-1-
Шүүхийн танхимд, камерын өмнө шүүгдэгч Б.Ганхуяг “намайг 40 хүрэхгүй тэрбумын төлөө яллаж байна” гэв. Тэрхүү мөнгө бол 40 цэцэрлэг барих хөрөнгө. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 240 ортой цэцэрлэгийг 100 сая төгрөгөөр барихаар улсын төсөвт суулгаснаас үзвэл 40×240 хүүхдийн цэцэрлэгийн мөнгийг Б.Ганхуяг ганцаараа хулгайлчихсан гэсэн үг. Харамсалтай нь, дийлэнх иргэдийн насаараа хөдөлмөрлөөд олж чадахгүй 40 тэрбум төгрөг Б.Ганхуягийн хувьд жорлонгийн мөнгө төдий аж.
Ийнхүү нэг хэсэг нь хулгайлсан мөнгөө чамлаж зогсохүй дор Улаанбаатарын гэр хорооллын хаа нэгэнтээ хэчнээн хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай амьдарч буйг хэлэхэд хэцүү. Жирийн хулгайч хэн нэгний цүнх, гар утас, хэтэвчийг чинь хулгайлдаг бол улс төрийн хулгайч улс орны бүх боломжийг хулгайлдгийн ганцхан жишээ энэ.
Намтар, түүхээс нь харвал Б.Ганхуяг нүүрстэй 2007 оноос холбогдсон. Тэрбээр 2007-2012 оны хооронд “Эрдэнэс Тавантолгой” компанид олборлолт хариуцсан төслийн захирал, 2016-2018 онуудад “ Эрдэнэс Тавантолгой”-н тэргүүн дэд захирал, 2018 оны тавдугаар сараас хойш “Эрдэнэс Тавантолгой”-н тамга атгасан том дарга болжээ. Энэ хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” өр зээлэндээ баригдаж эсрэгээрээ түүний хувийн бизнес цэцэглэж, гадаад, дотоодгүй үл хөдлөх хөрөнгөтэй болтлоо баяжсан нь хардах ч, шалгах ч үндэслэл мөн.
Гэхдээ мэдээж тэр ганцаараа хулгайлаагүй, ганцаараа баяжаагүй. Олуулаа хувааж, хулгайлж идсэн. Тиймээс хэргээ наймаалцахын тулд “хулгайч хулгайчийг бариарай” л гэж хашгирч байна. Живж яваа хүн хөвж яваа мөчрөөс зүүгддэг гэдэг. Үйл явдлын өрнөлөөс харахад живж яваа хүн нь Б.Ганхуяг агаад хөвж яваа мөчир нь МАН болжээ.
-2-
Түүнтэй хамт шүүхийн танхимд мөр зэрэгцэн сууж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг зохион байгуулалттай бүлэг байгуулсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж яллагдагчаар татагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. 2022 оны ХОМ-ийг нь харахад Т.Аюурсайханы гэр бүлийн орлого УИХ-ын гишүүн болсноос хойш 16 дахин өсчээ. Үүний цаана өмгөөлөгчийнх нь хэлсэн брэндийн хүрэм болоод марк зараад авсан үл хөдлөх хөрөнгөнийх нь эс үүсвэр нуугдаж байгаа.
Т.Аюурсайхан мэдээж хүрз бариад нүүрс хулгайлаагүй. Шуудайлж үүрээд зах дээр зараагүй нь ойлгомжтой. Тэр тусмаа өмд, цамц баяжаагүй нь ойлгомжтой. Харин үнэт чулуун хөөрөг, үнэтэй маркны цуглуулга, хурдан удмын морьдоор дамжуулан авлига авсан байхыг үгүйсгэхгүй. Монголын улс төрчид бохир мөнгөө хурдан удмын морь, марк, зураг, үнэт чулуун хөөрөг болгон зүсийг нь хувиргадаг. Тэнэг хүн биш бол тэрбум, тэрбум мөнгийг “тээвэрлээд” явна гэж үгүй. Тэр тусмаа банкаар дамжуулж авлига авч өгөлцвөл баримт, нотолгоотой баригдана гэдгээ сайн мэдэхтэйгээ.
Тэгээд ч насаараа төрд ажилласан багшийн орлого найман жилийн дотор 16 дахин өсөх ямар ч боломжгүй. Аль ч талаас нь харсан ч Т.Аюурсайханы хувьд авлига авсан байх магадлал маш өндөр байна.
-3-
Хулгайч хулгайчаа таньдаг гэдэг. Б.Ганхуяг шүүхийн танхимд гэр бүлээ хамгаалуулахыг хүсэв. Тэгсэн нөхцөлд хэн, хэнтэй нүүрс хулгайлснаа ярих юм байх. Нэг ёсондоо журмын нөхдөө тэр тандаж бас сүрдүүлж байна. Нөгөө талаараа тэр журмын нөхдөөсөө айж байна. Хулгайч хулгайчаа таньдаг гэдэг. Б.Ганхуяг Ардын намын “адууны хулгайг” ярихыг хүсч байна. Гэрч, шүүгдэгч, хохирогч, хоригдол байлаа ч Үндсэн хуулийн дагуу амь насаа хамгаалуулах, хамгаалалт хүсэх эрхтэй. Гэхдээ энэхүү шүүх хурлын явцыг бодитоор дүгнэвэл Монгол баялгийн тэр тусмаа нүүрсний хараалдаа нэрвэгджээ.
Б.Ганхуягийн мэдүүлгээс харахад тэр анд нөхдийнхөө 40 их наядын нүүрсний хулгайг хүлээн зөвшөөрч байгаа юм байна. Тэдгээр хулгайч нараа ч таньдаг юм байна. Тэд нь түүний гэр бүл, ам насанд заналхийлэх болсон юм байна. Тиймээс хууль, шүүхээс хамгаалалт хүсч байгаа юм байна. Тэгвэл түүний сүрдүүлж, түүнийг айлгаж байгаа тэрхүү хулгайч нар хэн бэ. Үнэндээ авлигатай тэмцэнэ гэдэг Ардын намтай тэмцэхийн нэр болохыг хэлээд л байгаа.
Эр хүн шиг хулгай Чимэдцэрэн 2023-09-21 103.212.117.243
Одоогоос 20 орчим жилийн Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг хулгайлсан Чимэдцэрэн ганцаараа хэргээ даагаад аавын хаалга татсан.Хохиролыг Татвар төлөгчийн мөнгөөр барагдуулсан
Зочин 2023-09-21 66.181.160.56
Энэ мэтийн гөлийсөн хулгайчуудаас болж монголчууд бидний амьдрал өөдлөхгүй 30 гаруй жилийн нүүр үзлээ!!!!!
Зочин 2023-09-21 66.181.190.186
ETT-oos nogdol ashig aa avmaar baina. Uguuchee.
Хулгайчийг зарлах хэрэгтэй 2023-09-21 59.153.115.245
Б.Ганхуягаар эхлээд нүүсний хулгайчдын нэрсийг бичүүлээд авчих хэрэгтэй.
Зочин 2023-09-21 103.57.95.150
Энэ гөлөгнүүд цайрсан өлөн хулгайчууд
Үнэн гаргалгаа хийжээ 2023-09-21 103.212.118.28
Ганхуягийн авираас яг ийм гаргалгаа хиймээр санагдсан. Тэр нөхөр найз нөхөд, хамтрагч, намынхнаа барьцаалах гэж оролдох нь гарцаагүй, хулгайч нарын л зан юм чинь. Монгол өөдлөхгүй ээ, яагаад гэвэл Монгол хулгайчдаа дүүрсэн, тэр тусмаа эрх барьдаг 2 намын төвшинд. Харин Нямсүрэн зөв гаргалгаа хийж байна, гэхдээ нэг сонин юм нь Монгол улсад ирээдүй байгаа гэж бодоод байгаа юм байх даа. Харамсалтай, үнэхээр уйлмаар гэхдээ ганц үнэн юм бол Монгол хулгайч нарын гарт орчихсон шүү
ИРГЭДИЙН СОНОРТ: ЭМЭГТЭЙ ДАРАМТЛАГЧ ЯЛТАН ХҮРЭЛСҮХ 2023-09-21 146.70.109.90
Шөнө ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа, ордонд 3 давхарт дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг гэмт үйлдлүүд, ноён зарцын хэлбэртэй харьцаатай, бүдүүлэг, “луйврын”сонгуулийн ерөнхийлөгч нэртэй Ухна овогт ХҮРЭЛСҮХ (1968 он) бузар энергитэй дарамтаа зогсоо ялтанаа!!!! Шагналын тасгийн ажилтан Ө.Мөнгөнцэцэг-ийн /1986/ амь нас ЯЛТАН чинийхээс үнэ цэнэтэй ЯЛТАН У. ХҮРЭЛСҮХ 14 тэрбумын БАНКНЫ казиночин бас хулгайч НҮҮРСЧИН
W 2023-09-21 103.212.119.180
Yu solioroood baigaambee shaalgaj baiwal harin ch naad huuhen bayarla kkk
Iii 2023-09-21 103.212.119.180
Hurelsuhed shaalguulah yumsan
Зочин 2023-09-21 66.181.191.154
Монголыг удаа дараа бүхэлд нь хулгайлж золигт гаргасан, Тэргүүн хулгайч АН яагаад нуувчнаас гарахгүй байнав. МАН шиг нам харгалзахгүй тэмцэхээ мэдэгдээд, шалгуулж эхэлээчээ. Юугаа хүлээгээд байнаа. Маш их цуваа гарч таараа. Өөсдийгээ тэнгэрт гартал хоосон магтаад, бусдыг гүтгэх нь гол уу. Өөрийн шүүмжлэл байдаггүй тэгээд ардчилсан нам гэж сагсалзаад байх
Зочин 2023-09-21 66.181.160.65
Одоо АН д ямарч хулгайч байхгүйэээ!!!!… Ямарч эрх мэдэлгүй намд хулгайч юуугаа хийж цагаа барж суух билээ ?, Наранбаатар шиг аль хэдийн МАН луу арьлаад өгсөн байгаа ….Хулгайч нар чинь тэнэгг хүмүүс биш шүү !!! Эрх мэдэл хаана байна тэнд л шавсан байгаа !,,
Ийм учраас 2 намын засаглалыг 4 , 4вөн жилээр л солиод байх хэрэгтэй. Тэгээл хэдэн сонгуулийн дараа төр цэвэршсэн байнаа…
Ардчилсан нийгэмд аль нэг намыг шүтэж амьдрах биш , ухаалаг сонгол хийж чаддаг байх хэрэгтэй шүү !!!,,
Зочин 2023-09-21 202.21.107.17
АН-ханаас гадна АН-н женко Баттулга Алтанхуяг тэргүүнтнээ мартаж болохгүй…Ажнай Батэрдэнэ кккк
Зочин 2023-09-21 103.212.119.57
таван тавантолгойг 100хувь ард түмэнд хувьцааг нь өгөх хэрэгтэй
Зочин 2023-09-21 66.181.187.198
Маркны цуглуулга + Костюм зараад ингэж баяжих юмсан дөө
W 2023-09-21 103.212.119.180
Hudulmursht
Зочин 2023-09-21 139.5.217.230
40 тэрбумыг тоохгүй бгаа болхоор бүүр их мөнгө хулгайлсан гэсэнүг өөрийгөө илчилчээд бнашд
Зочин 2023-09-21 66.181.161.255
Аюурзана бол улс төрд шал илүү хүн. Хөрөнгийн талхаа бариал, аавынхаа бараг нэг хуучин оймсыг гэхэд л хэдэн мянган доллароос арилжаал сууж байх байж. Элэнцгээ хийж нүүрстэй хутгалддаг байна аа.
Boloh blaaa 2023-09-21 103.212.119.180
Daraagiin Erunhii Said uu
зочин 2023-09-21 202.21.103.139
Их ч идсэн, их ч юм мэддэг энэ залуу намайг гэр бүлийнхэнтэй минь хамгаалчих би тоочоод өгье гэсэн юм биш үү
Зочин 2023-09-21 59.153.115.254
НЯМСҮРЭН АЖАА хэзээ давшихаа мэддэг, боксынхны хэлдгээр эмзэг газрыг нь олж цохилт хийдэг хүндээ.Ганхуягийн хэлсэн үгэнд дөрөөлөөд МАН руу оноо авах цохилт хийж байна.АН-даа туслах гэсэн санаа.Харин МАН ямар хамгаалалт хийхнэв. АЮУРСАЙХАН ГАНХУЯГ ХОЁР эртний танилууд ажээ МУУ М.ЭНХБОЛДЫГ бүлтэгнүүлж байгаад Баттулга, Хүрэлсүх нарын дэмжлэгээр ШУДАРГА ТАВ огцруулж билээ. Тэднээс 3-ыг нь Цогтхайрханы савдаг аваад явлаа.Битгий замд нь саад бол гэж хүмүүс ярилцах юм.Хүний мууд дуртай гэдэг нь.
санаа 2023-09-21 112.72.8.90
хулгай явагддаг гэдгийг яруу тодоор баталлаа. Олон хүн сонссоноос бус яг хулгайлсан хулгайч нь ганцаараа биш олуулаа хулгайлсаныгаа пал хийтэл хэллээ.Зөвхөн ард иргэд ч бус хуулийнханхан Төр засгийнхан сонсож байсан зүйлийнхээ үнэн гэдэгтээ үүнээс өөрөөр яаж итгэхэв. Ёстой цааш нь яах уу ……….
Зочин 2023-09-21 202.126.88.219
Dolip hulgaich shorondoo hataarai
W 2023-09-21 103.212.119.180
Bitgii ataarh
Зочин 2023-09-21 59.153.112.12
Жинхэнэ эзэд нь үлдээд, мөрөөрөө ажлаа хийж явсан залууд тохох гэхээр, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв өө. Цаад эзэд нь, сул чөлөөтэй явж л байна. Энэ залуу, ганцаараа бүхнийг хийж чадах уу.
Зочин 2023-09-21 188.162.254.7
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!