Хятад: Армид элсэгчдийн насны хязгаарыг нэмэгдүүлжээ

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

Хятад: Армид элсэгчдийн насны хязгаарыг нэмэгдүүлжээ

Хятад: Армид элсэгчдийн насны хязгаарыг нэмэгдүүлжээ

Хятадын Тэнгисийн цэргийн хүчин төгсөх курсын оюутнуудыг эгнээндээ элсүүлэх хүсэлтэй байна. Мөн агаарын цэргийн албан хаагчдынхаа ур чадварыг дээшлүүлж, хүчирхэг арми бүрдүүлэхийн тулд эрэл хайгуулаа өргөжүүлэн, насны хязгаарыг нэмэгдүүлжээ. Цэрэг арми нь үндсэндээ боловсрол багатай хүмүүсийн сонгодог ажил мэргэжил байсаар ирсэн. Тиймээс элсэгчдийнхээ чадавхийг сайжруулахыг хичээх болжээ. 

Энэ хүрээнд Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин "26-аас доош насны шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр магистрын зэрэгтэй, усан онгоц, нисэх онгоц жолоодох оюутнуудыг хайж байна" гэсэн зарыг нийгмийн сүлжээний платформд байршуулсан байна. 

Өнгөрсөн жил 24 ба түүнээс доош насны бакалаврын оюутнуудын элсэлтийг зөвшөөрсөн. Үүнээс өмнө 20 ба түүнээс доош насны ахлах сургууль төгсөгчидөөр хязгаарлагддаг байв. 

Зард дурдсанаар "Цэргийн эрдэм авьяас нэвтэрхий байх хэрэгцээ өдрөөс өдөрт нэн чухал болж байна. Тэнгисийн цэргийн эрхэм зорилго, үүрэг даалгаврууд өргөжиж байна. Тэнгисийн цэргийн хүчний стратегийн шилжилтийн хурд хурдассаар байна. Элсэгч нь улс төрийн цэвэр түүхтэй, хууль эрх зүй болон сахилгын түүхгүй байх ёстой" гэжээ. Элсэгчдэд 3-4 жилийн хугацаанд нисэхийн онол, практик нислэгийн сургалт орно. Нисгэгч болсон хүмүүс өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээнд хамруулахаас гадна төрөөс олгосон орон сууцанд амьдрах юм. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж