналт тавих. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх шатанд мөн хяналт тавих шаардлага үүсч буй.

УИХ, Засгийн газрын гишүүд ард иргэдэд өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд салбар хариуцсан сайд нарын багцад хөрөнгө тусгаж, шийдэж ирсэн. Иймээс энэ жишгээр есөн тэрбум төгрөг суугдах вий  гэх болгоомжлолыг төрүүлж эхэллээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

* Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 202.21.113.238

Жавхлан, Болорчулуун гээд монголын түүхэнд байгаагүй хамгийн муу сайд нар, зайлуулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2023-09-22 59.153.115.236

чинээлэг малчид ээмэгжүүлэх мөнгөгүй,,,, баян хүн хашааны мөнгөгүй Болорчулуун сайд бүгдийг нь гүйцээж өгнө,харин өөрийхөө мөнгөөр үү?. татвар төлөгчдийн мөнгөөр үү?

Avatar

Нэргүй 2023-09-22 203.169.50.236

2023 ond suugaagui ee 24 ond suulganaa gene l dee

Avatar

Төртэй ард түмэн байх юмсан 2023-09-22 59.153.85.132

Хүн дайрч алахаар завдсан Чинбатдаа 8 тэрбум өгөх үү… Тариа тариад ашиг олж байгаа бол тэр газараа хашна уу хаяна уу маньд хамаагүй, бидний татварын мөнгөөр яахаараа хашаа барих билэээ, Та нар дотооддоо ингэж шүүх хуулиараа түрээ бариад байвал гадны оролцоотой байгууллага байдаг юм шүү, хэрэг хуучирдаггүй… албан тушаал гарын үсэгээ хэдэн жилийн дараа сананааа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж