Украины үнэнч холбоотнуудын нэг Польш улс үр тариатай холбоотой дипломат маргааны улмаас Украинд дахин зэвсэг нийлүүлэхгүй гэдгээ зарлав. Харин оронд нь өөрсдийгөө илүү орчин үеийн зэвсгээр зэвсэглэхэд анхаарлаа хандуулна гэж тус улсын Ерөнхий сайд Матеуш Моравецки мэдэгдлээ.
Оросоос Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлж, Хар тэнгисийн тээврийн гол замыг хаасны дараа үр тарианы маргаан эхэлсэн. Энэ нь эргээд Төв Европт их хэмжээний үр тариа хуримтлагдахад хүргэсэн. Украины үр тариа орон нутагт бүтээгдэхүүний үнийг буулгаж байна гэж Европын холбоо эмээсэн тул тариаланчдын эрх ашгийг хамгаалах үүднээс Болгар, Унгар, Польш, Румын, Словак улсуудад үр тариа импортлохыг түр хугацаагаар хориглов. Хориг есдүгээр сарын 15-нд дууссан. Европын холбоо хоригийг сунгахгүй байхаар шийдсэн ч Унгар, Словак, Польш улсууд үргэлжлүүлэхээр шийджээ.
Украин энэ долоо хоногийн эхээр эдгээр улсыг олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж шүүхэд ханджээ. "Дэлхийн худалдааны байгууллагад гаргасан энэ гомдол бидэнд сэтгэгдэл төрүүлэхгүй байна" гэж Матеуш Моравецки хэлэв.
"Европын холбооны орнууд тус тусдаа Украины бараа бүтээгдэхүүний импортыг хориглох боломжгүй гэдгийг батлах нь чухал" гэж Украины Эдийн засгийн сайд Юлия Свириденко хэллээ.
Эх сурвалж: BBC
Зочин 2023-09-21 139.5.218.124
з****г нь дууссан баихаа. Яанаа.
Зочин 2023-09-21 66.181.160.65
Ардчилсан улсууд үргэлж л ард түмэндээ таалагсан шийдвэр гаргаж байх хэрэгтэй болдог л дөө Украйнтай залгаа улсуудын ихэнхэд нь удахгүй сонгууль болох гэж байгаа …Тэгээл намууд нь ард түмэндээ таалагдах гээл аргаа барж байх шиг…
Зочин 2023-09-21 202.21.107.54
тийи
Хотын уугуул иргэн 2023-09-21 103.212.116.97
Аалзнууд дараа нь бие биенээ барьж идээд дуусдаг жамтай. Тэр процесс эхэлж байна. Одоо бүх юмны буруутан нь Украин болоод л асуудал дуусна.
Зочин 2023-09-21 66.181.189.73
укрууд яасан дуу шуу байхгүй юу
Ха ха ха 2023-09-21 202.126.89.122
Украин, Польш яг л мөн дөө
Зочин 2023-09-21 202.126.89.87
з****г нийлүүлэх эсэх нь эд нарын мэдлийн зүйл биш.Америкийн тал шийднэ. Барууны бүх орон АНУ-ын хамааралд бүрэн орсон өөрийн орны ард иргэдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах ямар ч чадваргүй гэж хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр байнга мэдээлж байна
Зочин 2023-09-21 66.181.189.167
Удахгvй наадуул чинь учраа олчихно доо. Европт Орос гэж улс байх нь Украйнаас хамаагvй илvv аюултай гэж сайн мэдэж байгаа, ялангуяа Польш. Ноднин Герман Польш 2 иймэрхvv маягаар бас л толхилцоод л байсан, учраа олцгоосон. Мояанууд л баярлаад байдаг кк эвдрэлцлээ гээд
зочин 2023-09-21 66.181.160.11
Үнэн нүүр царайгаа Барууныхан эхнээсээ харуулж эхэлжээ гэж ккк
Нүүрссүх 2023-09-21 66.181.176.226
эхнээсээ нүүр буруулаад эхлэлээ
Лхагва оёир 2023-09-21 66.181.185.201
Бид байгаа зэвсгэн өгсөг. Одоо бидэнд шинийг аг шээд л авах нь байна. ухаантай бна. Нөгөа тэнэг нь хуучин зэвсэгт найдаад улсаа самарч л байдаг.
Зочин 2023-09-21 66.181.160.47
Айлын хүүхдүүд ийм айхтар санаатай. Хуучин зэр зэвсгээ Украйнд өгч дуусгаад, одоо өөрсдөө шинэ з****г авна гэж байна даа.
Хаха 2023-09-21 202.21.107.32
ёё хаха