Г.Ганжаргалтай хамт байсан эмч нарыг шинжээчдийн багт оруулна

Г.Ганжаргалтай хамт байсан эмч нарыг шинжээчдийн багт оруулна

Г.Ганжаргалтай хамт байсан эмч нарыг шинжээчдийн багт оруулна

Албан ажлаар явж байх үедээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт байрлах "Хасу шивэрт" рашаан сувилалд харамсалтайгаар амь насаа алдсан Анагаах ухааны доктор, Монгол Улсын зөвлөх эмч Г.Ганжаргалын гэр бүл цагдаагийн байгууллага, шүүхийн байгууллага, Хууль зүй дотоод хэргийн яаманд өргөдөл, хүсэлт гаргасан. Тэгвэл хэрэгт хамаарах нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн байж болзошгүй асуудлыг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, хохирогчдын ар гэрийнхний тавьсан шаардлагыг харгалзан  ажиллаж байгааг Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн билээ.

Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас “Шүүх шинжилгээг дахин хийх хүсэлтийг хохирогчийн ар гэрийнхэн гаргасан. Иймд гурван эмч шинжилгээ хийхэд гэр бүл нь мөн л хүлээн зөвшөөрөөгүй.

ЭМЯ, Шүүх шинжилгээний хамтарсан долоон хүний бүрэлдэхүүнтэй багийг томилон ажиллаж байна.

Эрүүгийн хэргийг хянан шийдэх хуулийн дагуу бид ажилладаг. Энэ хуульд ямар журмаар ажиллахыг нарийвчлан заасан. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр зарим хэрэг замхарлаа гэх мэтээр ташаа мэдээлж байна. Мөрдөн байцаалт явуулахад хугацаа хэрэгтэй” гэдгийг мэдээлсэн.

Г.Ганжаргалын эхнэр А.Отгонцэцэгтэй ярилцлсан ярилцлагаас тус хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг унших боломжтой.

Тэгвэл тус хэрэгт сэжиглэж байгаа хүмүүс Г.Ганжаргалын амиа алдсан шалтгаан нөхцлийг тодруулах шинжээчийн багт орохоор болж. Өнөөдөр түүний гэр бүл энн шийдвэрийг эсэргүүцэж УЕП-ын газрын гадна мэдээлэл хийнэ гэв.

Мөн тус хэрэгт сэжиглэж байгаа зарим хүн гадаад руу явж байгаа учраас хилийн хориг тавихыг ар гэрийнхэн нь шаардаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа ч сэжигтнүүд хил давж байгааг хардаж байгаа талаар түүний эхнэр цахим хуудастаа бичсэн байна. Тиймээс ЦЕГ, УЕПГ-т дахин хандсан юм.

Г.Ганжаргалын эхнэрийн хэлснээр, өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан мөрдөгч удаа дараа санаатайгаар мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчиж байсан. Тэр нь ч тогтоогдож арга хэмжээ авч, хариуцлага  тооцож, тухайн мөрдөгчийг хэргээс татгалзуулан гаргасан. Дахин шинээр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Мөн өмнөх прокурор нь ч бас солигдсон. Хэрэг гарснаас хойш даруй нэг жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа боловч хуулийн байгууллага бодит үнэн байдлыг тогтоож шалгах ёстой байтал зөвхөн өндрөөс унаж нас барсан байдлаар хэт талыг барьж ажиллаад байгааг бид хөндлөнгийн нөлөө орж байна гэж хардаж байна гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

======= Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.185.244

Манай Цагдаа, хуулийхан балиараа балиар , мөнгө их өгсөн талд нь л ажилладаг ш дээ !!!

Avatar

Нэргүй 2023-09-22 59.153.112.36

🤯

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж