Сербийн Белград хотноо болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 65 килограмм жинд өрсөлдсөн Т. Тулга 1/8 шигшээд Азербайжан улсын тамирчин олимпийн мөнгө, хүрэл медальт, Дэлхийн гурван удаагийн аварга алдарт Хажи Алиевтай барилдаж шүүгчдийн 3:3 буюу сүүлийн оноогоор Азербайжины талд шийдвэр гарсан.
Тодруулбал, Т. Тулга барилдааны эхэн үед 1:0 р хожиж явах үедээ сугадаж өвдөглүүлэн дэвжээнээс түрж гаргах гэж дайрах явцдаа хариу мэхэнд орж нэг оноо алдсан. Оноо алдсан үед нь дэвжээнд суусан Б. Баттулга дасгалжуулагч челленж шидэж нэмж нэг оноо алдаж 1:2 харьцаатай хожигдож явсан хэдий ч өрсөлдөгч нь триконоос зуурсан гэх үндэслэлээр Азербайжаны бөхийг торгож 2:2 оор хошуучилж эхэлсэн юм.
Харин шийдвэрлэх үеийн сүүлийн минутад Хажи Алиевийг сугадаж дайрч дэвжээнээс гарган нэг оноо авч илүүрхлээ батлаж, оноог 3:2 болгов. Барилдаан үргэлжилж сүүлийн цаг дуусахтай зэрэгцэж Монголын тамирчин онооны харьцааг 5: 2 болгосон ч өрсөлдөгч тамирчин болон дасгалжуулагч тирконд хүрсэн гэх хариу биеийн хэлэмж үзүүлж эсэргүүцсэн. Азербайжины дасгалжуулагч барилдаан дуусахаас гурван секундын өмнө челленж даржээ. Ингэснээр шүүгчид дахин барилдаан үзэж 3:3 буюу сүүлийн оноогоор Алиевт ялалт өгөв.
Ингээд Монголын чөлөөт бөхийн холбоо дэлхийн бөхийн холбоонд гомдол гаргаж шалгуулсан боловч шүүгчид бичлэгийг дахин нягталж триконоос зуурсан буюу хориотой үйлдэл гаргасан тул нэг оноо торгууль өгч, хориотой үйлдлээс хойш авсан хоёр оноог хүчингүйд тооцон 3:3 оноогоор тэнцэж сүүлийн оноо торгуулиар Азербайжаны бөхөд ялалт өгсөн өмнөх шийдвэр ижил байна хэмээн үзэв.
Зочин 2023-09-21 66.181.180.149
Ug ni sain l uzsen yum baina
Зочин 2023-09-21 213.87.151.207
***** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-21 66.181.161.20
энэ элий балай юум бичдэг юумнууд тийм хүнээс илүү юум бол дасгалжуулагч нарын хажууд очоод зааж зөвлөөд яавалдаа шал худлаа пиаар бичиж байхаар бодит амидралтай байвал зүгээр юум би шүү нэг бол мөөмтэй юум бол зүггээрэл мөөмө унжуулаад яавна биз
Зочин 2023-09-21 202.21.108.43
Чөлөөт бөх бокс гээд хэрэггүй төрлүүдийг болимоор юм…
Зочин 2023-09-21 202.9.46.38
Хойшдоо ер нь трикогүй л барилдаж баймаар юм байна дөө.
Зочин 2023-09-21 66.181.161.78
Харамсалтай л байна. Гэвч шүүгчийн шийдвэр. Трикотой болгоомжтой харилцах хэрэгтэй юм байна. Уг нь нэг их сүртэй юм харагдаагүй дээ. Бодоход Батсуурь аваргын мухар салаавчнаас илүү гарахаар гэм хортой эд биш л баймаар. Хүүхний биед хүрч байгаа биш дээ, хэцүү л юм даа.
Ф 2023-09-21 103.212.119.180
Допинг л биз
Зочин 2023-09-21 39.7.56.56
одоо наад хэнд ч хэрэгүй юмнуудаа болио улс орны амьдрал хэцүүдлээ
Зочин 2023-09-21 202.70.37.221
Нэт ухаж улс орны хэцүүдсэнийг гайхаж байхаар урдахаа хийгээд өөрийн амьдралаа өөд нь тат
Зочин 2023-09-21 103.57.95.148
өөрөө урагшаа яваад барилдахгүй бурууг хүн рүү биш өөртөө авч сур. Дасгалжуулагч Баттулга гэж мэдрэмжгүй шээс байгаа. олимпод урагшаа л явж барилд нөөц бололцоо хүч байна. зөвхөн сэтгэл алга