"Дайнаа зогсоочих, тэгвэл Зеленский үг хэлэхээ больчихно"

"Дайнаа зогсоочих, тэгвэл Зеленский үг хэлэхээ больчихно"

"Дайнаа зогсоочих, тэгвэл Зеленский үг хэлэхээ больчихно"

Украины ерөнхийлөгч Зеленский НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд биечлэн оролцож буй. Уулзалтын эхэнд ОХУ-ын НҮБ дахь элч төлөөлөгч Василий Небензя түүнийг үг хэлэхийг эсэргүүцсэн юм.

Василий Небензягийн эсэргүүцэлтэй холбоотойгоор Албани улсын ерөнхий сайд Эди Рама үг хэлжээ. Эди Рама хошин мэдрэмжтэй нэгэн гэдгээрээ алдартай бөгөөд НҮБ-ын танхимд хэлсэн үг нь мөн л олныг инээлгэж чадсан. ОХУ өөрсдийн өдүүлсэн дайнаа цэргийн тусгай ажиллагаа гэж нэрийддэг. Харин Эди Рама хэлэхдээ "Энэ бол Албанийн ерөнхийлөгчийн тусгай ажиллагаа биш гэдгийг би энэ танхимд суугаа орос нөхөд болон бусад хүнд хэлмээр байна. Энд нэг л шийдэл бий. Хэрвээ та нар зөвшөөрнө гэвэл дайнаа зогсоочих, тэгээд л Зеленский үг хэлэхээ больчихно" гэжээ.

Албанийн ерөнхий сайдын үгийг Василий Небензя хүлээж аваагүй. Мөн түүнийг процедурын хувьд төвийг сахихын оронд улс төрийн шинжтэй мэдэгдэл хийлээ гэж шүүмжилжээ.

Дараа нь Зеленский цахим хаягааараа дамжуулан Рамад талархал илэрхийлсэн байна. "Уран бүтээлч бөгөөд сагсан бөмбөгийн тамирчин асан тэрбээр дэлхий дахинд Оростой яаж харьцахыг болон Оросын худал хуурмаг, хоёр нүүрийг харууллаа" гэж Зеленский хэлжээ.

Тэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхийнхээ өмнө Оросыг Аюулгүйн зөвлөлийн гишүүнчлэлээс хасахыг уриалжээ. Украины эсрэг түрэмгий дайн хийж байгаа ОХУ-д байр сууриа хадгалах боломж олгосон гэж Зеленский шүүмжилсэн. 

ЗЕЛЕНСКИЙ, ЛАВРОВ НАР НҮҮР ТУЛАХААС ЗАЙЛСХИЙВ

Энэ удаагийн НҮБ-ын чуулганы үеэр ОХУ, Украины талууд нүүр тулна гэж дэлхий дахин хүлээж байсан ч тийм зүйл болсонгүй. Украины ерөнхийлөгч Зеленский, Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар өчигдөр хэн хэн нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн алдарт тах хэлбэрт ширээний ард суусан ч хоорондоо тааралдсангүй. Зеленский ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг ирэхээс өмнө гарч явжээ. Гэхдээ Зеленский Кремлийн Элчин сайдын өөдөөс харж суугаад Оросыг террорист улс гэж хэлсэн байна.

Зеленскийг ярьж эхлэх үед Василий Небензя утсаа оролдож байжээ. ОХУ-ын Элчин сайдын орлогч Дмитрий Полянский сүүлд нь "Утсаа оролдож байгаад Зеленскийг үг хэлэхийг анзаараагүй байна" гэж мөн ёжтойгоор хэлсэн байна. 

Өнгөрсөн жилийн чуулганы үеэр Сергей Лавров, Дмитрий Кулеба нарын суудлыг зэрэгцээ хуваарилсан байсан нь асуудал үүсгэсэн. Тиймээс энэ жил анхнаас нь хоёр улсын төлөөлөгчдийн суудлыг тусад нь хуваарилжээ.

УКРАИНЫГ ЖИВЖ БУЙ ХҮНТЭЙ ЗҮЙРЛЭВ

Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда Мягмар гаригт оршин тогтнохын төлөөх Украины тэмцлийг живж буй хүнтэй зүйрлэжээ. "Украин живж буй хүн шиг л байна. Живж буй хүн маш аюултай. Таныг гүн рүү татах чадвартай" гэж тэр хэлжээ.

Польш улс дайн эхэлснээс хойш Украиныг тууштай дэмжсэн бөгөөд нэг сая гаруй дүрвэгчийг нь хүлээж авсан.

Гэвч үр тарианы импортын хориг зэрэгтэй холбоотойгоор польш ард түмний санаа бодол өөрчлөгджээ. Украины дүрвэгсдийн дэмжлэг дайн эхлэх үед 91 хувь байсан бол саяхан явуулсан санал асуулгаас харахад энэ тоо 69 болж буурсан байв.

"Орос зөвхөн ялагдаж байж л зогсоно. Украины арми АНУ болон барууныхны тусламжтайгаар Оросыг газар нутгаасаа хөөж, хяналтаа эргүүлэн авсан цагт л Орос ялагдана. Зөвхөн тэр үед л бид Оросын империализм үнэхээр ялагдсан гэж хэлж болно" гэж Дуда хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-21 59.153.87.56

бүхий л том эзэнт гүрнүүд задарч байсан. одоо оросын холбооны ээлж тулж ирлээ

Avatar

ZOCHIN 2023-09-21 77.205.21.151

Ene aimshgiin buzar xedn ch xereggui dain baildaan zogsoj delxiin ard tumen amar amgalan amidrax yum san daa

Avatar

зочин 2023-09-21 202.9.46.184

Украйны хэт үндэсний үзэлт нацист фашистууд орос иргэдийг ялгаварлан гадуурхаж алан х***х яриглалаа больчих тэгвэл дайнаа зогсоно

Avatar

Нэргүй 2023-09-21 59.153.87.56

шаалдаабадмаа

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.182.119

сайхан хошигнол байна, фашист оросууд ч хүний үг хэл ойлгохооргүй болтлоо манкурт боол болцгоосон доо, ойлгоод толгой дохих юм бол шууд шоронд гэдгээ ойлгож байгаа.

Avatar

Нэргүй 2023-09-21 203.91.115.40

Трамп Байдан хоёр таарамж муутай, бие биенээ гүтгээд байх шиг байдаг, энэ хоёрын байрыг солиод үзвэл байдал өөрчлөгдөж магадгүй л юм,

Avatar

Зочин 2023-09-21 59.153.87.56

славянууд бол хэл, угсаа нэгтэй ах дүүс үндэстэн. орос нь томрох гээд байдаг тул зарим нь орост дургүй. ялангуяа польшууд өөрсдийнх нь 20000 офицерийг буудаж алсных нь төлөө оросуудыг заналт дайснаа гэж үздэг. одоо украинчууд эх орон руу нь цэрэглэн түрэмгийлсэний нь төлөө оросуудыг үргэлж үзэн ядах болно

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.89.38

Өмхийрсөн г***й элий балай юм тавихаа болиосой бяцхан тархитай тахиа вэ

Avatar

ЗОЧИН 2023-09-21 202.9.47.58

Киев хотоо нураалгахаас өмнө Зеленский буугаад өгчих, тэгвэл дайн зогсоно………..

Avatar

Нэргүй 2023-09-21 43.242.242.57

Бөмбөгдөж жирийн украинчуудыг алахаа больчих, цэргээ олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн хилийн цааш татаад авчих, энэ дайн шууд л дуусна.тэгвэл

Avatar

Нэргүй 2023-09-21 202.21.108.12

Албани бол Европын зүрхэн дэх хутга. Европыг хар тамхи, биеэ үнэлэлт, з/б ттай гэмт хэргээр хангадаг гол улсуудын нэг. Грек, Ромын эзэнт улсаас эхтэй ч Туркийн дарлалд олон зууны туршид байснаар Туркжиж Исламжсан зэрлэг бүдүүлэг хайбрид үндэстэн.

Avatar

Нэргүй 2023-09-21 43.242.242.57

чи Албанид битгий санаа зов. Хөрш рүүгээ дайрч иргэдийг алаагүй л бн. Европ Албанитай учраа олно. Чиний хэрэг байхгүй.

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.89.38

Балай шахуу юм

Avatar

Нэргүй 2023-09-21 78.242.154.81

Албаничууд аюултай хүмүүс шүү санал нэг бна.Гэхдээ украйнийг дэмжиж бгаа нь яамай даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж