"АН-ын дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллана"

"АН-ын дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллана"

"АН-ын дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллана"

Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох "Лиш" дээд чуулганы талаар өнөөдөр /2023.09.21/ мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын дэд дарга С.Баярцогт:

-П.Батчимэг дарга хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлого, Ж.Баярмаа гадаад харилцаа, соёлын бодлого, С.Буяндэлгэр уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, П.Галиндэв зам тээврийн хөгжлийн бодлого, Ц.Жадамбаа мэдээлэл технологи, хүнс, эмийн бодлого, Ш.Жандос төсвийн бодлого, И.Мөнхжаргал боловсрол шинжлэх ухаан, Э.Одбаяр эрчим хүчний бодлого, Ч.Өнөрбаяр хууль зүйн бодлого, Т.Пүрэвхатан байгаль орчин аялал жуулчлал, Ш.Түвдэндорж батлан хамгаалах, аюулгүй байдлын бодлого, Ц.Уртнасан хөдөлмөр нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого, Р.Эрдэнэбүрэн барилга хот байгуулалтын асуудал хариуцан ажиллаж байгаа. Манай намын даргын зөвлөлд байгаа дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын хэмжээнд ажиллаж эхэлж байгаа.

Ирэх долоо хоногт хамгийн чухал асуудал бол намын дэргэдэх байгууллага болох Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дээд чуулга уулзалт. Энэ хурлаар зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

УИХ-ын дэд дарга, АЭХ-ын ерөнхийлөгч С.Одонтуяа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Манай намын хувьд жендерийн асуудалд онцгой анхаарч буй. Удирдлагын багийн 36 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэж буй. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүдээ таниулах, үзэл бодлыг ойлгуулах үүднээс есдүгээр сарын 23-нд NTV телевизээр шууд мэтгэлцээнийг нэр дэвшигч эмэгтэйчүүдийнхээ дунд зохион байгуулна. Намын үйл ажиллагаа идэвхжих үед Ерөнхийлөгч асан Х.Баттулга намайг харлуулдаг гэсэн юм.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа:

-Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны их хурал 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр зургадугаар ээлжит дээд чуулганаа хийх гэж байна. Миний хувьд 2016 оноос хойш энэ холбоог тэргүүлж, удирдан ажиллаж байгаа. Энэ хавар намынхаа удирдлагад өөрийн хүсэлтээ өгч, албаа хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Ардчилсан намыг залуу үеэ бэлтгэдэггүй, дэмждэггүй гэж шүүмжилдэг. Бид шинэ залуу үеэ дэмжин ажиллаж, сонгуульд нэр дэвшээсэй гэж зорьж байна. УИХ-ын хаврын чуулганаар сонгуульд эмэгтэй нэр дэвшигч хамгийн бага зардлаар, квотоор орох гэх мэт АЭХ-ны үе үеийн удирдлагын тэмцэж байсан заалтууд батлагдсан.

Энэ шинэ боломжийг залуус ашиглах ёстой. Бид дээд чуулганаараа шинэ ерөнхийлөгчөө сонгож, эмэгтэйчүүдийн багаа бүрдүүлэх юм.

Манай намын эгнээнд олон манлайлагч эмэгтэйчүүд бэлтгэгдсэн байсан. Нийгэм эмэгтэйчүүдийн манлайллыг хүсч байна. Хүний эрх, бизнесийн эрх чөлөө ямар байх вэ гэдгийг эмэгтэйчүүд өөрчилж чадна.

Дэд дарга Ж.Баярмаа:

-Миний хувьд Ардчилсан  намын гадаад харилцаа, соёлын бодлогыг хариуцаж байгаа. Ардчиллын гадаад харилцаа гэж ойлгож байна. Монголд ардчиллыг бэхжүүлэхэд гадаадын донор орнууд хэр тусалж, цаашид өргөжүүлэх шаардлагатай эсэхэд анхаарч ажиллана. 1990-ээд онд анх ардчилсан хувьсгал ялахад ардчиллын үнэт зйүлсийг Монголд нутагшуулахад Европын холбоо, АНУ-ын Бүгд найрамдахчуудын нам, Шведийн нам гэх мэт олон байгууллага тусалж дэмжиж байсан. Тэгээд 2000-аад оноос харьцангуй буурч, Монголд ардчилал тогтлоо гэж үзсэн. Гэтэл олон улсын эрх чөлөөний байгууллагын судалгаагаар Монголд ардчиллын индекс буурч байгааг харуулсан. Гажуудсан ардчилал гэдэг ангилалд явж байна.


Сэтгүүлчдийн асуултад АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт хариулав. 

-Сүүлийн өдрүүдэд тантай холбоотой нээлттэй сонсгол явуулъя гэдэг асуудал хөндөгдөж байна. Та ямар байр суурь илэрхийлэх вэ? 

-Монгол Улс 1992 онд ардчилсан Үндсэн хуулиа баталсан. Үндсэн хуулиа батлахад гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал, шүүх эрх мэдлийг тэнцүү хуваарилсан. Энэ тэнцүү эрх мэдэлтэй байгууллагууд нэгнийгээ шүүдэг байдал бий болбол Монголд ардчилал үгүй болно. Шүүх засаглал хэнээс ч хараат бусаар үйл ажиллагаа явуулах ёстой. Энэ бол Үндсэн хууль баталсан миний үзэл баримтлал. Хэрвээ надтай холбоотой нээлттэй сонсгол болдог бол би туйлын баяртай байна. Биднийг анхан шатны шүүхээр ялласан шүүгч авлигын хэргээр ял авсан. Яг үнэндээ эрх мэдлийн хонгил гэж яригдаад Төрийн ордны гурван давхарт ялын бодлого шийдэгдэж байна гэж Х.Нямбаатар сайдын хэлж байсан зүйл бодитой үнэн. Бүх зүйл ил тод болно. Энэ асуудлаар маш олон түвшинд хандсан. Монголын шүүхээр дөрвөн түвшинд шийдэгдсэн. Хилс хэрэг байсныг Монголд, Швейцарын холбооны улсад ч шийдсэн. Би Монгол, Швейцар, Австрали, Хонгконгийн хүчний байгууллагуудад шалгуулсан. Энэтэй холбоотой Үндсэн хуулийн Цэцэд Х.Баттулга ерөнхийлөгч намайг өгсөн. Үндсэн хуулийн Цэц шүүхийн зүгээс хууль зөрчсөн зүйл алга байна хэмээн шийдвэр гаргасан. Үүнийг нээлттэй сонсголоор ярьдаг бол илүү нарийвчилж, ийм зүйл болсон гэдэг нь илүү мэдэгдэнэ.

Миний эсрэг үйл ажиллагааг зохион байгуулдаг хүн ойлгомжтой. Энэ бол ерөнхийлөгч асан Х.Баттулга. Намын даргын сонгууль, намын үйл ажиллагаа идэвхжих бүрт намайг харлуулдаг.

 

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХахаХаха
8
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.160.3

z**l z**l z**l

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.88.143

эхлээд наад х***а нараасаа салаарай АН-ын нөхдүүдээ. Энэ янзаараа иргэдийг басаад байвал хариуд нь та нарт хэн ч саналаа өгөхгүй. би лав хулгайч худалч (20.000 хувьсагч билүү) оффшорчинтой намд саналаа өгөхгүй

Avatar

иргэн 2023-09-21 66.181.185.83

Энэ хужаанцар юу гээд элийрээд байгаа н**ш вэ ?. Энэ нам нэр зүүсэн хүн хогнууд яаж доромжилж басамжилж байнаа энэ арай дэндлээ шүү.

Avatar

Э 2023-09-21 202.9.46.244

Энэ хөгиин х***а цаоайлсан монгол хужаагиин үзмээр нам нам дагасан цүнхчингүүд хаасайгүй хурган дарга болсон их болжииндоо бодуул үхэр монголчуудаас илүү пялдага б**с цүнх долоогчидл дээш гарч хулгаа авилгалаар хагартлаа баяжиж байгаан хэндч ойлгомжтой лалрын үе юмдааа хууль нь хог болхоор энэ хулгаачууд нам намруу хошуурсааар

Avatar

зочин 2023-09-21 124.158.120.114

АН ялахаар эд нар сайд болох юм юм уу Ккк

Avatar

Нэргүй 2023-09-21 59.153.112.12

Баярцогт 30 жил төр байсан, энэ хүн байгаа цагт, Монгол орон хөгжихгүй

Avatar

Zochin 2023-09-21 103.68.107.114

Баярцогт гуай хулгайлсан мөнгөө аваад өөр газар явж амьдраасай Залуусд буруу ойлголт өгөөд байна ш дээ

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.89.26

Баярцогтыг Женко нар харуулахгүи гэсэн танграгтаи! Учир нь Баярцогт гарч ирвэл Женко шууд шорон юу үнэн энэ үнэн. Юун Төмөр зам…. 1990-онд Синга авгаиг залилан 240000 доллар аван Бельги европоор орогнож явсан, 17-н контеинэр спирт оруулж ирээд тэриигээ машины тосол болгон гаальд мэдүүлэн гарч ирсэн яриад баивал Женкогиин хэрэг далаи, далаи! Өшөө цааш нь бичих үү? Яахав….

Avatar

Нэргүй 2023-09-21 91.20.54.23

Баярцогт байгаа газрыг одоо монголчууд дэмжихгүй болсон. Танай нам мордохын хазгай гээчийн юм л хийгээд байна. Хараад байхад танай нам шинэчлэгдэх чадваргүй, хуучин нэр ажил, хөгжил баастсан нөхдүүдтэйгээ зууралдсан хэвээр.

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.88.143

Яг үнэн

Avatar

Нэргүй 2023-09-21 202.21.108.12

Женко бол ойлгомжтой, намаа бодно, ард түмнээ бодож бгаа, сонгуулиа ч бодсон байгаа. Энэ хайбрид залуугаар Монголын ард түмэн тоглуулсан, Төр засаг самруулсан, одоо АН аа самруулах тэнэг хүн АН д цөөнгүй байгаа нь сонирхолтой. Энэ хайбрид хүн АН ын удирдлагад байхад ард иргэд АН-д санал өгөх үү?

Avatar

Нэргүй 2023-09-21 59.153.115.174

Jenco chinii helsen bugdiig boddog ch dagaldsan nuhud ni shorond orood duusdag daa

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.161.140

hulgaich hujaa zailaa

Avatar

Монгол иргэн 2023-09-21 202.126.88.225

гадаадад өөрийгөө хятадын монгол гэж таниулдаг , офшорт 1 сая доллор мартдаг . их монголын бүх ард түмнийг 20 хувьсагч гэж буцолтгүй доромжилдог ийм хүн АН байгаа цагт ардичлал монголд хөгжиж , АН сонгуульд еөөр олигтой орохгүй . цэвэр Монгол иргэд нэгийг бодож л байгаа . Ийм ардичлалийг монголчууд бид хүсээгүй

Avatar

Нэргүй 2023-09-21 103.212.116.191

gyah goh gihaaa tsaashaa zltsgaa

Avatar

СОНГОГЧ 2023-09-21 202.9.47.58

Ингэж солиорохын оронд Сааханбалаг, Эрдэнэбалаг 2- гоо гадаадаас авч ирээд шүүхэд тушаачихвал АН- н нэр хүнд суга өснө дөө…

Avatar

Нэргүй 2023-09-21 43.242.242.59

Бүгд дарга болох өвчин туссан хүмүүс юмаа. АН-ын хошин шог дандаа бусдыг инээлгэж байх юм. 15 дэд даргатай нам өөр хаана ч байхгүй. Та бүгдээрээ дарга болох байхаа. Луйварчин хүн дарга болчихоор яах болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж