“Шувуу” ажиллагаагаар Филиппин улсаас саатуулагдан ирсэн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайгийн Авлигатай тэмцэх газарт байцаагдахдаа өгсөн мэдүүлэг нь Монгол төрийн хүний нөөцийн менежер хийж байсныг нь батлаад өглөө.
Учир нь, “Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр дээрх мэдүүлэг олон нийтэд ил болов.
Өмгөөлөгчийн хэлснээр сайд асан Т.Бадамжунай гэрчийн мэдүүлэгтээ “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын асуудлаар Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр миний хувийн оффист ирж уулзаж байсан. Ах хүний хувьд дүүгээ дэмжих талаас нь бодоорой гэж Б.Ганхуяг хэлж байсан юм. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын хэн нь билээ дээ, намайг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй гэдэг хүсэлт тавьж байсан” гэв.
Цаг хугацааг хөөж үзвэл, Т.Бадамжунай, Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын уулзалт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Засгийн газар удирдаж байх үед болжээ.
Гол нь энэ уулзалт Засгийн газрын хуралдаанаас томилгоо хийхийн өмнө болов уу, эсвэл хойно нь болсон уу гэдэг асуултын тэмдэг үлдээж буй.
Учир нь, Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Д.Ариунболдыг чөлөөлж, тус албыг үргэлжлүүлэн хаших түр орлон гүйцэтгэгчээр Б.Ганхуягийг томилсон байна.
Энэ үед Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн тэргүүн дэд захирлын алба хашиж байгаад Д.Ариунболдын ажлыг хүлээн авчээ. Харин сарын дараа буюу 2018 оны тавдугаар сарын 18-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, зохион байгуулалтын асуудал хэлэлцэхдээ Б.Ганхуягийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар, тэргүүн дэд захирлаар Б.Жаргалсайханыг тус, тус томилж, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг баталгаажуулжээ.
Нөгөө талаас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын өмгөөлөгч эл мэдүүлгийг урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр гаргаж тавьсан нь анхаарал татаж буй.
Хулгайч ханьсах дуртай гэж үг бий. Нүүрсний хэрэгт яллагдахдаа хүрвэл МАН-ын томчуудаас чирнэ гэж дээрх мэдүүлгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан дайлгав уу, эсвэл энэ хэрэгт томчуудаасаа дэмжлэг авахын тулд зориудаар сэвүүлэв үү гэх асуудлыг хөндөхөд хүргэж буй.
Мөн МАН-ын сонгуулийн менежерээс Монгол төрийн хүний нөөцийн менежер болтлоо томорч, 220 мянган гишүүдээсээ хэнийг нь УИХ-ын сонгуульд өрсөлдүүлж, хэнийг нь сайдын албанд томилж, хэнийг нь төрийн өмчит компанийн захирал болгох вэ гэдгийг сайд асан Т.Бадамжунайн хувьд хилээр гарч явталаа л шийдэж иржээ гэж хэлж болохоор байна.
Г.ХОРОЛ
Зочин 2023-09-21 66.181.161.7
чадвараар бус намын нэрээр заль мэх аргаар ажил авсан үальт Ганхуяг өөрөө хариуцлагаа үүр хэгч чамтөй ханьсахгшй авилгын гавьяатаа өгөөд насаараа шорондоо суу
Зочин 2023-09-21 66.181.161.7
ЭТТ ганхуяг ганцаараа шиыдвэр гаргах ажил дээр бсан гануаараа хаиуцоагам үүрэх үүрэгтэй авилгач их лаам баюсан ажлаа маш муу хийсэн
Ф 2023-09-21 103.212.119.180
Хонгор минь байна :*
Зочин 2023-09-21 103.10.23.189
Энэ миний мэдэх Монголын хамгийн муухай хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Нүдэндээ харахад ой гутна.
Зочин 2023-09-21 59.153.113.15
Өөрийн эрх ашгийн тулд юу гэж хуцахад бэлэн 3 хулгайч
Зочин 2023-09-21 66.181.185.244
Элэнцгийн Монгол төрийнх байхавдээ, МАН гэдэг мафийн бүлгийн л менкжер шүү дээ !
зчн 2023-09-21 66.181.189.141
чөтгөрийн тойргийн цөм
иргэн 2023-09-21 202.21.104.2
Төрийн хулгайчуудын менежер
Зочин 2023-09-21 202.21.107.32
хаха
irgen 2023-09-21 66.181.182.206
Mongol turiin hutguur, olon gai tarisan hun .Ene hun bgaaguisan bol olon yum uur bh bsan daa.
Зочин 2023-09-21 66.181.161.255
Монголын төрөөр тогтохгүй нийгмийн харилцааны хэм хэмжээг алдагдуулж, иргэн хүний амьдрах эрх чөлөөнд харгисаар халдсан гэдэг үндэслэлээр түүнд ял төлөвлөх ёстой. Чухамдаа тэр бол терорист.