Аливаа өвчин эмгэгийн учир шалтгааныг ойлгох гол түлхүүр бол хамгийн жижиг амьд нэгж буюу эс. Гэтэл тэдгээрийн талаар тодорхойгүй зүйлс асар их хэвээр байна. Жишээлбэл, ДНХ, уураг, липид зэрэг олон тэрбум биомолекул өөр хоорондоо хэрхэн нэгдэж, нэг эсийн үүрэг гүйцэтгэдэгийг бид мэдэхгүй. Мөн бидний олон төрлийн эс бие махбодид хэрхэн харилцан үйлчилдгийг бид мэдэхгүй. Эд, эс, эртхэн хэрхэн өвчилдөг, эрүүл байхын тулд яах ёстойг мэдэхгүй.
Тэгвэл хиймэл оюун ухаан эдгээр асуултад хариулах боломжтой гэж үзэж байна. Виртуал эсийг ашиглан эрдэмтэд тодорхой нөхцөл байдал, өдөөлтөд эсүүд хэрхэн хариу үйлдэл үзүүлэхийг урьдчилан таамаглах боломжтой.
Дархлааны эс халдварын үед хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг, ховор өвчтэй хүүхэд төрөх үед эсийн түвшинд юу тохиолддог, шинэ эмэнд хүний бие махбод хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг зэрэг олон зүйлийг таамаглах боломжтой болно. Ингэснээр аливаа шинжлэх ухааны нээлт, өвчтөний оношлогоо, эмчилгээний шийдвэрүүд илүү хурдан, аюулгүй бөгөөд үр дүнтэй болох юм.
Марк Зукербергийн эхнэр Чан Зукербергийн санаачилгын хүрээнд эрдэмтэд үүнийг бодит болгохоор ажиллаж байна. "CZI" институти нь 2016 оноос хойш эсүүд болон тэдгээрийн бүрэлдэхүүн хэсгийн талаар мэдээлэл үүсгэх, эдгээр том өгөгдлийн багцыг нэгтгэх хэрэгслүүдийг бүтээжээ.
Мөн тэдгээрийг эрдэмтэн судлаачид ашиглах боломжтой байх талаас нь ажиллаж байна. "Бид хүний биеийн эс бүр эрүүл эсвэл өвчтэй эсэхээс үл хамааран хэрхэн ажилладагийг урьдчилан таамаглах боломжийг олгодог хиймэл оюун ухаанаар ажилладаг дижитал загвар бүхий виртуал эсийг бүтээж байна. Энэхүү виртуал эс нь бидний эсүүд хэрхэн ажилладаг талаар шинэ нээлтүүдийг олж илрүүлэх, өвчнийг эмчлэх шинэ аргыг боловсруулахад туслана" гэж Чан Зукерберг хэлжээ.
Эх сурвалж: TECHNOLOGY REVIEW
Чанд 2023-09-21 66.181.180.241
Эсийг оюун ухаан удирдаж байдаг. Оюун ухаан шингэдэг хамгийн жижиг эд нь эсийн доторх чөлөөт бөөм . Иймээс оюун ухаанаа сайн хөгжүүлэх жамтай. Бетонон ширэнгэ хөгжлийг тодорхойлохгүй. Дэлхий ээжийг хэнч өөрчилж чадахгүй. Нэгэн өдөр бүгдийг сэгсэрч хаяхыг эрт ухаармаар байна. Одоо усаар эхэлснийг бүгд харсанч ойлгохгүйл байна. Хойд мөсөн далайн мөс ихээр хайлж байгааг мэдсээр байж ,
Нар 2023-09-21 202.21.124.130
Нүүрээ будаагүй энгийн төрх сайхан харагдаж бн шүү. Агуу зүйл энгийн байхдаа л агуу гэдэг
Зочин 2023-09-21 46.114.163.84
Хэлээд юүхэв. Дотроосоо гэрэлтээд, энгийн даруухан бас царайлаг эмэгтэй байна. Ийм байхыг хүснэ.