ЦЕГ: Гурван настай хүүг зодсон хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2023.09.21-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Гурван настай хүүг зодсон хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

ЦЕГ: Гурван настай хүүг зодсон хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө иргэн Э нь “Гурван настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон” гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагаас иргэн Э-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.

Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтанд шилжүүлэхээр ажиллаж байна.

Уг хэрэгт холбогдон шалгагдаж буй Э-ийн бусдыг залилсан үйлдэлд анхан шатны шүүхээс есөн жил хорих ял шийтгэсэн бөгөөд тэрээр шүүхийн шийдвэрийг давж заалдаад байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж