"Гэрийнхээ банхар"-аас айдаг эзэн улсаа олимпод оруулж чадах уу?

"Гэрийнхээ банхар"-аас айдаг эзэн улсаа олимпод оруулж чадах уу?

"Гэрийнхээ банхар"-аас айдаг эзэн улсаа олимпод оруулж чадах уу?

Өмнөх нийтлэлд  дурдсаны дагуу М.Бадарчийн хэрэг явсаар Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага/МОНАДА/ болон Засгийн газартай холбогдоно.

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргажээ.

WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс өнөөдөр /2023.09.21/ Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэх эсэхээ шийднэ. Хэрэв асуудал даамжирвал есдүгээр сарын 22-ны хурлаар Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эсэхийг шийдэх эрсдэл үүсчээ.

Владимир Путин тэргүүнтэй спортын хүчирхэг гүрэн ОХУ-ыг РУСАДА буюу Оросын допингийн эсрэг агентлагийнх нь буруутай үйл ажиллагаагаар дөрөөлөн Токиогийн зуны, Бээжингийн өвлийн олимпод цагаан туган дор оролцуулж чадсан WADA Монголын алдааг элээд өнгөрөөхгүй л байх.

Цагаан туг гэдэг нь Монголын олимпийн хорооны тамирчид гэх нэртэйгээр олимпийн хорооныхоо туган дор жагсана. Мөн төрийн дууллаа өөр ая дуугаар орлуулах хэрэг гарна.

Өмнөх нийтлэлд дурдаж байсан М.Бадарчийн асуудал ганц бөхийн асуудал мэт харагдах ч үнэндээ МОНАДА болон Монголын төр засаг допингийн олон улсын дүрэм журмыг хэрхэн зөрчдөг талаарх бодит жишээ юм. Шинжилгээ авахаас эхлээд сорьцыг лаборатори руу илгээх, хариуг зарлах, шийтгэл оногдуулах хүртэл бүхэлдээ олон улсын дүрэм журмыг зөрчсөн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөхдөө МОНАДА-ийн үйл ажиллагаанд "WADA" шууд нөлөөлөх боломжгүй байдаг. Тийм учраас олон жилийн хугацаанд "MOНАДА” өөрөө энэ асуудлыг хариуцаж яваад байж. Өөрөөр хэлбэл, "WADA"-гийнхаа өмнө хүлээсэн үүрэг, шаардлагыг биелүүлэхгүй явж ирсэн алдаа дутагдалтай байсан. Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар "MOНАДА”-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг” гэлээ.

Нийт 800 сая гаруй төгрөгийн төлбөрийн асуудал үүсчээ.

Ж.Хатанбаатартай ерөнхийлөгчтэй МОНАДА олон жил Монголын Засгийн газрыг “маллаж” ирсэн нь нууц биш. Монгол Улс ЮНЕСКО-ийн конвенцид нэгдсэнээр МОНАДА-г байгуулж, төрөөс санхүүжүүлэх болсон. Гэхдээ хэзээ ч тайлан авч байсангүй. Үйл ажиллагаанд нь ч оролцож байгаагүй гэх аж. Гэтэл олон улсын жишиг дээрээ Засгийн газар нь допингийн эсрэг байгууллагаа санхүүжүүлэх бөгөөд үйл ажиллагаанд оролцох, тайлан нэхэх эрхтэй гэнэ. Гагцхүү шийдвэр гаргах түвшинд нь оролцохыг хатуу хориглоно гэжээ.

Мөн News.mn сайтын зүгээс энэ асуудлаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тодруулга авсан агаад “Засгийн газрын зүгээс МОНАДА-г шинэчлэх боломжтой юу?” гэх асуултад тэрбээр  “Олимпийн хорооноос өгсөн тайлбарт, WADA-ийн дүрмэнд зааснаар тус байгууллагыг шинээр байгуулах тохиолдолд Засгийн газар оролцох ганц эрх, боломжтой байдаг. Харин байгуулагдаад явж буй үйл ажиллагаанд нь шууд болон шууд бусаар оролцох эрх нь хязгаарлагдмал байдаг юм байна. Тэгэхээр энэ тал дээр хүндрэлтэй асуудалд орчхоод үндсэндээ тухайн байгууллагыг харж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, татан буулгах, шинээр байгуулах эрх нь Монгол Улсын Засгийн газарт байхгүй байна. Энэ эрх нь WADA-д байгаа. Хэрхэн, ямар шийдэл гаргах вэ гэдэг шийдлийг гаргахын тулд миний бие ахалсан ажлын хэсэг байгуулагдлаа” гэжээ.

Одоо МОНАДА-г буулган авах, Монголын спортын салбарт бугшсан допингтой холбоотой бузар булхайг хуу татах хүч, эрх мэдэл ганцхан олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигт байна.

Спортын сайд Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга хоёр олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй нийлээд одоогийн МОНАДА-ийн итгэмжлэл, эрхийг цуцалсан талаараа WADA руу бичгээ өгөх хэрэгтэй. Дан ганц Засгийн газар, Биеийн тамир, спортын улсын хороо хамтраад бичиг хүргүүлбэл хүчгүй. Үндэсний олимпийн хорооны оролцоо үлэмж нөлөөтэй.

WADA-аас МОНАДА-ийн эрхийг цуцлаад өгөөч гэж гуйх бус цуцалсан талаараа албан бичиг хүргүүлэх нь зөв. Монголын Засгийн газар, Монголын үндэсний олимпийн хорооны байгуулсан байгууллагыг л WADA хүлээн зөвшөөрч буй хэрэг.

Б.Баттүшиг ч үйлдэх бичигтээ Монголын Засгийн газар ийм өөрчлөлтийг хүсэж байна гэж тодорхой зааж өгөх нь зүйтэй. Мэдээж шинэ байгууллагаа байгуулахдаа ил тод, шударга, WADA-ийн дүрмийн дагуу байгуулна гэж албан ёсны бичиг үйлдвэл энэ удаагийн WADA-ийн зөвлөлдөх хурлыг хохирол багатай давна. Парисын олимпод ч асуудалгүй оролцох биз.

МОНАДА бол Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн байгууллага.

МОНАДА-ийн оффис Монголын үндэсний олимпийн хорооны хоёрдугаарт давхарт байрладаг. Б.Баттүшигийн хамар дор томоос том хагархай байсаар байхад ерөнхийлөгч нь чимээгүй хараад суугаад байгаа нь хачирхалтай. МОНАДА-ийн үйл ажиллагаа асуудалтай явсаар олон жилийг үдлээ. Б.Баттүшиг, Ж.Хатанбаатар хоёрын дунд ашиг сонирхлын зөрчил байхгүй л юм бол Б.Баттүшиг одоо л тамирчдынхаа төлөө хөдлөх цаг.

Монголын олимпийн хорооны бүх гишүүдийн их хуралд Ж.Хатанбаатар мандаттай оролцдог. Магадгүй спортын ертөнцөд олон жил яваа, допингийн байгууллагыг атгаад удаж буй түүнийг аялдан дагагчид их байж болох юм. Өөрөөр хэлбэл, Б.Баттүшигт Ж.Хатанбаатар болон түүний дагагчдын санал үнэ цэнтэй байж болзошгүй. Гэхдээ л одоогийн үүссэн асуудлыг харахад ерөнхийлөгчийн суудал чухал уу, Монголын спортын салбар, тамирчдын эрх ашиг чухал уу гэдгээ шийдэх л хэрэгтэй.

Угтаа Б.Баттүшиг өөрийнхөө эрхийн хугацаанд Ж.Хатанбаатар тэргүүтэй МОНАДА-г унагааж, Парисын олимпод асуудалгүй оролцож чадвал энэ түүний ялалт болох биз.

Ямартай ч Б.Баттүшигт Засгийн газар, Б.Бат-Эрдэнэтэй сайдтайгаа хамтран ажиллаж, зөв шийдвэр гаргах өдөр хуруу дарам цөөн үлдлээ.

Энэ асуудал даамжирсаар  байвал хаа хүрэхийг бид та бүхэндээ дараагийн нийтлэлээрээ хүргэх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-21 202.126.88.85

24 оны сонгуульдаа орохоо л бодоо баттүшигээ… чин санаа нь олонд танигдах болохоос спорт хөгжүүлэх биш шүү дэ

Avatar

Нэргүй 2023-09-21 45.154.108.18

Монголд энэ мэт удам дамжсан хулгайч нар хэзээ ч сайн юм хийхгүй! Эд эцгийнхээ хийдэг улс орныг сүйтгэх тонох гэмт хэргийн л үргэлжлүүлнэ. Маш харамсалтай монголчууд нохойноосоо ч дор. Монголын нэгэн эрхэм, монголд засагт гарсан гэмт хэрэгтнүүд нь цадахгүй байгаа учир энэ улс сүйрч байгааг хэлсэн байдаг.

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.161.177

Улс орныг сэхээж өөд нь татахын оронд дандаа уруудуулж доройтуулах нэр хүндийн унагаах ажил явуулж байдаг мэдлэг чадваргүй арчаагүй шуналтай өндөр сэнтийд залрах сонирхолтой хүн сүгнүүд хаанаас төрж бий болж гарч ирээд байнаа.

Avatar

Зочин 2023-09-21 124.158.64.45

энэ Сү Батболдын хүү гээд нэг юм газрын хаанаас яаж яваад энэ олимпийн хороонд ирээд суучихваа.Эцэг нь булингартай бол хүү нь булингартай гэж..иймэрхүү юмнууд ингээд л хаана гайгүй алба байна алдахгүй юмаа.үүнийг одоохон огцоруулаачээ.

Avatar

Зочин 2023-09-21 103.212.119.118

Допинг бүр хирээс хэтэрлээ Спортын Сайдаа Батэрдэнээ ажилаа хийгээчээ яах гэж яамгүй сайд болчихоод спортынхноо цагаан туган доор Олимпод оролцуулах гээд бгаа юм бэ Бат эрдэнэтэй газар балагтай шүү

Avatar

Зочин 2023-09-21 139.5.217.87

спорт хот 2 сайд нэмээд ямар ч нэмэр байхгүй юм байна

Avatar

Зочин 2023-09-21 202.126.89.214

Батэрдэнэ гэж сул цалинтай сайд чинь төр засгийн өмнө хариуцлага хүлээх ёстой шүү. Үндэсний бөхийг их спортод хамааралгүй гэдгээр наадам цэнгүүний нэг төрөлөөр явуулах нь зөв байхаа. Их спортод ордог төрлүүдээр манай тамирчид допингийн асуудалд орсон нь цөөн ш дээ. Хатанбаатар тай холбоотой дасгалжуулагч нарыг анхааралдаа авч шалгавал яасийн.

Avatar

Хрх 2023-09-21 59.153.115.45

Эцгийнхээ хулгайн мөнгөөр суудал худалдаж аваа биз өөр энд Монголын тамирчидад буян болсон нь юул бол

Avatar

иргэн.. 2023-09-21 202.21.108.1

Сү Батболдын хүү …Баттүшиг маань МАН ын гар хөл болох оо больж ХАРИН ОЛИМПЫН ажлаа хийж чадах бол хийсэн нь дээр дээ… Үгүй бол Е март сүлжээ дэлгүүр зэрэгийгээ Говь Алтайн гаралтай " хойт эхтэйгээ " нийл ж өргөжуүүлэх ажлаа даган хийгээч ээ…..Тамирчдын төлөө зүтгэвэл зүтгэ үгүй бол болиоч ээ… Өөрийг чинь сайн мэднэ шүү……ярих юм их бий шүү…

Avatar

БЗД-ийн иргэн ... . 2023-09-21 202.21.108.1

Элэгний Хатанбаатар гэдэг гавъяагүй мөртлөө.. гавъяат болсон …МАГАДГҮЙ Н.Энхбаярыг хуурсан… МӨНГӨ зээлээр авч улсаар төлүүлсэн гавъяагаараа ГАВЪЯАТ гэж нэр зүүсэн байж магадгүй… Энэ НӨХӨР байсан цагт ҮНЭН зүйл гарахгүй …НААД нөхөр өө мэддэг газар байдаг бол шалгаач ээ…БҮҮР НЭГЭН худагтаа байлгаж байгаад шалгаач ээ… ИХ юм нээгдэнэ шүү….ШАЛГААЧ ЭЭ….Олон хүн элэг муутай болсон шүү…наад хачин худалч нөхрийн өвс ..ургамал ууж байж ХҮНДЭРСЭН ..ӨӨД БОЛСОН ..шүү.

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.183.114

7 банш, 21 банш. торгонд боодолтой мөнгөн устай үрэл. уг нь рентгены эмч гэдэг байхаа

Avatar

Нэргүй 2023-09-21 103.242.47.254

бадарчийн буянаар монголын нэг бузар булай яалтгүй дэлбэрлээ олон жил яригдсан даа

Avatar

Нэргүй 2023-09-21 202.131.225.53

Бадарч допинг хэргэлсэн нь хөдөлбөргүй батлагдсан энэ нь одоо өрнөж буй монада тай холбоогүй . үхсэн ацны чинь Бадарч ялж бна гэж бусдыг уриалан донгошоо болчих .. допингийн шинжилгээнүүд албан ёс журмаараа хийгдсэн,

Avatar

Нэргүй 2023-09-21 202.131.225.53

хатанбаатар зальтай байж болно харин засаг төлөөлсөн хэчнээн хүн цөмөөрөө тэнэг болж таарч байна уу, где логик????
Ба аварга яасан их сандарч байх юм

Avatar

зг 2023-09-21 66.181.183.114

зг монада-н өчих өчилыг сонсохгүй авч чадахгүй байгаа бол бол wada-д мэдэгдэж халуулмаар юмуу

Avatar

хоосон 😵😵‍💫 2023-09-21 66.181.183.114

уг нь энэ хатанбаатар эмч их сайхан зантай л гэгдээд байсан яасын болоо. ордны эмч боллоо, олимп байнга явахын. тамирчдад сэтгэл засал бясалгал хэрэгтэй байна гэхэд оролцохгүй юм. хатанбаатар эмч, ши нар випшня гэж догшроод эвгүй болсым байхдаа.

Avatar

баас 2023-09-21 202.21.124.133

энэ Хатанбаатар гэж ёстой цайчихсан луяварчин бна аа

Avatar

Нэргүй 2023-09-21 139.5.218.52

00 зайлуулья

Avatar

Баттүшиг огцор 2023-09-21 66.181.190.163

Худлаа инээд алдсан царайтай Олимпын хороо бүү хэл хариуцсан холбооны төлөө ч ажил хийж чадаагүй баттүшиг огцорсон нь дээр дээ

Avatar

Zov ho 2023-09-21 202.55.188.115

Mongoliin avilgachin Dopingiin hor nairuulagchidiig Myagmariin Badarch Arslan yalj baina .Uneneer yavbal uher tergeer tuulai guitsne gedeg ene dee .Sainzorig nojoi sain sons .Udahgui ta nariin deeliig nomorgono oo

Avatar

Нэргүй 2023-09-21 103.212.118.60

Бадарч допинг хэргэлсэн нь хөдөлбөргүй батлагдсан энэ нь одоо өрнөж буй монада тай холбоогүй . үхсэн ацны чинь Бадарч ялж бна гэж бусдыг уриалан донгошоо болчих .. допингийн шинжилгээнүүд албан ёс журмаараа хийгдсэн

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.183.114

олимпд орж байгаа тамирчдад асуудал байгаа. ганц наадам биш.

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.183.114

тамирчид, дасгалжуулагчид битүү наймаа

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.161.85

Чи тэрийг нь яаж мэдэж байгаа юм бэ? Эсвэл тэр допингийн байгууллагынх нь ажилтан юм уу

Avatar

Нэргүй 2023-09-21 202.21.107.42

Баттүшиг бол СҮ.Батболдын мөнгө угаагч өөр юу ч биш

Avatar

нефть 2023-09-21 66.181.166.134

баттүшиг юу ч хийж чадахгүй, хоосон дүр эсгэсэн бацаан. АНУ-д төгссөн мөртлөө англиар ярьж чадахгүй л***р

Avatar

Нэргүй 2023-09-21 43.242.243.104

УИХ банхарыг огцоруул тэр допингийн даргаа хал өөрөө тэрнүүн эгнээнд явж тамирчидаа авч яв маш хариуцлагатайгаар шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж