Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулган энэ сарын 25-ны өдөр болно. Тус чуулганаар АЭХ-ны ээлжит ерөнхийлөгчийг сонгох бөгөөд 21 аймаг есөн дүүргийн 800 гаруй төлөөлөл оролцож АЭХ-ны шинэ ерөнхийлөгчийг сонгон баталгаажуулна. Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Одонтуяа ажилладаг. АЭХ-ны ээлжит сонгууль зургаан жил тутам явагддаг. Өнөөдрийг хүртэл дөрвөн ерөнхийлөгч сонгогдсон. С.Одонтуяагийн хувьд 2016 оноос тус холбоог тэргүүлж эхэлжээ.
Тэрбээр дахиж дэвшихгүй “халаагаа” шинэ манлайлагч, залуустаа өгнө гэсэн байр суурийг илэрхийлсэн. Нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдрийг дуустал АН-ын төв байранд явагдах юм байна. Харин АН-аас тэд өрсөлдөхөө илэрхийлж, намын нөхдөгөө дэмжлэг хүсч байгаа юм.
АЭХ-НЫ ТЭРГҮҮНД ГОРИЛОГЧИД:
• УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
• АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан
• УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа
• М-Ойл группийн захирал Б.Пунсалмаа
• Ашигт малтмалын газрын дарга асан Г.Үүрийнтуяа
Холбоотой мэдээ