Танилц: Танхимын шинэ ерөнхийлөгчийн CV

Танилц: Танхимын шинэ ерөнхийлөгчийн CV

Танилц: Танхимын шинэ ерөнхийлөгчийн CV

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XXI их хурал өчигдөр боллоо. Хуралд 500 гаруй гишүүд оролцож ерөнхийлөгчөө сонголоо. Хуралдааны үеэр бизнес эрхлэгчид байр сууриа илэрхийлж, ерөнхийлөгчид нэр дэвшигч 13 хүн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, ирэх дөрвөн жилд МҮХАҮТ-ыг ямар бодлогоор удирдаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хэрхэн хамгаалах талаар олон цаг нухацтай ярилцлаа. Түүхэндээ хамгийн олон хүн нэр дэвшсэн учраас өрсөлдөөн ч ширүүхэн өрнөв.

Нэр дэвшигч 13 хүнээс Б.Лакшми, Ш.Отгон-Өлзий нар явцын дунд нэрээ татсан. Тодруулбал, Эдийн засагч Б.Лагшми “Улстөржсөн хүний найруулсан тоглоомоос гарахаар боллоо” гэх байр суурийг илэрхийлж, тэгш эрхтэй оролцооны талаар шүүмжиллээ.

Харин нэр дэвшигч Т.Дүүрэн, Д.Энхтүвшинг дэмжихээ мэдэгдэж мөн л нэрээ татав. Ийнхүү хуралдаан шөнө дөл хүртэл үргэлжилж, бизнесийн салбарынхан “галтай” мэтгэлцээн өрнүүлэв. Санал хураалт мөрийн хөтөлбөр танилцуулсны дараа нууцаар явагдсан юм. Ирцийн хувьд 86 хувьтай идэвх, оролцоотой сайтай болж өнгөрчээ. Товчхондоо, 5400 ААН-ийн гишүүнчлэл бүхий МҮХАҮТ-ын XXI их хурал амжилттай хуралдаж, УЗ-ын дарга буюу ерөнхийлөгчөө сонгосон нь энэ юм. Уг хуралд 845 ААН-ийн гүйцэтгэх удирдлага оролцож өнгөрсөн 4.5 жилийн тайланг сонсч УЗ-ийн 75, хяналтын зөвлөлийн долоон гишүүнийг сонголоо.

Зарим гишүүдийн хэлж буйгаар тайзан дээр суусан микронтой “нөхдүүд” ширүүхэн шүүмж хэлсэн этгээдийн микрофоныг шууд хаах, өөрийн дэмжигчдээр орилж шүүмжлүүлэх, хөөж гаргах гэх мэт дүрэмгүй авирлаж байсныг нуусангүй.

Ийнхүү олон цаг сунжирсан хурлаас нэр дэвшигч Д.Энхтүвшин 246 хүний санал авч тэргүүлсэн бол Л.Төр-Од 138 хүний саналаар өвдөг шороодсон байна.

Өөр нэгэн анхаарал татах зүйл нь гишүүдийн зүгээс өмнөх дөрвөн жилийн аудитын тайлан, шилэн дансны зарцуулалтыг хэрэгжүүлэх шаардлага тавьсан ч хүлээж аваагүй гэх шүүмжлэлийг хэлсэн юм.

МҮХАҮТ-ын "шинэ" ерөнхийлөгч Д.Энхтүвшингийн намтар, ажлын туршлагыг хүргэж байна.

Тэрбээр Дорнодод 10 жилээ төгсөөд хамгийн эрэлттэй мэргэжил хэмээн МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн менежментийн ангид элсэн орж, төгсчээ. Санхүү, менежмент гэсэн хос мэргэжлээр төгссөн тэрбээр 1997 онд MCS группт санхүүгийн шинжээчээр анх ажилд орж, тус группийнхээ дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвжсэн нэгэн. Танхимын ерөнхийлөгчид хүч үзэх болсон тухайгаа  "МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдье гэж шийдлээ. Статистикаар эдийн засаг жил бүр өсөлттэй гардаг ч ихэнхи бизнес эрхлэгчид цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд үйл ажиллагаагаа явуулж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоо сүүлийн 10 жилд буурсан үр дүнтэй байна. Нөгөө талаас төсөв, төрийн өмчийн хэмжээ улам нэмэгдэж, тэдгээрийн зүй бус ашиглалтын маргаан тасрахаа болилоо.

Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд МҮХАҮТ-ын үйл ажиллагааг улам сайжруулан, төртэй бүтээлч хамтын ажиллагааг бий болгох замаар хувь нэмрээ оруулах боломж байна гэж бодон нэрээ дэвшүүлж байна.

Энэ байгууллагыг улс төрийн болон хувийн нэг компанийн жижиг эрх ашгаас ангид байлгах нь их чухал санагддаг. 2022 оны эхэнд М-Си-Эс групп-с гарснаасаа хойш хуримтлуулсан мэдлэг, туршлагаа бусад жижиг, дунд компани, стартап-уудтай хуваалцаж, хөгжлийн дараагийн үе шатанд гарахад туслахыг зорин ажиллаж байна. Жижиг дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд, орон нутгийн бизнесийн орчны хувьд сайжруулах боломж, орон зайнууд асар их харагдаж байна.

Хөдөлмөрлөсөн нь хөлжиж болдог нийгмийг хамтдаа бий болгож, олуулаа баяжмаар байна аа" гэж байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zpchin 2023-09-21 185.182.193.32

Дүүрэн гэх нөхөр хувийн хэвшлийг устгаж хаяачаад ямар нүүрээрээ дэвшдэг байнаа.

Avatar

Нэргүй 2023-09-21 139.5.218.52

ок

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.191.209

хэл усгү нөхар

Avatar

Нэргүй 2023-09-21 103.57.93.174

Нямцэцэг ч башийгаад өгч…

Avatar

Нэргүй 2023-09-21 202.55.188.46

Муулаад байх юм байхгүй мундаг бүсгүй шдээ гадуур тэгэхэд чөтгөр шулмаслаг хүүхнүүд дүүрэн бндаа

Avatar

Иргэн 2023-09-21 66.181.178.159

Харж байхнээ "Алтан дорнотын" Т.Ганболд , "Буян" Б.Жаргалсайхан нарын зэрэг хүмүүс явахгүй юм байна даа , эд УИХ-ын гишүүн болно гэж салбагнаад хэрэггүй юм байна

Avatar

Нэргүй 2023-09-21 69.250.218.167

2уулаа хэрэггүй угжны хурганууд
Жагаа гайгүй санал хувааж ялах магадлалтай хүнийг дэмжсэн жүжиг үзүүлэж саналаа зарах гэж байсан л ясан хэдэргэ

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.160.32

Энэ хэд дотроос хамгийн зөв хүнийг сонгожээ!! Хүн нь зөв хүн дээ!

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.90.58

За тэгээд өмнөх удирдлага амартүвшин дүүрэн хоёр шиг хувиа бодсон олон н йтийн эрх ашиг үл тоосон том компаниуд дагаж гүйсэн хүнд суртал гаргаж эрх баригчдын талд гүйсэн муу муухайн туйл болсон хоёрын араас орвоо дөрвөн жилийн дараа хараалгуулсан амьтан гарч ирвээ

Avatar

иргэн 2023-09-21 202.126.90.105

Д.Энхтүвшин дотооддоо анхдагч суурь мэргэжлээ эзэмшсэн үндэсний боловсон хүчин байгаа нь давуу тал юм байна . Харийг бишрэн шүтсэн золбин цагаач биш нь ашгүй дээ .

Avatar

Буриад зон 2023-09-21 66.181.161.179

Энхтүвшинд баяр хүргэе Чи чадна аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж