"ЭХЭМҮТ-д 18 хүүхэд хандаж, 6 нь хэвтэн эмчлүүлж байна"

"ЭХЭМҮТ-д 18 хүүхэд хандаж, 6 нь хэвтэн эмчлүүлж байна"

"ЭХЭМҮТ-д 18 хүүхэд хандаж, 6 нь хэвтэн эмчлүүлж байна"

НЭМЭЛТ:

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө:

-Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар анги 34 тоот ангид хичээллэж байсан. Одоо ангийг битүүмжилсэн. Ангид 54 хүүхэд хичээллэж байсан. Хордлогын шинж тэмдэг илэрсэн зургаан хүүхэд ЭХЭМҮТ-д эмчилж байгаа бол бусдыг нь эцэг эхэд хүлээлгэн өгч, хянаж байна. Хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг 15.00 цагийн үед илэрсэн. Эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хандсан. Мэргэжлийн багийн шинжээчид ажиллаж байгаа учраас дүгнэлт гараагүй. Маргаашийн хичээлийг цахимаар явуулна.

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зүгээс дээд сургуулийн байрын дөрөв дэх жилдээ түрээсэлж байгаа аж. Гурван ээлжээр хичээллэх 47 сургуулийн нэг. Тодорхой шаардлагыг тавьж байсан ч түрээслэгч байгууллага анхаардаггүй. Арга буюу энэ байрыг түрээсэлж байгаа. Төрийн өмчийн сургуулийн ачаалалтай байдаг шүү дээ.

Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн захирал Д.Ган-Уяа:

-Хичээлийн эхний цагт дуу хөгжмийн хичээл ороход янз бүрийн шинж тэмдэг илрээгүй. Дараагийн цагт технологийн хичээл орох үеэр сурагчдын дотор муухайрч байна гэж хэлсэн. Гуравдугаар цагт хүүхдүүдэд хордлогын шинж тэмдэг илэрч, эцэг эхчүүд цагдаагийн байгууллагад хандсан. Шинж тэмдэг илэрсэн бүх хүүхдийг эмнэлэгт хүргэсэн. Охид бөөлжих шинж тэмдэг илэрч байсан. Манай сургуулийн 6-8 дугаар ангийн 720 хүүхэд хичээллэдэг. Шинж тэмдэг илэрсэн зургаан хүүхэд эмнэлэгт хэвтэж байгаа. Эцэг эхчүүдтэй холбоотой байгаа. Түрээслэгч байгууллага шаардлага хангах талаас нь байраа засварлаж чадахгүй байгаа.

СУРГУУЛЬ ДЭЭРЭЭ ХОРДСОН 21 СУРАГЧИЙН 4 НЬ ЭХЭМҮТ-Д ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулийн зургадугаар ангийн 21 сурагчаас бөөлжиж, суулгах шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад ханджээ. Тодруулбал, тус сургуулийн сурагчид "Монгол бизнес" дээд сургуулийн байранд хичээллэж байсан бөгөөд 17.00 цагийн үед дуудлага өгч, эмнэлэгт хандсан байна.

Цагдаа болон эмч мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж байгааг албаныхан мэдээллээ.

Мэргэжилтнүүд ангийг нь битүүмжилж, хордлого юунаас болов гэдгийг тогтоохоор шинжилгээ авсан байна. Хордлогын шинж тэмдэг илэрсэн 21 сурагчийн дөрөв нь зүрх дэлссэн учир  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/-д хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад сурагчийг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар насан хүрээгүй хүүхдүүд газ үнэрлэсэн байх магадлалтай гэсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-21 213.87.151.207

******* Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

тогоо 2023-09-21 45.117.35.10

бохирын хоолойн усан хаалтуудыг шалгах хэрэгтэй

Avatar

Шилээ 2023-09-21 103.57.92.144

Хоолны хордлого байхаа даа.

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.191.69

Эмгэнэл арайчдээ ангиараа арай газ үнэртээгүй байлгүйдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж