БНСУ: АНУ-ын цэргийн баазуудад нэгжлэг хийжээ

БНСУ: АНУ-ын цэргийн баазуудад нэгжлэг хийжээ

БНСУ: АНУ-ын цэргийн баазуудад нэгжлэг хийжээ

Марихуаныг цэргийн шуудангаар хууль бусаар нэвтрүүлж, ашигласан гэх 17 америк цэрэг болон өөр таван хүнийг Өмнөд Солонгосын цагдаа шалгаж байна. Хилийн чанад дахь АНУ-ын армийн хамгийн том бааз болох Кэмп Хамфрис тэргүүтэй хоёр баазад өнгөрсөн тавдугаар сард нэгжлэг хийсний дараа энэ хэрэг явдал ил болжээ. Дөрвөн сарын турш 22 сэжигтний хэргийг хянан шалгаж байна. 

Энэ нь сүүлийн жилүүдэд америк цэргүүдийн оролцсон хамгийн том хэргүүдийн нэг аж.

Өмнөд Солонгосын цагдаа болон АНУ-ын армийн эрүүгийн мөрдөн байцаах албаны хамтарсан шалгалтаар дээрх 22 сэжигтнээс 77 гр синтетик каннабис, дөрвөн кг гаруй холимог шингэн болон бэлэн 12850 ам.доллар олджээ. Тэднийг "K2", "Spice" гэх нэршил бүхий синтетик марихуаныг АНУ-ын армийн шуудангийн үйлчилгээгээр дамжуулан Өмнөд Солонгост хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт буруутгаж байна. 

Сэжигтнүүдийн долоо нь хар тамхины наймаанд оролцсон бол 12 нь хэрэглэгч, гурав нь зуучлагч байсан гэж үзжээ. Одоогоор сэжигтнүүд Сөүлээс өмнө зүгт 48 км зайд орших Кэмп Хамфрис болон хойд зүгт 40 км зайд орших Кэмп Кейси баазуудад байрлаж байна. 

Синтетик марихуан нь цочмог сэтгэцийн эмгэг, гаж төөрөгдөл, хүчтэй цочрол зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Электрон тамхинд шингэн хэлбэрээр ашиглагдах нь байдаг тул илрүүлэхэд хэцүү байдаг гэж цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. 

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

======== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж