“Ардчиллын үед үг хэлсэн хүнийг шоронд хийхийг нь болиулсан. Ардчиллын үед хүнийг цаазаар авахыг нь болиулсан. Ардчиллын үед хүн хэлмэгдүүлэхийг нь зогсоосон.Цаашид ард түмэн ажлаа хийгээд, төр засаг нь бодлогоо хэрэгжүүлээд явах жирийн нийгэмтэй боллоо гэсэн бодлоос хойш Ардчилсан нам стратегигүй болж эхэлсэн. Манай лидерүүд, манай намынхан зорьсон зорилгоо биелүүлчихлээ гэж бодсон. Тэрнээс хойш хувь хувийн ухаан, хувь хувийн хөтөлбөр, тактикаа гаргаад эхэлсэн. Хувийн тактикууд мөргөлдсөн. Энэ мөргөлдөөн Ардчилсан намын хагарал болсон. Тиймээс АН-ын энэ удаагийн нэгдэл би дээр биш бид гэдэг соёл дээр суурилна”. Энэ бол АН-ын дарга Л.Гантөмөрийн Сүхбаатар аймагт болсон Эдийн засгийн форумын үеэр хэлсэн үг. АН өнөөдөр 16 даргатай болсон нь түүний “би биш бид” гэх соёл дээр суурилсан бодлогынх нь нэг тактик болох нь ойлгомжтой. Хамтын удирдлагын хэлбэрийг сонгосноороо Л.Гантөмөр “бүгдээрээ хэлэлцье, бүгдийг нь сонсьё” гэсэн зарчим барьж байна.
Товчхондоо, нэг нам үнэмлэхүй засагласан, сөрөг хүчингүй найман жилийн хугацаанд монголчуудын амьдрал хэр өөрчлөгдсөн талаар “Монголоо сонсож”, ирэх сонгуулийн хөтөлбөр, стратегиэ ч боловсруулах аж.
Л.Гантөмөрийн хэлснээр ардчиллын 33 жилийн стратеги нурж унахад их амархан болсон. МАН засгийн эрх авснаас хойш Монгол Улс авлигын индекс нь 16, ардчиллын индекс нь зургаа, хэвлэлийн эрх чөлөөний индекс нь 20 байр ухарсан. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, БЗС гээд авлига, хулгайн томоохон хэргүүд шил дараалан илрэх болсон. АТГ-аас нүүрсний хулгайн хэргийн гол сэжигтэн болох 17 улстөрчийн нэрийг зарласан. Нэмээд УИХ-ын дөрвөн гишүүн төрхөмдөө буцсан гээд Төрийн ордны авлига Монголын нийгмийн хорт хавдар болчхоод байгаа. Авлигын загалмайлсан эцгүүд нь Ардын намын ордонд сууж байна. Энэ бүхэнтэй тэмцэхэд Л.Гантөмөрт нийгмийн дэмжлэг хэрэгтэй юу гэвэл тийм.
Өнгөрсөн хугацаанд АН малгай тавих толгойгүй, толгой хоргодох гэргүй, гэрээ тойроод суух гишүүнгүй болох дөхсөн. Хоёр талд, хоёр тийшээ хараад суучихсан АН-ыг нэг малгай дор нэгтгэж удирдах хэцүү. Тиймээс нэг хүний хатуу гараар удирдахаас илүү хамтын удирдлагаар нээлттэй, бодлогын нам болгохыг хүсч байна. Магадгүй АН-д үлдээх түүний legacy нь энэ биз.
АН өнгөрсөн хугацаанд эв нэгдэлгүй, стратегигүй, үнэт зүйлгүй болоход хүрсэн нь үнэн. Үүнд АН-ынхан өөрсдөө ч буруутай. Гэхдээ АН-ын хэрүүл ил, МАН-ын зодоон далд явагддаг. МАН хэдий наанаа эв нэгдэлтэй, стратегитай мэт харагдаж байгаа ч цаанаа эрх мэдлийн төлөө цусаа гартал зодолдож байна. Энэ зодоондоо ч АН-ыг татан оролцуулахыг хүсдэг.
Гэвч энэ удаад Л.Гантөмөр эрх баригчдын хэрүүл зодооныг ашиглахаас илүү улс орны эдийн засаг, иргэдийнхээ үгийг сонсох тактик барьж байна. Нэг ёсондоо МАН шиг хэн нэгнийгээ шоронд хийж, шонд өлгөж тоглохоос илүүтэй улс орны асуудлыг том зургаар нь харсан соёлтой, бодлоготой улстөр хийж явна. Түүний энэ арга тактик талбай дээр жагсч, хоолойгоо сөөтөл хашгирахаас илүү үр дүнтэй байж магадгүй. Тэгээд ч Л.Гантөмөр талбай дээр гараад ирвэл Л.Оюун-Эрдэнэ хөлсөлжээ гэж харагдаж мэднэ. Учир нь, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөдөө орон нутагт ажиллахдаа анд нөхөдтэйгөө хийх тэмцэл нь хүчин мөхөсдвөл ард түмэнтэйгээ хамт жагсахаар зарласан. Аливаа жагсаалыг үймээн самуун болгох аль эсвэл ашиг сонирхолдоо ашиглахыг Ардын намынхан гарамгай гүйцэтгэдэг.
Тиймээс Л.Гантөмөрийн их улс төр талбай дээр жагсахаас илүү иргэдээ сонсох, тэдэнтэй хамтарч стратеги боловсруулахаас эхлэж байна.
Б.БАТ
Зочин 2023-09-21 66.181.182.20
Энэ баасын улс төр гэж ямар баас нь байсан юм.
Зочин 2023-09-21 202.126.88.175
Та нарт итгэх итгэл бүр сураггүй алдарсан
Зочин 2023-09-21 103.57.95.173
Баттулга, Баярцогт, сайханбилэг, Элбэгдорж, Бат-Үүл гээд цөөхөн жил засаг барих хугацаанд ямар их луйварчин төрүүлэв дээ.
СОНГОГЧ 2023-09-21 202.9.46.33
АН Монголынхоо төлөө гэдгээ харуулахын тулд сааханбалаг, эрдэнэбалаг 2-ыгоо гадаадаас чирж ирээд шүүхэд тушаачихвал сонгуульд ядаж 2 ш суудал авна шүү
Зочин 2023-09-21 202.179.27.251
АН хулгайч луйварчидаа намын удирдлагад томилсон нь энэ нам цаашид хулгай луйвартайгаа тэмцэхгүй тэднийгээ дэмжих юм байна гэдэг нь тодорхой болов. Баярцогт бас дахин Баярцогт
Даваа 2023-09-21 66.181.186.38
2012-2016 оныг бодохоор ардчилсан намыг ахиад яасан чсонгохгүй гэж боддог, улс орноо өрөнд оруулаад дампууруулаад хаясан биз дээ, эд лав биш, одоо тэгж худлаа поп үгэнд хууртдаг үе өнгөрсөн шүү дээ,
Зочин 2023-09-21 202.55.191.194
МАН АН 2 УУЛАА ИЖИЛ. УДИРДАГЧ НАР НЬ БҮГД УУГААЧИН ИДЭЭЧИН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД. ЭНЭ НӨХӨР БОЛОВСРОЛЫН САНГААС АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ МӨНГӨ АВСАНААС ЭХЛЭЭД ИХ ЮМ БАЙНА. ЯАЖ ИЙМ ДАРГАТАЙ НАМД АРД ТҮМЭН ИТГЭХЭВ ДЭЭ. СОНГОЛТГҮЙ Л УЛС ТӨР БОЛЖ БАЙНА ДАА.
Зочин 2023-09-21 124.158.120.50
энэ боловсролын санг тоногч бүтэхгүй ээ
Зочин 2023-09-21 59.153.115.122
Аль ч намынхан Гантөмөрт итгх
irgen 2023-09-21 66.181.182.206
MUUN -iin shashinii uls tur gejyu bhav dee. Uuuriiguu huuraad ,kkk Mordohiin hazgai.
Зочин 2023-09-21 103.57.95.150
Ха ха нэг л сайхан үгээр хошгируулаад явдаг цаг өнгсрсөн. Ингэж ярьдаг новшнууд хулгайч луйварчид л
Зочин 2023-09-21 202.126.88.213
Зайл зайл л*******д
Зочин 2023-09-21 59.153.115.43
yanaa ene nam tugsgulryygee yavaad bnaa
Зочин 2023-09-21 66.181.161.87
Улаан христ гээ биздээ сайд байхдаа яамаа христжүүлсэн гардаа
зочин 2023-09-21 66.181.178.143
та нар залуусаа уруу татаад яямагт бусдад буруу өгч, бусдаас өө харж ажлаа+стратегаа төлөвлөдөг өвчин чинь арилахгүй юм байнаа…залуустаа хэзээч байр сууриа өгөхгүй, тэдэнд өвчинөө л халдаах юм байна даа АН-ын залуу хууччуулаа…33 жил УИХ-ын танхимд мөн дотроо хэрүүлдсэн та нараас шинэ бүтээл+санаа хайгаад ч хэрэггүй юм байнаа….тэгээд ч итгэх ямар сэжүүр үлдсэнгүй…
Зочин 2023-09-21 202.126.89.87
АН анх байгуулагдахдаа л монголын хамгийн бохир,болохгүй бүтэхгүй адгийн этгээдүүдээр эгнээгээ бүрдүүлсэн.Яг Украин шиг.Хууль ёсыг хог дээр хаясан.Улс оронд дэг журам гэж байхгүй анарх байдал ноёрхсон, Үймээн самуунд үндсэндээ бүрэн автсан Дуртай нь жагсаад л төрөө унагадаг болсон.Үүний гол зорилго нь нийгмийн өмчийг хэдхэн хүн гартаа оруулж,бусад иргэдийг мөлжих явдал байсан.Үүнийгээ амжилттай хэрэгжүүлсэн.Эдний одоогийн зорилт нь хөрш орнуудтай тогтоосон харилцааг хүйтрүүлж,улс орныг сүйрүүлэх
Зочин 2023-09-21 103.57.94.179
ЭНЭ ТЭНЭГ ИХ ХОЛ ЯВАХ БАЙХ ДАА
Зочин 2023-09-21 66.181.188.204
МАН ийм байгаа юм чинь одоо АН -д итгээд үзэх хэрэгтэй
Зочин 2023-09-21 202.9.46.182
Зөв, зөв. Амжилт!
Зочин 2023-09-21 66.181.191.154
Юуны чинь ардчилсан нам, ямар толгой нь эргэсэн амьтан та нар шиг хулгайчуудыг ардчилсан нам гээд байгаа юм. АН нь Монголын ардчилалд хулгай дээрмээс өөр юу хийсэн юм.Гантөмөрийн эрээ цээргүй өмчилж тоочсон зүйлүүдийг бусад намууд түүний дотор засгийн эрх олон авсан МАН ард түмэнтэйгээ хэрэгжүүлсэн түүхтэй, одоо ч үргэлжилж байна.Бүр социализмд үнэнчээ илэрхийлж гарч ирж ирснээ мартсан байна даа лалрууд
Зочин 2023-09-21 66.181.187.198
Зайл зайл.. хүүхдээ өөрийнхөө мөнгөөр сургачихаад олон юм ярь
Зочин 2023-09-21 202.21.107.17
МУУ МҮНЧИН САМУУРАЙН б**с ДОЛООГЧ ДЭЛХИЙГЭЭС ЗАЙЛБАЛ ЯАСАН ЮМ БЭ..
Зочин 2023-09-21 202.131.225.242
Gantumuriig bol demjinee
Зочин 2023-09-21 202.131.225.242
Зөв
irgen 2023-09-21 66.181.182.206
chaavaas daa . demjih uchuuhen sejuur ch ch alga.
Зочин 2023-09-21 202.126.89.233
хогийн сав
Зочин 2023-09-21 66.181.182.130
Энэ нохойнууд идэхээс өөр юу чадаж байсан юм, Монголыг 2 удаа элгээр нь хэвтүүлснийг Ард түмэн мартаагүй байгаа.
зочин 2023-09-21 66.181.187.222
эхлэл нь аятайхан харагдаж байна. баяр хүргэж амжилт хүсье
Зочин 2023-09-21 202.21.107.24
Арлчилсан намынханд итгэх итгэл лаанч нэг алга даа