Нийтийн тээврийн салбарт үүрлэсэн хулгайг зогсоох зорилгоор 2015 онд кондукторыг халж, смарт картыг нэвтрүүлсэн ч иргэд бэлэн мөнгөөр зорчсоор байгаа нь эцэстээ үнээ нэмэхээс аргагүйд хүргэв.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Б.Жавхланбаатар “Улаанбаатар хот дотор зорчиход 500 төгрөг. Судалгаа хийж үзэхэд үнийг 1350 төгрөг болгох шаардлага бий. Эхний ээлжинд бид 1000 төгрөг болгохоор иргэд, аж ахуй нэгжүүдээс санал авч байна” гэж мэдэгдлээ.
Автобусаар зорчих үнэ нэмэгдэнэ гэдэг нь иргэдэд ч ачаалал өгөөд зогсохгүй төсвөөс хуваарилдаг татаасын хэмжээг ч өсгөнө гэсэн үг. Тодруулбал, нийтийн тээврийн салбарт 2022 оноос хойш нийслэлийн төсвөөс жил бүр татаас хэлбэрээр 200 тэрбум төгрөг хуваарилдаг болсон. Уг нь уг салбарт “Смарт карт” үйлчилгээг анх нэвтрүүлж байсан 2015 онд 30 орчим тэрбум төгрөгийг татаасаар олгож байсан бол 2017 онд 53.7 тэрбум, 2021 онд 106.6 тэрбум, 2022 онд 200 тэрбум, 2023 онд мөн 200 тэрбум төгрөгийг олгожээ. Нийслэлийн төсвөөс татаас олгодог нь автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутнууд, мөн цагдаа, онцгой зэрэг тусгай албаныхан үнэгүй зорчдогтой холбоотой.
Нэг үеэ бодвол автобусаар иргэд үнэгүй зорчих нь эрс багассан ч голчлон бэлэн мөнгөөр зорчдог нь жолооч нарын халаасыг л түнтийлгэж буй. Үнэн худлыг мэдэхгүй ч автобусны жолооч өдөрт 300 мянга орчим төгрөгтэй буудаг гэх яриа гарсан нь оргүй биш л болов уу.
Энэ мөнгө тухайн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа компанид очих ёстой ч жолоочийн халаас руу ороод байхаар яаж ч алдагдал багатай ажиллах билээ.
Та хэрвээ автобусаар зорчдог бол иргэдийг анзаараарай. Олонх нь бэлэн мөнгөөр зорчиж буй. Хаалгаар орж ирүүтээ 500 төгрөгөө шууд л жолоочид өгдөг. Жолооч ч шаламгай гэгч нь авч, цамцныхаа кармаанд хийнэ. Зарим тохиолдолд зорчигч 1000 төгрөг өгөхөд жолооч жолоо барьж яваа хэрнээ л хариулт нь болох 500 төгрөгийг тун ч сурмаг гаргаж өгнө.
Уг нь автобусны буудлуудад “Хянагч нар” гэсэн бичигтэй хантааз өмссөн хүмүүс “жолоочид бэлэн мөнгө өгөх бус смарт картаараа үйлчлүүлээч ээ” гэдэг шаардлагыг иргэдэд тавьдаг ч өглөө эрт уг картыг цэнэглэдэг газруудын дийлэнх нь хаалттай. ТҮЦ-үүдээр цэнэглүүлэх болоход бэлэн мөнгөөр л карт цэнэглэнэ гэдэг шаардлага тавьдаг нь яаруу сандруу яваа иргэдийн хувьд хүндрэл учруулдаг. Тиймээс картаа цэнэглүүлж чадаагүй иргэдийн хувьд зарим нь үнэгүй ч зорчих тохиолдлууд бий.
Иймээс нийтийн тээврийн салбарынхан смарт картыг банкныхаа картаар ч цэнэглүүлж болох уян хатан зохицуулалтыг хийж өгмөөр байна. Дээр нь зорчигчид жолоочид мөнгө өгдөгөө зогсоохгүй л бол эхлээд үнэ 1000 төгрөг болж хоёр дахин нэмэгдлээ ч тун удахгүй 1500 төгрөг болж өсөхийг үгүйсгэх аргагүй.
Нийтийн тээврийн салбарт төрөөс 400, 500 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийдэг. Дээр нь нийслэлээс мөн татаас хэлбэрээр жил бүр 200 тэрбум төгрөг олгоод байгаа ч алдагдлын хэмжээ нь буурахгүй өнөөдрийг хүргэсэн нь зорчигч нараас их зүйл шалтгаалж байна хэлж болно.
Учир нь, жолооч нарт өгч буй 500 төгрөг эцэстээ нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг бууруулсаар байгааг дараах статистикаас харж болно. Тухайлбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тиймээс зорчигч та хэтэвчнээс минь гарах мөнгийг л өсгөх нь гэдгийг бодолцож, одооноос смарт картаараа үйлчлүүлдэг болмоор байна.
Дээр нь нийслэлийнхэн иргэдийнхээ халаасыг л сэгсрэхээ бодохоос өмнө бэлэн мөнгөөр орж ирж буй төлбөрийг жолоочид алдахгүй байх ямар боломж бололцоо байна вэ гэдэг гарц гаргалгаагаа ч олмоор байна.
Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн үйлчилгээний үнийг өсгөх бол ядаж л автобуснуудаа бүрэн шинэчилж, жолооч нар нь хөдөлгөөндөө оролцож байхдаа утсаараа тасралтгүй ярьж, хараал хэлж, тамхи татаж буй үйлдэлд нь ч хяналт тавих ёстой.
Үйлчилгээ сайжирсан цагт үнэ өсөхөд үйлчлүүлэгчид ч хүлээн зөвшөөрнө.
Г.ХОРОЛ
TSengel 2023-09-21 66.181.161.241
Awtobusnii kartnaas gadna,belen mongonii hairtsagaa bas suuriluulah heregtei shuu dee.!!!
Доржиев 2023-09-21 66.181.176.50
жолоочид өгч байгаа мөнгийг тооцох ямар арга байна?10-4 нь картаа уншуулж байна!!!Орой буухдаа 200-300 мянга гаран мөнгөтөй бууж байгаа нь нууц биш!!!!!!НТГ энэ талаар ямарч арга хэмжээ авахгүй удаж байна!!!!!!!!!
Зочин 2023-09-21 103.57.95.77
Авахгүй гээд ч яадаг юм билээ. Өгөхгүй гээч яадаг ч юм билээ. Хамгийн гол нь жолоочийнхоо амрах цагийг нь гаргаж өгч.Цалинг нь нэмээч дээ. Энэ улсууд чинь бас амьдрахын төлөө явж байгаа хүн. Хүн тээвэр гэдэг чинь хүнд шүү.!!! Уг нь дарга нар өөрсдийгөө бодоод авах юмаа бодоод байна. Амьдралыг нь бодол доо Та нар.
Mya 2023-09-21 66.181.184.62
za yahav ee ajil hiij yavaa hun saihanshdee haaya bilet ee martaad garsan ch yumuu kk
Зочин 2023-09-21 139.5.218.174
бүх хүн 100%мөнгөө төлөөд зорчивол таарна буцааж кондуктортой болгоод хүүхэд хөгшид гэхгүй мөнгөө хурааж авна биз камерийн хяналттай хэрхэн ажиллаж байгааг нь хянахад асуудалгүй ш дээ тэгэхгүй болхоор үнэгүй юуманд нугасгүй хөгшид нь өдөржин холхичих юум байна шүү дээ тэтгэвэрийнхэндээ сараар тооцоод үнэгүй зорчидог төрийнхөндөө ажилын хоногоор бодоод цалин тэтгэвэр дээр нь олгоод яввал 200 зуун тэрбум хүрэхгүй мөнгө гарна далимдуулж зорчигч тээврийнхэнтэй үгсэж мөнгө идэж байгаа шүү дээ
Мэдээж 2023-09-21 66.181.161.2
Карт зарахгүй байсан ч цэнэглэхгүй болохоор чинь арга байхгүй шдээ. Албаар зардаггүй биз
Зочин 2023-09-21 103.212.116.129
жишээ нь манай энд карт цэнэглэх газар байдаггүй
Зочин 2023-09-21 202.55.188.100
хэн гуөйн тэр тамхи татаж зорчигчиийг загнаж байгаа жолоочид хяналт таих юмбэ ?? цагаараа явж бна гээд шарга морьт нэг 40 минут зүүн 4 замаас зуслангийн эцэс хүртэл ямар ч түгжээргүй байхад ингэж явж бнаа мөнгө байнга хураадаг жолооч нар
Зочин 2023-09-21 66.181.186.110
Хүн бүр дор бүрнээ картаа авөад явчихаачээ.Өөрийн юмандаа сууж бгаа юм шиг шууд ороод яваад өгчихдөг гарууд болиоч .Жолооч картаа уншуулаарай гээд л болоо араас нь нэхнэ гэж бхгүы.Давөрсан хүмүүс их бнаа их бна шүү
зочин 2023-09-21 59.153.112.176
Орос улсад байдаг шиг нийтийн унааны тарифийг хямдаар / 500 төг / тогтоогоод бэлнээр Жолооч нь хүраагаад зохих хураамжаа улсад төлөөд илуу гарснаар нь цалинжих
Зочин 2023-09-21 66.181.183.221
жолоочид 1000 төгрөг өгөхөд хариултыг нь яг өгч харагдаач шууд аваад таг шүү дээ
Зочин 2023-09-21 202.55.188.116
Чадахгүй шүү.Хариуцлаггүй хүмүүсээс болж картаараа үнэн шударга зорчдог байсан иргэд нь 1000 төгрөг төлж явна гэвэл х****а.Алгын чинээ картаа халааслаад цэнэглээд явж чадахгүй арчаагүй новшнууд их байдаг.Гар утсаар цэнэглэдэг өчнөөн олон хэтэвч байна ш дээ.Угаасаа ийм ажилгүй анхиагүй улс ч бүр мөхөлрүүгээ явж байна даа
ner 2023-09-21 202.9.46.214
bitgii solior oo. uls ornoo saijruulah arga hemjee avahaaraa dandaa neg hogiin yum setgehees oor yu ch hiij chadahgui hyatadiin bodlogiig heregjuulegch b*** doloogch erh medeltnuud
А 2023-09-21 202.126.88.159
мөнгө хийдэг хайрцгийг нь авч хаячихаад юу хуцна вэ? Карттай, картгүй өчнөөн хүн л зорчиж байгаа шүү дээ тээврийн компанийхаан
төр төлөө 2023-09-21 202.126.88.164
автобусны картаар интернэт банкаар цэнэглэдэг болгомоор байна
Уншигч 2023-09-21 139.5.217.230
монголд л юмны үнэ эрс хуга нуга өсдөг өөр улсад блхр аажмаар дасгаж өсгөдөг автобусны мөнгө нэмэгдвэл жолоочид 500 төг атгуулдаг нь бүр ихсэнэ
Зочин 2023-09-21 66.181.190.186
Tiim sh dee. Bolix xeregtei. Xyn bur card avch irgenii uurgee bieluulex xeregtei. Golduu zaluuchuud, xyyxnyyd, Nas axisan eregteichuud atguulj baigaa xaragddag. Archaagui. Card avaad teriigee tsenegleed yavj chadaxgui.
Уншигч 2023-09-21 103.212.119.193
жолооч мөнгө нэхдэггүй зорчигчид өөрсдөө хямдаар явах сонирхолтой учраас өгдөг тийм зарим нь огт карт уншуулдаггүй айж ичихээ ч мэддэггүй сурчихсан байцаагч үe үe сууж хянаж баймаар
з 2023-09-21 202.126.88.206
хариуцлагагүй оркууд бэлэн мөнгө өгдөг байна.
Зочин 2023-09-21 202.179.25.194
шуналд хязгаар үгүй
Зочин 2023-09-21 124.158.95.131
автобусанд бүгд мөнгөө төлдөг, төр хөнгөлөх хүмүүсдээ тэтгэвэр, тэтгэмж ээр нь дамжуулж өөрөө мөнгөө хүргэх хэрэгтэй.
Зочин 2023-09-21 188.162.254.7
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!
Үүлэн цэнхэр 2023-09-21 103.57.93.135
Зарим жолооч нарын биеэ авч явж байгаа байдал, ёс зүй нь онцгүй санагддаг. Автобусны цэвэрлэгээ тааруу жолоочийн хувийн ариун цэвэр болон хувцаслалт нь хиртэй байх нь бий. Буудал болгон дээр карт цэнэглэгчтэй баймаар бна. Ихэнх нь хаалттай. Нэг бол сонин хэвлэл зардаг газруудад цэнэглэгчийн эрхийг нь өгчихмөөр юм.
Зочин 2023-09-21 66.181.167.94
буудал болгон дээр карт цэнэглэдэг өөртөө үйлчилдэг киосктой л болчихооч дээ. тэгээд бэлэн мөнгийг тас хориод л болоо шд
Зочин 2023-09-21 119.40.100.170
өөр арга байхгүй ш дээ
Зочин 2023-09-21 202.179.27.129
бэлэн мөнгө хийх сав тавьж болно шүү дээ!
Зочин 2023-09-21 203.91.115.56
Одоо 500 т өгөхөө болиод 300 г л өг лдөө 200 нь иргэнд үлдэг Хэрэв 1000 болбол 500 гаа өгөөд л явна даа
Зочин 2023-09-21 202.21.107.32
би ч гэсэн 500 төгрөг өгдөг байсан
user 2023-09-21 139.5.219.31
Бүх газар карт цэнэглэгч байдаггүй шүү дээ тиймээс шууд л 500 төгрөг өгдөг
Зочин 2023-09-21 59.153.86.200
Автобусны хяналтаа сайжруулаачээ. Жолооч мөнгө авдаг, тэтгэвэр болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн картаар хүмүүс маш их мөнгөгүй зорчиж байна. Хяналтаа байнга тавьж дор бүр нь шалгаж байвал аяндаа зөрчил буурна шүү дээ
Зочин 2023-09-21 66.181.190.102
Ямар муухай хүн муутай н**ш вэ чи! Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажил хийх боломжгүй. Ямар орлогоороо автобусны мөнгө төлөх юм. Ахмад хүмүүс ч гэсэн тэтгэвэрээ амьдралдаа хүргэдэггүй.
Zochin 2023-09-21 103.26.192.228
Heden avilgach nart mungu ugch baisnaas jolooch nart ugch baigaa ni zuvuu zuv. Tertee tergui mash ih mungiig avilgaar deer bgaa nuhuduud ni avch baigaa
Зочин 2023-09-21 64.119.30.142
камержуулаад автобус бааз дээр нь камерийг нь шалгаад байж болдоггүй л юм б**х даа
Иргэн 2023-09-21 202.126.93.204
Автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох нь зүйтэй. Алийн болгон 500 төгрөгөөр зорчих вэ? Цоо шинэ сайхан автобус зөндөө оруулж ирж байнө
Д.Алимаа 2023-09-21 66.181.161.198
Одоо 1000 төгрөгөө жолоочид өгдөг болно .Тэгээд бас л алдагдал хэвээрээ..Зөвхөн жолоочийн орлого л суга өснө.
.... 2023-09-21 43.228.129.139
хүүхдээс л мөнгө нэхэж болохгүй, бусад нь бүгд адилхан төлдөг байх хэрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй карт барьсан бүрэн бүтэн эрүүл саруул хүмүүс зөндөө явдаг, БҮГД, БҮГДЭЭРЭЭ АДИЛХАН ТӨЛДӨГ БАЙХ ХЭРЭГТЭЙ, банкны карт уншдаг л болгочих…. ингэсэн тохиолдолд овоо дээрдэнэ дэ
хүүхэд 2023-09-21 202.131.245.69
хүүхэд ч мөнгөө төлж зорчих хэрэгтэй. автобусанд хамгийн их зай эзэлдэг нөхдүүд бол хүүхэд: нэг бол сандал, нэг бол чөлөөтэй амьсгалах орон зай заавал гаргах хэрэгтэй болдог шүү. ккк
Зочин 2023-09-21 66.181.190.102
хянагч хийгээд явж бсан саравчтай малгайтай жаахан махлаг бор хүүхэн хүмүүсээс бэлэн мөнгө аваад жолоочид дамжуулаад байсан. Дараа нь өөрөө тролейбус барьсан явж бсан. Бэлэн мөнгийг харин ч нэг баруун солгойгүй авч бсан даа. Торгодог болмоор байна.
Зочин 2023-09-21 66.181.167.94
буудал болгон дээр карт цэнэглэдэг өөртөө үйлчилдэг киосктой л болчихооч дээ. тэгээд бэлэн мөнгийг тас хориод л болоо шд
Б 2023-09-21 103.10.23.10
Автобусанд бүгд мөнгөөр зочдог болмоор байна. Хүүхэд, хөгшид, оюутан 200, томчууд 500 гээд. Одоо харж байхад автобусанд орж ирсэн 10 хүний 1 нь мөнгөтэй карт уншуулж байна. Бусад нь хөнгөлөлттэй зорчигч, ахмад настан хүүхэд, төлбөрийн үлдэгдэл хүрэхгүй байна, жолоочид 500, юу ч үгүй гүлдгэрүүд гэсэн төрлийн хүмүүс яваад байна.
Зочин 2023-09-21 66.181.182.37
Багшийн дээдийн ТҮЦ- үүдийг бүгдийг нь зайлуул
Зочин 2023-09-21 66.181.182.37
Үнэхээр л тэгмээр байгаа юм бол Наад тэнэг Смарт төхөөрөмжөө соль, тэр Солонгос руу мэдээлэл явуулдгаа больчих. Аль ч банкны карт уншдаг болгочих. Шалгагч нэртэй юу ч хийдэггүй авгай нарыг болиулчих, эсвэл ядаж тэргэнцэртэй хүн буудал дээр ирэхэд автобусанд нь суулгадаг үүрэгтэй болгочих..
Зочин 2023-09-21 202.131.249.27
bankan deeree ochood asuuj uzeegui hunii niitlel yria bna
Ааа 2023-09-21 66.181.191.158
смарт картын орлого Солонгосын компани болон сахал Эрдэнэбилэгт УБ банкаар ордог, улсын төсөвт ордоггүй сонсогдсон
Зочин 2023-09-21 202.179.26.32
жолооч нар бол үнэндээ бөөн мөнгө аваад буудаг нь үнэн 1 буудалаас 10 хүн суухад 6 хүн нь мөнгө бна лэ сонирхоод тоолж үзсэн шүү 7 сард
Зочин 2023-09-21 66.181.190.102
МУБИС-ийн урд талын, баруун талын ТҮЦ-нүүдийг зайлуулаач!!! Цэлийгээд ямар гоё болох бол. Харин өнгө үзэимжтэй, карт цэнэглэдэг ганц ТҮЦ үлдээ!!!!
Зочин 2023-09-21 66.181.182.37
Харин тийм ээ
Зочин 2023-09-21 66.181.190.102
жолооч нар карт дараагүй юм уу бээлн мөнгө өгсөн хүмүүсийг хөөж буулгаад бвал картаа авч л таараа ш дээ!
Ц. Эрдэнэбат 2023-09-21 202.126.88.118
Автобусандаа бэлэн мөнгө хийх хайрцаг тавь!!! Тэгвэл жолоочид мөнгө ангилалгүй!тэд ч авахгүй…
Иймхэн зохицуулалт хийж чадахгүй… Түгжрэлийг бууруулах сайдаар юу хийх вэ?!!!…ккк
Зочин 2023-09-21 139.5.216.237
Түгжрэлийн сайд түгжрэлийг бууруулах биш улам нэмэгдүүлсэн. Үүргээ буруу ойлгосон бололтой
Автобусыг үнэгүй болговол түгжрэл буурна 2023-09-21 139.5.218.163
500 өгдөг байсан бол 1000 төгрөг өгнө шүү дээ.Ажиглаад байхад 10 хүний ахмад тусгай эрх бүхий зорчигч сурагч оюутан 4 жолоочид мөнгө бэлнээр 2 ёс журмаараа төлбөрөө төлөгч 4
Бат 2023-09-21 103.143.41.2
Автобусны жолооч болмоор юм байна даа
Зочин 2023-09-21 202.21.100.210
Карт цэнэглэх ТҮЦ-үүдийг Улаанбаатар хотын захиргааны нөхдүүд байхгүй болгосон байна лээ шүү. Карт цэнэглэнэ гээд үлдсэн гэзрууд нь мөнгө шилжүүлээд цэнэглэх зөвшөөрөл орохгүй байна гэж байна. Автобус баазууд хотын захиргаатай нийлж карт цэнэглэхгүй байлгах бодлого бариад байна шүү.
зочин 2023-09-21 202.131.245.69
Автобусаар сард дунджаар хэдэн удаа зорчихтой уялдуулан тухайн сар, улирал, жилийн турш ашиглах янз бүрийн үнэтэй билетийг бий болгох хэрэгтэй. нэг удаа зорчих бол автобусны буудлаас билет худалдан авах эсвэл банкны картаар шууд төлбөрөө хийх зэргээр зохицуулах хэрэгтэй. Үнийг нь нэмэх хэрэгтэй. ингэж байж автобусны маршрут, өдөрт үйлчлэх автобус, автобус хүлээх хугацаа гэх мэтээ оновчтой тогтоож чадна. үнэ төлбөргүй автобусанд суухыг хориглох, байнгын хяналт хийж байх.
Зочин 2023-09-21 202.55.191.194
карт цэнэглэх газар байхгүй, мөнгөө өгөхгүй гүрийгээд чаахаар олны дунд мөнгөө гээл бахирна хахаха ард түмэн ч хаана чулуулаастай
Зочин 2023-09-21 202.126.90.138
Карт цэнэглэх газар байхгүй болохоор жолоочид өгөхөөс өөр яах вэ дээ???
Зочин 2023-09-21 202.126.89.223
iim mash muu medeeleltei medee beltgej oruulj baidag
Зочин 2023-09-21 202.131.249.27
harin tiimee gaihaal bna
Зочин 2023-09-21 103.9.90.100
БҮХ БАНКНЫ КАРТЫГ УНШДАГ БОЛГОЧИХ Л ДОО ТЭГЭЭД Л НААД АСУУДАЛ ЧИНЬ БҮРЭН ШИЙДЭГДЭНЭ. ЕРӨНХИЙ САЙДАА!!!
Зочин 2023-09-21 139.5.219.173
тэгвэл 500 биш 750 төгрөгөөр явдаг болно гэсэн үг. гүйлгээний 200, message ирсэний 50. Банкнууд л баяжина
Зочин 2023-09-21 66.181.181.45
жолооч цуглуулаад тушаадаг гэж хүмүүс ойлгодог ш дээ
Зочин 2023-09-21 203.169.50.248
Та л тэгэж ойлгодог байх. Яг тушааж харагдаач.
Зочин 2023-09-21 202.9.40.180
Урд хаалганы хажууд шалгагч нарыг зогсоо.
Зочин 2023-09-21 203.169.50.248
Үүнээс өөр шийдэл байх хэрэгтэй ш дээ. Хүн автобусанд карт уншуулж байна уу үгүй юу гэдгийг шалгаж зогсдог ажлын байр гаргах юм уу? Ийм тэнэг, үр бүтээмжгүй мангар ажлын байрнууд гаргамааргүй байнашд.
Зочин 2023-09-21 66.181.188.223
shalgagch ni joloochtoigoo hamt munguu huvaaj avna shu de
Бат инженер 2023-09-21 202.9.40.52
Залуучууд л голдуу бэлэн мөнгө өгөх юм
Зочин 2023-09-21 66.181.161.148
бүх банкны картаар автобусанд зорчдог ялангуяа хаан банк тэгвэл жолоочид мөнгө өгөхөө болино