"Театрынхаа шинэ улирлын нээлтийг догдлон хүлээдэг"

"Театрынхаа шинэ улирлын нээлтийг догдлон хүлээдэг"

"Театрынхаа шинэ улирлын нээлтийг догдлон хүлээдэг"
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид 61 дэх улирлын нээлтийн тоглолтоо Ж.Бизегийн “Кармен” дууриар 2023 оны есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 17:00 цагаас тайзнаа тоглох гэж байна. Уг тоглолтод ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович урилгаар хүрэлцэн ирж удирдах аж. Ингээд 61 дэх улирлын нээлтийн тоглолтын бэлтгэлийн үеэр "Кармен" дуурийн гол дүр болох гоцлол дуучин М.Дариймаа, Б.Батжаргал нартай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Театрын уран бүтээлчид 61 дэх улирлын тоглолтын хөшгөө нээхээр тун завгүй явна. Тоглолтын бэлтгэлээ хэрхэн базааж байна вэ?

-Энэ жил Дуурь, бүжгийн эрдмийн театрын маань 60 жилийн ой тохиож байна. Би театртаа 24 дэх жилдээ ажиллаж байна. Түүхт ойн баяртай холбоотойгоор уран бүтээлчид зун амарч, эрт ажилдаа орсон. Ард түмэндээ зориулан есдүгээр сарын 9-нд Сүхбаатарын талбайд "Сонгодог жаран" задгай талбайн тоглолтыг хийсэн. Тун удахгүй театрынхаа 61 дэх улирлын нээлтийн тоглолтоо "Кармен" дууриар нээхээр тун завгүй бэлтгэж байна.
Дуурийн гоцлоочийн хувьд нээлтийн тоглолтод, нэрлэгдсэн дуурьд дуулах гэж байгаадаа маш их баяртай байна.
Манай театр өмнө нь улирлын нээлтээ "Кармен" дууриар хийж байсан ч сүүлийн жилүүдэд "Аида", "Учиртай гурван толгой" дууриар нээсэн. Би "Кармен" дуурьд дуулах болгондоо догдолдог.

-Таны хувьд дуурийн театрын эмэгтэй гол дүр. Тэр утгаараа энэ удаа Кармен хэмээх үзэсгэлэнт бүсгүйн дүрд тоглож буй. Та Монголын хэд дэх Кармен бэ?

-Францын алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн "Кармен" дуурь бол меццо сопрано хоолойтой эмэгтэй гоцлол дуучдын оргил бүтээлийн нэг. Дэлхийн меццо сопрано хоолойтой дуучин бүрийн мөрөөдөл "Кармен" дуурь байдаг. Миний энэ мөрөөдөл биелж, дуурийн театртаа сүүлийн хэдэн жил "Кармен" дуурийг дуулж байна.

Би анх ДБЭТ-т "Кармен" дуурийг тавьснаас хойш найм дахь Кармен. Өнгөрсөн жил бас шинэ Кармен шалгарсан байгаа.

Сонирхуулахад театрын анхны меццо сопрано дуучны нэрийг бас Дариймаа гэдэг байсан юм билээ. Түүнээс хойш Монгол Улсын гавьяат багш Ц.Ерөө, Ардын жүжигчин Д.Баадайжав, Ч.Мөнхшүр, А.Долгор, гавьяат жүжигчин Д.Долгормаа нарын зэрэг меццо сопрано буюу эмэгтэй аргил хоолойтнууд олон жил дуулсан.

-Кармены дүр дуучнаас хэр их хөлс, хүч, ур чадвар шаарддаг вэ?

-Кармен бол их зоримог, шийдэмгий, эрх чөлөөт эмэгтэй. Энэ дүр бусад дуурийн дүрээс тэс ондоо. Маш том, хүнд дүр. Гол дүрийн дуучин бараг гурван цагийн турш тайзан дээр байдаг. Хүний амьдралын бүхий л үйл явц тайзан дээр өрнөдөг. Дуулахаас гадна жүжиглэнэ, бүжиглэнэ, зарим үед ноцолдож, зодолдоно. Хажуугаар нь хайрлаж, дурлана, санаагаар унана. Үйл явдал өрнүүн хэрээр сэтгэлийн хөдөлгөөн их шаарддаг дүр.
-Амьдрал дээрээ ч Карментэй төстэй хувцасласан байна?
-Манай найруулагч намайг "Өөрийнхөөрөө л байхад яг Кармен" гэж хэлдэг. Энэ дүртэй миний зан араншин их төстэй.
-"Кармен" дуурийн аль үзэгдэлд илүү дуртай вэ?
-Надад бол хоёрдугаар үзэгдэл маш их таалагддаг. Гол дүр Хозег орж ирэхэд бүжиглэж, хөгжим тоглодог. Энэ үзэгдэл маш их дуулалттай учраас хүнд байдаг. Бас маш сайхан байдаг. Уран бүтээлчид нэг жүжиг тоглоод дуусахад шинэ зүйл сурч, өөрийгөө хөгжүүлнэ. Миний хувьд "Кармен"-д дуулах болгондоо нэг зүйл нэмж, дүрээ илүү сайжруулах юмсан гэж хичээдэг.
-Цаашдаа өөрийгөө ямар дүрд сорьж үзэхийг хүсч байна вэ?
-Шинээр меццо сопрано хоолойтой дуучинд зориулсан томоохон дүртэй опера тавиасай гэж хүсдэг. Болж өгвөл Ж.Вердийн "Дон Карлос" дуурийн Эболийн дүрд дуулах мөрөөдөлтэй. Энэ мөрөөдөл маань биелээсэй гэж хүсч байна.
"МИНИЙ ХУВЬД ХОЗЕГИЙН ДҮРДЭЭ ИЛҮҮ ХАЙРТАЙ"
Ингээд Ж.Бизегийн "Кармен" дуурийн гол дүр болох Дон Хозегийн дүрд тоглож буй гоцлол дуучин Б.Батжаргалтай ярилцсанаа хүргэе.

-ДБЭТ-ын 61 дэх улирлын тоглолтыг ОХУ-ын удирдаач удирдана гэж дуулсан. Энэ удаагийн нээлтийн тоглолтын онцлог юу байх бол?

-Францын алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизегийн "Кармен" дууриар 61 дэх улирлынхаа нээлтийг хийхээр бэлтгэлдээ орсон байна. Энэ удаагийн онцлог гэвэл ОХУ-ын Глинкийн нэрэмжит Хөгжмийн консерваторын багш, удирдаачийн тэнхимийн зөвлөх, Ардын жүжигчин Прасолов Вячеслав Иванович урилгаар зочлон ирж удирдана. Тэрбээр уран бүтээлч, удирдаачдад мастер класс өгч ажиллах юм.

Удирдаач болгон өөрийн гэсэн хэв маягтай байдаг. Тэр утгаараа энэ удаагийн удирдаач удирдах гэж байгаагаараа онцлог.

Миний хувьд анх удаагаа нээлтийн тоглолтын гол дүрд дуулах гэж байна. Анх 2012 онд театртаа орж, ажлын гараагаа эхэлж байсан.

-Дон Хозе таны анхны гол дүр гэлээ. Өөр дуулахыг хүсдэг дүр гэвэл?

-"Кармен" дуурь итали, орос дуурийг бодвол илүү аялгуулаг, хөгжимлөг байдаг. Маш сайхан аялгуутай. Зарим нэг хүмүүс аялгууг нь сонсоод шууд мэддэг. Хүний чихэнд хоногшчихсон байдаг. Миний хувьд тенор буюу эрэгтэй хүний нарийн цээл хоолойтой.

Энэ хоолойгоор дуулахад хүнээс хөгжимлөг, уянгалаг байдал бас үзэн ядалт, хардалтыг гаргадгаараа их онцлог дүр гэж боддог. Миний хувьд энэ дүрдээ илүү хайртай. Бас Ж.Пуччинигийн "Богема" дуурийн Рудольфийн дүрд бас дуулах дуртай.

-Саяхан Итали улсад болсон тэмцээнд оролцоод ирсэн гэв үү?

-Миний хувьд саяхан Итали улсад зохион байгуулсан Ж.Вердийн нэрэмжит тэмцээнд оролцоод ирсэн. Манай театраас гурван гоцлол дуучин оролцож, шагналт байр эзлээгүй ч эх орныхоо нэрийг гаргаад ирлээ. Үргэлжлүүлээд шууд нээлтийн тоглолтын бэлтгэл ажилдаа орсон.

Миний хувьд өөрийгөө хөгжүүлж, барууны тайзнаа хүч сорих төлөвлөгөөтэй байгаа.

Намайг дуучин болоход аав, ээж хоёр маань их нөлөөлсөн. Учир нь хоёулаа дуучин хүн байдаг. Аав маань энэ театрт 30 жил дуулсан дуучин Баярсайхан гэж хүн бий. Ээж маань Хилийн цэргийн чуулгад дуучин байсан. Урлагийн гэр бүлээс гаралтай учраас дуучин болсон гэж хэлж болно.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.180.160

Дуурийн театр зуны 3 сар амардагаа болимоор байна. Жуулчид сонгодог урлаг үзэх сонирхолтой. Мөн сэрүүний улиралд эрт харанхуй болдог тул тоглолтоо өдрийн цагаар хийдэг болмоор байна.

Avatar

Нэргүй 2023-09-22 213.87.151.207

*** Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-22 66.181.160.91

ууаа 2биенийхээ доодохыг хөхөж долоодог заваарсан 2 юм шд хахаха

Avatar

зочин 2023-09-22 66.181.184.187

Манайд аливаа сонгодог зохиол,уран бүтээлийн цаад агуулгыг ойлгодоггүй,зааж байгаа хүмүүс нь өөрсдөө ойлгоогүй байж заадагтай холбоотой.FB-ийн post гүйлгэж хардаг шиг л…За тэгээд уншдаг нь ч ховор,Кармен-г 99,9% нь үзээгүй гэдэгт итгэлтэй байна.Харамсалтай!

Avatar

Нэргүй 2023-09-22 59.153.115.22

bi uuriinhuu durd l hairtai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж