Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын XXI хурал өчигдөр /2023.09.20/ эхэлж, бүтэн өдрийн турш үргэлжлэв. Тус хурлаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг олонх сонгогчийн саналаар баталж буй.
Хоёр удаагийн санал хураалтаар “шарк” Д.Энхтүвшин сонгогдлоо.
Нийт 13 хүн Танхимын Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн. Тэгвэл цаасан санал хураалтаар хамгийн их саналыг “шарк” Д.Энхтүвшин авчээ. Тэрбээр нийт хүчинтэй 648 саналаас 246 санал авч тэргүүлсэн байна.
Хоёр дахь санал хураалтаар тэрбээр нийт сонгогчийн 64 хувийн саналаар тэргүүлжээ.
Харин “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од удаалжээ.
Холбоотой мэдээ