Сингапурын нисэх буудлаар нэвтрэхэд паспорт ашиглахгүй

Сингапурын нисэх буудлаар нэвтрэхэд паспорт ашиглахгүй

Сингапурын нисэх буудлаар нэвтрэхэд паспорт ашиглахгүй

Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын нэг бол Сингапурын Чанги нисэх буудал. Тус нисэх буудлаар үйлчлүүлэхэд ирэх жилээс улам амар хялбар болох гэж байна. Тодруулбал, зорчигчид 2024 оноос эхлэн паспорт ашиглахгүй, зөвхөн биометрийн мэдээлэлдээ үндэслэн автоматаар бүртгүүлж, нэвтрэх боломжтой болжээ.

Паспортгүй автомат бүртгэлийн үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн цөөн хэдэн орны нэг нь Сингапур болж байна. Биометр болон нүүр царай таних технологийг Чанги нисэх буудлын хэмжээнд тодорхой түвшинд хэдийнэ ашиглаад эхэлсэн. Гэхдээ удахгүй хийгдэх өөрчлөлт нь зорчигчдыг шалган нэвтрүүлэх цэгүүд дээр дахин дахин паспортоо гаргаж ирдэг үйлдлийг хөнгөвчлөх юм.

Сингапурын Чанги нисэх онгоцны буудал нь дэлхийн хамгийн ачаалалтай нисэх буудлуудын нэг юм. Тус нисэх буудлаар өнгөрсөн зургадугаар сард 5.12 сая зорчигч үйлчлүүлжээ.

Энэ нь Covid-19 цар тахал дэгдсэн 2020 оны нэгдүгээр сараас хойш анх удаа таван саяын босгыг давсан тохиолдол юм. Тиймээс удахгүй цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очих магадлалтай. Дөрвөн терминалтай боловч өсөн нэмэгдэж буй аялагчдын тоонд нийцүүлэн дахин нэг терминал нэмэхээр төлөвлөжээ. Терминалын тоог нэмэхээс гадна биометрийн системийг нэвтрүүлэх нь зорчигчдын урсгалыг жигдрүүлэхэд туслана гэж үзэж байна. 

Аялал жуулчлалын ирээдүйг паспортгүй байна гэж ажиглагчид харж байна. Дубайн нисэх онгоцны буудал л гэхэд 2018 онд "Ухаалаг хаалга" нэртэй туннелийг нэвтрүүлсэн. Тус туннел нь аялагчдын нүүр царайг таних системийг ашиглан таван секундын дотор хэн болохыг нь баталгаажуулдаг. Түүнчлэн Хонгконг, Токио, Шинэ Дели, Лондон, Парис зэрэг газарт царай таних технологийг тодорхой хэмжээгээр хэрэглээд эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж