Чеченийн удирдагч Рамзан Кардыров ухаангүй байгаа гэх мэдээллийг Украины цэргийн тагнуулынхан тараасан. Кадыров бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь амжилтгүй болсны дараа өвчин нь хүндэрч, команд орсон гэх мэдээлэл тархаад байна. Оросын хөлсний цэргийн "Вагнер групп" компанийн тэргүүн Евгений Пригожин нисэх онгоцны ослоор нас барсны дараа Кадыровт ямар нэгэн зүйл тохиолдсон нь олны анхаарлыг татаж байгаа юм. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэлдээ, "Бидэнд Кадыровын эрүүл мэндийн байдлын талаар мэдээлэл алга" гэсэн тайлбарыг хийсэн. Энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Чеченийн удирдагч Рамзан Кадыровыг танилцуулж байна.
Кадыров бол ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины Украинд хийж буй түрэмгийллийг тууштай дэмжигчдийн нэг. Түүний цэргүүд Украинд Оросын зэвсэгт хүчнийхэнтэй мөр зэрэгцэн тулалдаж байв. Кадыров 2007 онд Чеченийн ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр исламын шашинтан олонхыг бүрдүүлдэг Чеченийг захирч байх хугацаандаа өрсөлдөгчдөө шүүх хуралгүйгээр цаазалж, эрүүдэн шүүсэн хэмээн буруутгагдаж байсан.
Рамзан Кадыров 2007 онд засгийн эрхэнд гарахаас өмнө түүний эцэг Ахмад Кадыров үргэлж Кремлийн талд байгаагүй. Исламын шашинт ахлагч Кадыров бол 1994-1996 оны хооронд Чеченийн нэгдүгээр дайны үеэр Оросоос тусгаар тогтнохын төлөө тулалдаж явсан нэрттэмцэгч байсан гэж "The Post" өмнө нь мэдээлж байв. Дараа нь Чеченийн хоёрдугаар дайн эхлэв. Энэхүү мөргөлдөөнийг Путин 1999 онд Кремлийг гартаа авч, хэдэн арван жил үргэлжилсэн засаглалаа эхлүүлэхээр бэлтгэж байх үед эхлүүлсэн юм.
Ахмад Кадыров тэмцлийн эхэн үед бослогод исламын хэт даврагч үзлийн элементүүд байгааг олж хараад талаа сольсон гэж эх сурвалж мэдээлжээ.
Путин 2003 онд ярилцлага өгөхдөө, Кадыровыг томилохдоо эргэлзэж байснаа хүлээн зөвшөөрсөн ч хожим түүнд итгэж эхэлсэн гэж хэлжээ. Олон дайсантай гэдгээрээ алдартай ахмад Кадыров 2004 онд бөмбөгдөлтөнд өртөж амиа алдсан. Түүний үхэлд Чеченийн босогчид буруутай гэж "The Post" мэдээлсэн.
РАМЗАН КАДЫРОВ ГЭЖ ХЭН БЭ?
Ахмад Кадыров алагдсаны дараа Путин 2007 онд Рамзаныг Бүгд найрамдах улсын шинэ удирдагчаар томилсон. Нийгмийн сүлжээн дэх хамгийн тод манлайлагчдын нэг болсон залуу Кадыров жүжигчин Стивен Сигалыг зугаацуулах, ёслолын ажиллагаанд дундад зууны үеийн хуяг дуулга өмсөн оролцох, алга болсон муураа хайж олоход туслахыг Инстаграмд уриалах зэрэг хачирхалтай үйлдлээрээ алдартай. Гэхдээ үүнээс илүү харгис хэрцгий байдлаараа нэрд гарсан. Кадыров Чеченьд ижил хүйстнүүдийн эсрэг цэвэрлэгээ явуулсан бөгөөд АНУ-ын Төрийн департамент үүнийг хүний эрхийг зөрчсөн гэж буруутгасан.
Кадыровын тактик, ертөнцийг үзэх үзэл нь түүнийг Путин болон Вагнер группын тэргүүн Евгений Пригожин нартай нягт уялдаатай болгосон. Чечений удирдагч эцгийнхээ нэгэн адил Путины үнэнч холбоотон бөгөөд тэдний "нөхөрлөл" 15 гаруй жил болж байна.
КАДЫРОВ УКРАИНД ЯМАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БЭ?
ОХУ 2022 оны эхээр Украин руу түрэмгийлснээс хойш Кадыровын цэргүүд буюу Чеченийн хагас цэрэгжсэн бүлэглэл Оросын цэргүүдтэй мөр зэрэгцэн украинчууд, тэр байтугай бусад чеченүүдийн эсрэг тулалдаж байна. Пригожин зэрэг нэг үеийн холбоотнууд нь Кремлийн Украин дахь дайны стратегид сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан ч Кадыров Путиныг тууштай тэмцсээр ирсэн.
Пригожин өнгөрсөн зургадугаар сард хөлсний цэргийн 25 мянган дайчнаа удирдан Кремлийн эсрэг зэвсэгт бослого өдүүлэхэд Кадыров дайчдаа удирдан Москваг хамгаалахаар хөдөлж байв. Нэгэн бичлэгт Украины Донецк мужтай хиллэдэг ойролцоох Ростовын чиглэлд явж буй ачааны машин, хуягт тээврийн хэрэгсэл эгнэн зогссон Чеченийн дайчдын урт цувааг харуулсан.

Үүнээс гадна Чеченийн дуучин, бүжигчин Аминат Ахмадоваг гурав дахь эхнэрээ болгосон талаар албан ёсны бус эх сурвалжууд мэдээлжээ.

Грозный дахь Кадыровын тансаг зэрэглэлийн хувийн байшин, ойролцоо нь Фатимагийн харш болон бусад олон үл хөдлөх байдаг. Чеченийн удирдагч үрэлгэн нэгэн бөгөөд, тансаг бэлэг өгдөг зангаараа алдартай. Энэ их мөнгө хаанаас ирдэг вэ? Нэг боломжит эх сурвалж бол 2004 онд Рамзан эцгээ нас барсны дараа байгуулсан Ахмат Кадыровын олон нийтийн сан юм. Рамзан Кадыровын ээж нь тус сангийн ерөнхийлөгч, Рамзан өөрөө даргаар нь ажилладаг.Тус сангийн зорилго нь тусламж хэрэгтэй хүмүүст туслах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад дайчдад болон бусад хэрэгцээнд туслахаас гадна байшин, эмнэлгийн байгууллага, сургууль, сүм хийд барих, засварлахад мөнгө зарцуулдаг. COVID-19 тахлын үеэр чеченчүүдэд хүнсний багц, мөнгө нийлүүлж, 200 эмэгтэйд сүйт бүсгүйн инжийг төлөхөө амласан гэх мэдээлэл бий. Тус сан 2019 онд 90 сая гаруй ам.долларын хандив цуглуулсан нь Оросын хамгийн том буяны сангуудын нэг болжээ.

Зочин 2023-09-21 66.181.160.65
Юм ердөө л амархан .. Путин Кадыровыг худалдаад л авчихсан .. Мөнгө дуусвал Чечены 3 аар дайн маргааш нь л дэгднээ… гарцаагүй ..
Нутгийн иргэн 2023-09-21 175.223.45.117
Ядарсан улс ч гэх шиг.
Зочин 2023-09-21 78.80.80.248
Дураараа бичих юмаа эдний янханууд! Одоо тэгээд мөнгө авсан болохоор хүссэнийг нь хийж л таарна л даа ха ха
ingej hudalaa burahgui ch dee 2023-09-21 202.55.191.130
Ene etseg hvv hoer ard tvmen ustgah ayulaas avarch garsan hvmvvs shuu. 1990 -2000 onii chechin bol bvh gemt hereg vvr uurhai nuranga balgas bolson gronzi niisleltei bailaa. 2000 onoos putin garch irj uls oronoo emh tsetsegd oruulij chechiniig bosgoj hogjuulisen doo. Odoo Gronzi bol orosiiin saihan hotiin neg bolson shuu. hvn ard ni amar amgalan saihan amidardag yun yduu zvdvv be dee. ingej hudalaa yrihgui shuu.. kadirov bol ard tvmenee saihan amidaruulij bui hvn shuu
Зочин 2023-09-21 66.181.190.253
Жинхэнэ нохойн баас,,,
Зочин 2023-09-21 66.181.188.37
эцэгт нь бүрэн итгэдэггүй тул далд зохион байгуулалтаар дэлбэлж устгаад хүүг нь өргөмжилж өөрийн сургалттай нохой болгосон юм. путлёр нохойнд үнэхээр хайртай бас хүнээс илүү итгэдэг гэдгээ өөрөө ч олон улсын хэвлэл мэдээлэлд ярьж байсан билээ.
shal hudalaa burah yumaa. 2023-09-21 202.55.191.130
Gadaadad baigaa daisanuud delbelj alsan ch dee. bvr alaa gej bayrlaj bid hiisen geed baharhj bailaa. daraa neg chechiniig germand orosiin tusgaihanii shuud ustgaj blaa daa…
Бадарч тахар 2023-09-21 66.181.191.241
Дудаёв Басаёв Радуёв нарын хажууд өчүүхэн хүн дэ !
aluurchidiin derged ner tortoi hvn shuu 2023-09-21 202.55.191.130
Chinii naad hvmvvs chin aluurchid shuu. tamd l bgaa hvmvvs dee..
гость 2023-09-21 192.82.64.167
Взоможно, что наша семья не была крепкой, но мы решили даже умереть за свою родину /Кадыров 2014.9/
Зочин 2023-09-21 103.57.94.57
hamgiin baga orlogotoi bolovch hamgiin ih tataas avdag gazar. dotoodiin niit bueegdehuuneesee ih tataas avdag. jild 4 terbum dollar. tiimees saaliin uneegee hamgaalahaas yahav