С.Данзан “Баяжигтун” гэж уриалахдаа хэзээ, хэрхэн, яаж вэ гэх зааврыг нь үлдээсэнгүй. Гэхдээ түүний үүсгэн байгуулалцсан намынхан цаанаа цатгаланг яана. Намынхаа луугаруудын гутлыг нь долоох нь холгүй явдаг НАМЗХ-ын залуус нь үнэтэй рестораны тооцоог “Би хийнэ” гэж нэгнийгээ нармайг нээх нь энүүхэнд. Мал дагаагүй ч нам дагавал Монголд баяждгийн жишээ тэднийх.
Шударга тавын нэг Т.Аюурсайхан цуглуулсан маркаа, костюм зараад 50 мянган ам.долларын хадгаламжтай болсноо өчигдөр зарлав. Насаараа костюм зөөсөн эмэгтэй мэл гайхаж, цэл хөхрөв. Шударгаар хэлбэрдэж шунхан улаан насаа илээсэн Ц.Нямдорж ам дөрвөлжин нь 3,4 саяар /тухайн үедээ/ үнэлэгддэг байрны эзнийг таньдаг болохоор ашиглалтын зардлыг нь төлөөд төдийгөөс өдийг хүртэл амьдарснаа түмнээс нуугаагүй юм. “Эрдэнэт” үйлдвэрийн захиралд "боломж байвал энэ хүүхдийг хуулийн дагуу дэмжээрэй" ухааны юм хэлээд шахаа хийчихдэг нь санаа сайн явсаных.
“Титэм үг”-тээ баяжсан түүхээ бичсэн гэж итгэсэн “Эрдэнэт” үйлдвэрийнхэн түүний номыг 20 саяар худалдан авсан нь бахархалтай. “Амжилт гаргах нь хамгийн сайн өшөө авалт мөн” гэх титэм үгийг нь уншсан дараагийн Ерөнхийлөгч нь авлигын хэргээр хөлөө гозолзуулсан ч алдарт афоризмаа хэлсэн нь “Би Монголоо хөгжүүлж өшөө авна”. Авлигын загалмайлсан эцэг гэгддэг тэрбээр өрөөнд нь авлига өгөхийг оролдоход аваагүй гэдгээ сонгогчидтойгоо уулзахдаа сонин болгосон нь шуугиан тарьсан. Өнөөгийн Ерөнхийлөгч ч сайн эгчийн ачаар хялбар баяжигсдын эгнээний ард хоцроогүй. Тэрбумаар тооцогдох хадгаламжтай тэрбээр “Солонгост ажилладаг эгч маань надад мөнгө явуулдаг” гэж ам нээсэн удаатай.
“Сайн ах” байх нь чухал биш “Сайн ахтай байх чухал” гэдгийг Л.Оюун-Эрдэнийн 100 сая орчмын үнэтэй тансаг цагийн тайлбар харуулна. Үеэлүүдтэйгээ байхад “Цогтоотой, Цогтоогүй үүр цайна” гэдэг Х.Нямбаатарт 100 сая төгрөг хандивлаж л таараа. Монголын уран зохиолын шилээврүүдийн эзэд хуучны байр, амбаартаа “жиндүүхэн” аж төрж байхад Ж.Мөнхбат хоёр кино, "Монгол тандаа зүтгэе" уран бүтээлийн тоглолт хийгээд гурван тэрбумаар байр авчих жишээний.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ч азтай нэгэн. Түүний хэлснээр, өөрөө мэдээгүй байхад эхнэр нь найзуудтайгаа нийлж байгуулсан компани ЖДҮХС-гаас зээл аваад ирэх жишээтэй.
Төөрсөөр төрөлдөө гэгчээр “Булганы цагдаагийн дарга миний төрсөн дүү юм билээ” гэх тайлбартай эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй хүн бидний боловсрол, шинжлэх ухааны салбарыг толгойлдог.
Зайсан толгойг өмчилж, Туулын бургасыг хядсан баян ах дүүстэй хэр нь Шадар сайд С.Амарсайхан бусдын боломжийг эрх мэдлээрээ хулгайлсан нь баригдахаар хэрхэн хүүгээсээ уучлалт гуйж уягалсан тайлбарыг ч санууштай.
Халтиргаа, гулгаа ихсэх үед халамжтай хулгайчид олширдог бол иргэдийн хараа хяналт сулрах үед хялбараар төрөөс баяжигсад төрдөг аж.
Хялбараар хөрөнгөжигсдийн өөрсдийнх нь тайлбар иймэрхүү. Ийн тайлбарлаж байгаа улс бидний нэрийг бариад гаднаас бадар гуйдаг ганцхан жишээ Зам тээврийн сайд асан Л.Халтарынх.
Дэлхий нийтээрээ Орост худалдааны хориг тавьчихсан байхад Оросын 50 хувийн хөрөнгө оруулалттай төмөр замыг япончууд засч өгөх гэнэ. Хурган дарга нь 7-8 тэрбум төгрөгтэй баригдаад байхад УБТЗ нь замаа засах мөнгөгүй, тусламж гуйн царай алдаж байгааг дарга нар нь дансыг нь цөлмөсөн гэхээс өөр юу гэж ойлгох вэ. Энэ байгууллагаас үе үеийн баячууд бас л төрөн гарсан. "Өмнө нь өгдөг байсан. Одоо өг" гээд нэхэж, "өлөнтөөд" өөрсдөө баяжих ухаан манай дарга нарт л бий.
Дуслыг хураавал далай, дуулснаа хураавал эрдэм болно гэж итгэсэн залуус энэ намд цөөнгүй. Бүгдийг нь багтаасан бестселлер удахгүй гарах нь баараггүй.
Эцэст нь, америкийн эдийн засагч Thomas Sowell “Амжилтанд хүрсэн олон улстөрчид ичгүүргүй худалч хүмүүс байдаг нь тэдний тусгал төдийгүй бидний ч тусгал юм. Хүмүүс боломжгүй зүйлсийг хүсэхэд зөвхөн худалчууд л тэднийг сэтгэл хангалуун байлгаж чадна” тунгаана биз ээ. “Төр шийдээчээ” гэх тусам тэд баяжих төдийгүй бидэнд хэрхэн хөрөнгөжсөн талаараа энэ мэт элдэвтэй тайлбараа хийсээр л байна.
Б.ШАРХҮҮ
бүгд 2023-09-21 66.181.183.236
ЭНД П. ОЧИРБАТЫГ ЗААВАЛ ОРУУЛАХ ЁСТОЙ. УЧИР НЬ ОТГОНБИЛЭГТ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ОЛГООД ТӨЛӨӨСӨНД НЬ ЭРДЭНЭТЭЭС ХЭДЭН САЯ ДОЛЛАР ЗУВЧУУЛЖ БОЛГАРЫН ЭЛЧИНГИЙН ОБЪЕКТИЙГ ХУДАЛДАН АВСАН НЭР ЗҮҮЖ ТӨРӨӨС ХУЛГАЙ ХИСЭН НЭГЭН ШҮҮДЭЭЭ. ТЭР БҮХЭД БҮТЭН ЦОГЦОЛБОРЫГ ХЭРХЭН ӨӨРИЙН БОЛГОСОН САНХҮҮГИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЯГТЛАН ШАЛГАХ ЁСТОЙ НЭГЭН ХУЛГАЙН ХЭРЭГ БАЙГААДАА
Зочин 2023-09-21 66.181.181.24
Бүгд л төрөөс төрсөн тэрбумтан хулгайч нар л байна шүү дээ.
Зочин 2023-09-21 103.161.242.141
Бүх юм нь ил байхад ажлаа хийдэггүй АТГ, Шүүх, тэмцэдэггүй ард түмэн бхад эд нар хүссэнээрээ иднэдөө.нүүхсний хэрэгт холбоотой архангайг шүлэгч байгий наадмаар асрын тэргүүн нүүрэнд сууцан. Өөр улсад бод шийтгэгдэнэ эсвэл ядаж тийм газар суухаасай ичмээр юм
Толгой дээрээ баалга 2023-09-21 202.179.25.20
Тэмцэхгүй ард
иргэн 2023-09-21 202.126.90.86
тусламжаар авна гэнэ үү, боль доо, худалдаад ав л даа, юун тусламж, цаад якунин чинь хэлээ биз дээ, үнэгүй бяслаг хавханд байдаг гэж, Америкийн 1000-ий сорилын сангаас төмөр замыг үнэ төлбөргүй шинэчлэе гэхэд болиулаа биз дээ, Японоос баахан мөнгө зэаэлчихээд өгөх болохоор оросын талынхан өгөхгүй гацаагаад олон жил болсон байсан, монголын тал нь төлөөд оросоос хэдэн хуучин, эвдэрхий шахуу зүтгүүр авч өрийг цайруулсан мэт болсон, одоо болохоор японоос үнэгүй авъя гэнэ үү больж үз???
Зочин 2023-09-21 66.181.160.56
Эхнэртэйгээ хоёул нэг ч өдөр хувийн бизнес хийлгүй бүх насаараа ТӨР-д "чөмгөө дундартал" зүтгэсэн Нямка (Багабандит, Н.Энхбаяр гэх) мэт нь 1990 оноос хойш тасралтгүй жижиг, дунд бизнес эрхлэн ёстой хөлөө хугартал зүтгэсэн мань мэтээс хаа хамаагүй баян тансаг амьдарч байгаа нь ямар учиртай вэ????
иргэн 2023-09-21 202.126.90.86
Багаханбанди, намбарваань, Няамка нараасаж тэрбумтан болсон тухай өөрсдөөс нь асуу, манай ерөнхийлөгч бол хадгаламжид байгаа тэрбум гаран төгрөгийг эгч нь солонгост ажиллаж байхдаа цалингаа хайрт дүүгийн данс руу шилжүүлсээр байгаад тэрбумтан болгосон гэж өөрөө хэлдэг, лав л хадгаламж банкнаас хуссан гэж хэлээгүй,
тэд бас нэг юм олоод хэлэх байх, манай Аюурка болохоор би нүүрснээс ганц ч хүрү аваагүй, харин уламжилж ирсэн шуудангийн марк зараад баяжсан гэсэн, аа тийм бас гонжоом зарсан гэсэн
Зочин 2023-09-21 202.126.90.120
Avilgal hulgain argaar mungu oldog uchraas ted bayn bgaa yumaa shalgadag gazar ni shalgaj chadahgvi bgaa ni ard tvmniig niilj doromjlood yavj bgaa
Зочин 2023-09-21 66.181.180.114
Huzuugui piz da Elvegdorjtoigoo Zailaarai ene site
Зочин 2023-09-21 43.242.243.139
😜😜😜😜😜😜
Зочин 2023-09-21 202.21.107.43
hurelsukh oyunerdne geed neg bandilzgana miye geed gazar naimchin hujaa hurelbaatar ordni hulgaich geed yavh estoi do
Зочин 2023-09-21 103.57.95.150
Ха ха энэ новшнууд хулгай луйвараар хөлжсөн бус уу Монголд л хулгайч луйварчид нь дарга ч гэх шиг
Зочин 2023-09-21 66.181.160.65
Өөөө үхсэн……. Өнгөцхөөн бичжээээ ……. Миеээ, Жунай, Ундуй , Сундуй …гээл цааш ухвал барагдахгүй шдээээ
Зочин 2023-09-21 103.57.95.148
Ивануудаас салах эхний алхам бол Жонхуу-Данхын фракцаас бага ч болсон салах нь маш чухал шүү.
Зочин 2023-09-21 66.181.161.11
ЖДҮ ХУЛГАЙЧ НАР БҮР СУРАГГҮЙ БОЛЛОО ШҮҮ
Эд нар шүүгдэх өдөр ирнэ!!!
ИРГЭДИЙН СОНОРТ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ 2023-09-21 51.254.33.116
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН
тогоо 2023-09-21 45.117.35.10
багабанди энхбаяр мөнхбат нарын бичсэн ном одоо хаана байдаг бол. 00 ийн цаас элбэг болоогүй цагт бол ч хувь заяа нь ч тодорхой л доо.
E 2023-09-21 202.9.46.244
Энэ хулгаачууд ард түмнии боломжииг нам дагаж б**с долоож гүйж хулгаа авилгалаар олсон бузар мөнгөн хоол болохгүйдэээ үр хүүхдүүд нь яаж үйлиин эдлэндэээ нүгэл гэж бас бии шүүү туул богд уул тэрэлжээ хар томоос том хашааа мал битгии хэл хүн явах боломжгүй яаж худалдаж авав лалруудааа
Зочин 2023-09-21 202.126.89.87
Эдгээр хүмүүсийг шалга.Үнэхээр хууль бус зүйл хийсэн бол хариуцлага хүлээх ёстой.Гэхдээ АН-ынхныг яг ижил шалга.Монгол дэх луйврыг эд нар анх үүсгэсэн.Нийгмийн өмчийг үнэгүйдүүлж байгааг завшсан гэдэг.Хэдхэн жилийн дотор асар их хөрөнгөжсөн, монголын бүх хөрөнгө хэдхэн хүний гарт орсон.Олонх иргэдийг хувьцаа нэртэй хоосон цаасаар хуурч,үгээгүй ядуус гуйлагчид болгосон. Сүүлдээ хууль хяналтын байгууллагуудыг гартаа оруулж төлөөлөгчдөө тавьж хамгаалуулж байгаад,их хэмжээгээр иддэг болсон гэдэг
Зочин 2023-09-21 66.181.188.37
үнэн энэ байна бус уу
Зочин 2023-09-21 103.57.93.55
Туйлын үнэнийг бичжээ Баярлалаа.
Зочин 2023-09-21 202.126.88.166
Эзэн элбэгжоржоо бичээ хогын сайт
Зочин 2023-09-21 202.126.88.194
Хөөх энэ ёстой хулгайч өөрөө хулгайчийг бариарай гэж бархирдагтай ижил юм бичиж хаха, Монголын хамгийн том хулгайч буюу төрөөс ард түмнээс хамгийн их хулгай хийсэн Элбэгдорж өөрөө ингэж бичүүлж байна гэдэг чинь мөн биз дээ хаха. Мөнх Эрдэнэ хүртэл илчилсэн юм шүү Элбэгдоржийн хулгайг.
Зочин 2023-09-21 66.181.182.130
Янгугийн далийсан хулгайч, хаана юу байна гээд өлөлзөж, гөлөлзөж явдаг өлөн шүү, Өвөрхангайнхан энэ өлөнгөө сонгож тэнэгтэв дээ.
Зочин 2023-09-21 103.212.119.57
монгол хүн хужаагаас долоон дор болсон шүү үхэр монголчууд даа
зочин 2023-09-21 66.181.182.103
Админаа сэтгэгдэл оруулна уу.Плийз
зочин 2023-09-21 66.181.182.103
ХЯЛБАРААР ХӨРӨНГӨЖИГСДИЙН ТООНД ГАЗРЫН ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ, МӨН БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ
АЛБАН ТУШААЛТНУУД ОРДОГ ГЭДЭГТЭЙ МАРГАХ ХҮН МОНГОЛД БАРАХ ҮГҮЙ БОЛСОН БИЗ. ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХДӨӨ НИЙТИЙН ЭРХ АШИГ ТЭДЭНД ПАДЛИЙ БАЙХГҮЙ. ХҮҮХЭД, ХӨГШИД ХОРВООГИЙН НАРЫГ ХЭЗЭЭ Ч ҮЗЭХГҮЙ БАЙХ НЬ Ч ТЭДЭНД ХАМААГҮЙ. ХУДЛАА ГЭВЭЛ ТЭНГИС КИНОТЕАТРЫН ХОЙНО БАЙХ 2А БАЙРНЫ ХЭДЭН ОРЦНЫ ИРГЭДИЙН ХАРАГДАХ ОРЧИН, НАРЫГ ХААЖ ТЭНГЭР БАГАНДСАН БАРИЛГЫН АЖЛЫГ АЛЬ ХЭДИЙН ЭХЛҮҮЛЖЭЭ. МЭДЭЭЖ ХЯЛБАРААР ХӨРӨНГӨЖИГСДИЙН БУЯНААР!
Зочин 2023-09-21 202.21.104.2
Титэм үгийг сайн судалж унших хэрэгтэй. Яаж баян болох вэ гэдэг судар. ККК
Зочин 2023-09-21 103.212.119.180
Монголчууд сонин хийж бүтээгээд хөдөлмөрлөхөөр л нэгэнрүүгэээ бүх муу муухайг шиднэ