Дэлхийн аваргын дэвжээг эзэгнэсэн бүсгүйчүүд

Дэлхийн аваргын дэвжээг эзэгнэсэн бүсгүйчүүд

“Белград-2023” чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 16-24-нд Сербийн Белград хотноо болж байна. “Штарк арена” спортын ордонд зохион байгуулж буй энэ тэмцээнд дэлхийн 100 орны 1023 бөх чөлөөт бөх, сонгомол бөх, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ. Энд “Парис-2024” олимпийн 90 эрхийг нийт 18 жинд хүртээх юм. Монголын баг тамирчдыг эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид түүчээлж, эхнээсээ олимпийн эрхээ аваад байна. Ингээд эмэгтэй тамирчдын барилдаанаас онцлон хүргэе.

ГАВЬЯАТ ТАМИРЧИН Д.ОТГОНЖАРГАЛ ДАШТ-ЭЭС 3 ДАХЬ МЕДАЛИА ХҮРТЭВ

ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Долгоржавын Отгонжаргал "Белград-2023" ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50 килограммын жинд Монгол Улсаас оролцсон юм.
Д.Отгонжаргалын хувьд Дэлхийн аваргын хүрэл медальт Туркийн Эвин Демирханыг 8:3 оноогоор, Европын аваргын хошой хүрэл медальт Беларусийн Ксения Станкевичийг 12:1 оноогоор, олимпийн хүрэл, Дэлхийн аваргын хоёр мөнгө, нэг хүрэл медальт АНУ-ын Сара Хилдебрандтыг 7:5 оноогоор тус тус ялж финалд шалгарсан.
Тэрбээр өчигдөр /2023.09.20/алтан медалийн төлөө Япон улсын тамирчин олимпийн аварга, Дэлхийн гурван удаагийн аварга Юи Сүсакид 10:0 оноогоор цэвэр ялагдаж ДАШТ-ээс хоёр жил дарааллан мөнгөн медаль хүртлээ.
Э.ДЭЛГЭРМАА ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛЖ ФИНАЛД ШАЛГАРЛАА
"Белград-2023" чөлөөт бөхийн ДАШТ-ий сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 килограммын жинд Азийн аваргын нэг мөнгө, хоёр хүрэл медальт ОУХМ Э.Дэлгэрмаа эзэн орны тамирчин Эмилия Яковльевичийг 14:4 оноогоор, Казакстаны тамирчин олимпийн хүрэл, ДАШТ-ий хоёр мөнгө, нэг хүрэл медальт Елена Шалигинаг даралтаар, Францын тамирчин ДАШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Коумба Ларрокийг 2:1 оноогоор тус тус ялж хагас шигшээ шатанд шалгарсан.
Тэрбээр Дэлхийн медалийн болзол хангах үгүйгээ шийдэх барилдаанд АНУ-ын Эмма Брунтилыг эхний үед 6:0 оноогоор хожиж явахдаа цэвэр дарж ялсан.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН П.ОРХОНЫ ТЭМЦЭЭН ДУУСАВ
ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 62 килограммын жингийн 1/4 шигшээ барилдаанд Дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон, ЕАШТ-ий мөнгө, хүрэл, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Германы Луиза Нимешд 4:3 оноогоор ялагдсан. Ийнхүү Луиза Нимеш хагас шигшээ барилдаанд, Киргизын тамирчин олимпийн мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Айсулу Тинибековатай учирч 4:2 оноогоор ялагдаж, Монголын тамирчны тэмцээн өндөрлөв.
Учир нь Луиза Нимеш хагас шигшээ барилдаанд ялагдсанаар манай тамирчин дагаж барилдах эрхгүй болсон юм.
Э.ДАВААНАСАН АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
ДАШТ-ний 72 килограммын жинд Монгол Улсын тамирчин Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Э.Даваанасан өрсөлдөж буй. Тэрбээр эхний даваанд Полшийн Наталья Стрзалкаг 8:1 оноогоор, Болгар улсын тамирчин, 2019 оны Европын наадмын хүрэл медальт Софиа Георгиеваг 9:1 оноогоор ялж хагас шигшээд шалгарсан.
Харин 1/2 шигшээд ДАШТ-ий хошой мөнгөн медальт, Азийн гурван удаагийн аварга Казахстаны Жамила Бакбергеноваг 6:2 оноогоор хожиж, финалд хүч үзэхээр болсон.
Тэрбээр өнөөдөр /2023.09.21/ алтан медалийн төлөөх барилдаанд АНУ-ын залуу од өнгөрсөн жилийн Дэлхийн аварга Амит Эйлортой барилдана.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-21 43.242.243.139

орхон сэргээшгүй бол цааш явахгүй юм бна!!!!

Avatar

Зочин 2023-09-21 202.126.89.87

Орхоноос илүү бөх манайд байхгүй байгаа юм биш үү малаа. Дэлхийд амжилт гаргана гэдэг хэн нэгний хийх хялбар ажил биш малаа

Avatar

зочин 2023-09-21 66.181.189.36

Үндэсний бөхөөр хичээллэдэг бүх залуучуудыг чөлөөт бөх жудогоор хичээллэх нөхцөл бололцоо, урамшуулах хөшүүрэг бодлогоор бий болгож хүнд жингийн бөхчүүдийг бэлдэх хэрэгтэй байна

Avatar

Sumbee 2023-09-21 31.208.186.215

Orhon sain tamirchin daanch bie toogood end tend heruul hiigeed yvah yum beltegelee sain hiigeecheee

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.189.248

Манай багын дасгалжуулагч нарын ур чадвар сургалт маш тааруу байна тамаирчид нь бяр их дутах юм азийнхан цагаан будаа европынхон байцаа ногоо иддэг тэгэхээр манай сургалт муу Жнь японы сумог яагаад монголчууд эзэгнээд байна тэнд сургалт өндөр хэмжээнд ижил явагдахад манайханы бие физилоги унаган авъяас ямар илүүг харуулж байна тэгэхээр сайн дасгалжуулагч сайн тамрчин уйгагүй зөв бэлтгэл гурав цогц нийлвэл дэлхиййд монгол бөхчүүдийг хэн ч зогсоохгүй энэ бол үнэн

Avatar

Зочин 2023-09-21 202.126.89.87

Дэлхийн хэмжээний тэмцээнд ийм өндөр амжилт гаргана гэдэг тийм хялбар юм уу.Ялангуяа монгол шиг ийм жижиг орон . Мундаг хөдөлмөрлөжээ.Гайхамшигт амжилт гаргажээ. Баяр хүргэе Хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж сурцгаая.

Avatar

зочин 2023-09-21 66.181.166.196

Чөлөөтийн холбооныхон нүүр тахлах ганц нэг медальтай болж сэтгэл нь амарч байгаа байх даа, ер нь муу байсан гээд хэлчихэд нэг их буруудахгүй дээ, ялангуяа эрэгтэйчүүд, сүүлдээ бүүр зүгээрч шалаа арчичхаж чдахгүй луйвардууллаа энэ тэр болоод л дуусах шиг вэ

Avatar

зочин 2023-09-21 139.5.218.132

Эрчуудээсээ эмэгтэйчүүд нь илүү амжилт үзүүлж байна даа. Охиддоо баяр хүргэж, амжилт хүсье

Avatar

Нэргүй 2023-09-21 43.242.242.59

Өнөөдөр барилдах хоёр бөхийн нэг нь дэлхийн аварга болох төлөв бууж байна даа. Хоёр тамирчиндаа амжилт хүсье

Avatar

Зочин 2023-09-21 202.126.88.211

Хоёуланг нь болгочихож болохгүй байгаа юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж