Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо

Төрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо

Төрийн банк  2021 оноос хойш “Дундаж давхаргыг дэмжигч” банк байх зорилтын хүрээнд харилцагчдаа санхүүгийн боловсрол олгож, санхүүгийн зарцуулалтаа зөв удирдах, хуримтлал бий болгох, дадал зуршлыг хэвшүүлэх үүднээс тэднийг дэмжих зорилгоор “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяныг зарлаж ирсэн.

Мөрөөдлийг биелүүлэх хадгаламжийн урамшуулалт аяны гуравдугаар шат буюу “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяныг Төрийн банк дахин зарласан бөгөөд  2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ирэх 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Аяны хүрээнд 2 дахь тохирлын эздийг тодрууллаа. Төрийн банканд гурван сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламж нээлгэсэн, хугацаагаа сунгасан, хадгаламждаа орлого нэмсэн 100,000 төгрөг /түүнтэй тэнцэх валютын орлого/ хийсэн харилцагчдын дундаас 5 харилцагч тодорч 200,000- 1,500,000 төгрөгийн хадгаламжийн эзэн боллоо.

 “Мөрөөдлөө хадгалъя-2023” аянд оролцсоноор ТАВАН сая төгрөг хүртэлх хадгаламжийн эзэн болох боломжтой тул харилцагч та Төрийн банкны “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аянд нэгдэж, өөртөө, гэр бүлдээ, бяцхан үрсийнхээ ирээдүйд хуримтлал үүсгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас болон албан ёсны сошиал сувгаар, мөн Төрийн банкны харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

Дундаж давхаргыг дэмжигч – Үндэсний тэргүүлэгч Төрийн банк

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж