Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ “газар тариалангийн талбайг малаас хамгаалах зорилгоор улсын төсөвт есөн тэрбум төгрөг суулгаж, шийдье” гэх амлалтыг өгсөн байдаг юм. Харин Сангийн сайд Б.Жавхлан дээрх амлалтаасаа буцахаар шийдсэн үү, эсвэл ирэх оны төсөвт салбарын сайдынх нь багцад есөн тэрбумыг суулгаж, амласнаа хэрэгжүүлэхээр зүтгэх үү” гэдэг тодорхойгүй байгаа.
Учир нь, өнгөрсөн Лхагва гаригт болсон Засгийн газрын хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2023 оны төсөв батлагдсан нь хэрэгжээд явж байна. Уг төсөвт хашаа барина гэж 9 тэрбум төгрөг тавиагүй” гэж мэдэгдсэн юм. Хэдийгээр энэ оны төсөвт уг хөрөнгийг суулгаагүй байж болох ч Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны тариаланчидтай хийсэн уулзалтын үеэр тариалангийн газрыг хашаажуулахад төрөөс 2018 оноос эхлэн хөрөнгө хаяж ирсэн байдаг. Иймээс Засгийн газрын төвшинд боловсруулагдаж буй 2024 оны төсвийн төсөлд дээрх есөн тэрбум төгрөг суугдах эсэхэд олон нийт хяналт тавих. УИХ-аар ирэх оны төсвийн хуулийг хэлэлцэх шатанд мөн хяналт тавих шаардлага үүсч буй.
УИХ, Засгийн газрын гишүүд ард иргэдэд өгсөн амлалтаа хэрэгжүүлэхийн тулд салбар хариуцсан сайд нарын багцад хөрөнгө тусгаж, шийдэж ирсэн. Иймээс энэ жишгээр есөн тэрбум төгрөг суугдах вий гэх болгоомжлолыг төрүүлж эхэллээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ