Б.Батбаатар даргатай ИЗНН гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах уу?

Б.Батбаатар даргатай ИЗНН гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах уу?

Б.Батбаатар даргатай ИЗНН гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах уу?

Жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын сонгууль болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу ирэх сонгууль ихээхэн онцлогтой. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаас гадна парламентад анх удаа 126 гишүүн сонгогдон ажиллах юм. Энэ бол олон намын тогтолцоо бүхий манай улсын улс төрийн намуудад том боломж. Өмнө нь УИХ-д суудалтай байсан намууд дахин суудал авах, зарим нам анх удаа хууль тогтоох засаглалд багтах боломжтой. Гэхдээ УИХ-ын гишүүн болохын төлөө богино зайны поп улс төр хийх бус тодорхой бодлого гаргаж, нэгдсэн зохион байгуулалтаар ажиллаж чадсан нам л УИХ-д олон суудалт авч чадна. Сонгогчид хэрсүү болсон. Үүнийг ойлгож буй намууд одооноос сонгуульдаа бэлтгэж эхэллээ. Тухайлбал, ИЗНН саяхан X Их хурлаа хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг сонголоо.

ИЗНН бол эрх баригч, сөрөг хүчний байр сууринд ээлжлэн сууж ирсэн АН, МАН хоёрын араас шил залган гарч ирсэн ууган намын нэг. Энэ нам УИХ-д суудалтай, Засгийн газрыг хамтран байгуулалцаж, Монголын улс төрд гуравдагч хүчин гэдэг нэршлийг бий болгож байв. Тус нам 2012 онд хоёр суудал авснаас хойш УИХ-д төлөөлөлгүй байж ирэв. Энэ нь намын удирдлага зохион байгуулалттай шууд холбоотой. Харин энэ удаад сонгуульдаа бэлтгэхээр УИХ-д сууж, олон жилийн турш улс төрийн хүрээлэлд багтаж, улсын төрийн намыг удирдах, бодлого тодорхойлох, хууль боловсруулах туршлагатай бүхий ИЗНН-ын дэд даргаар ажиллаж ирсэн хүнд намынхаа жолоог атгууллаа. Ингэснээр ИЗНН Монголын улс төрд гуравдагч хүчний байр сууриа баталгаажуулах боломж бүрдлээ гэж харагдаж байна.

Саяхан Их хурлаа хийсэн ИЗНН-ын дарга Батын Батбаатар сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдахдаа “Сонгуулийн холимог тогтолцоо нь тухайн нам ямар түвшинд, институцийн хэмжээнд ажиллаж чадах, чадахгүйгээс шалтгаална. Түүнээс биш цүнхний юм уу, нэг хүний хувийн нам ажиллаад амжилт гаргах ямар ч боломжгүй” гэдгийг хэлээд ИЗНН хөгжлийн бодлогоо шинэчлэн тодорхойлж ирж буй сонгуульд амжилттай оролцох болно гэжээ.

Ийнхүү намын шинэ даргатай болсон ИЗНН УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон тохиолдолд манай улсад нэн хэрэгтэй “Эрх чөлөөний тухай” хууль батлуулах болно гэдгээ намынхаа Их хурлаар тодорхойлон гаргажээ.

Манай улсад шударга ёс алдагдаж байгаагаас улбаатайгаар хүний эрх, эрх чөлөө алдагдах болсон. ИЗНН-ын санаачилж буй “Эрх чөлөөний тухай” хууль нь санхүүгийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэн эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, ногоон соёл иргэншил, ногоон амьдралын эрх чөлөө гэсэн үндсэн суурь бүлгүүдтэй байх ба Засгийн газар, төр нь иргэдээ хамгаалах, өмгөөлөх, дэмжих эрх чөлөөг эдлүүлэх зорилгоор ажилладаг байх ёстой” гэж үзэж байна.

ИЗНН олон жил парламентын цөөнх явсан хэдий ч улс төрийн асар их туршлага хуримтлуулсан нам. Ардчиллын эцэг С.Зориг агсны үүсгэн байгуулсан ИЗНН өнгөрсөн хугацаанд ногоон хөгжлийн үзэл баримтлал болон улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн тууштай нам.

Эдүгээ манай улсад сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байгаа энэ үед ИЗНН хүчтэй сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж, иргэн олон нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг үгүйсгэхгүй юм.

Н.ЭРДЭНЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.168.8

ШААЖ ӨГЧ БАЙНА ДАА, ЗОРИГ БАЙГУУЛСАН Ч ГЭЖ БАЙХ ШИГ, БААСААРАА 3-ДАГЧ ХҮЧИН БОЛОХОВ ДЭЭ

Avatar

Нэргүй 2023-09-20 43.242.242.59

ХҮН бол Монголын гуравдагч хүчин болсон нь улс төрийг сонирхолтой болгож байна. ХҮН цаашдаа зохион байгуулалт бодлогоо зөв тодорхойлж чадвал АН-ын байр суурийг авах бүрэн боломжтой юм. Залуучууд АН-аас уйдаж бас итгэл алдарч байна. АН-д дандаа худлаа ярьдаг, үл бүтэх этгээдүүд шургалсан учир нэр хүнд нь унаад байгааг ойлгохгүй байна. Цаашдаа ХҮН сөрөг хүчин болох дүр зураг харагдаж байна.

Avatar

kkkk 2023-09-20 43.228.129.4

ene hoshnogonii useer udirduulsan nam gej yamar ats ni bnaa

Avatar

ттт 2023-09-20 202.179.15.43

Энэ намыг Зориг агсан үүсгэсэн нам биш шүү ??? /юмыг сайн нягтлаж байн бичиж бай???

Avatar

Зочин 2023-09-20 59.153.115.254

Яаж ч хөөрөгдөөд энэ нам гуравдагч хүчин болохгүй. Оюун явсан, энэ нам мартагдсан.Цаана чинв Доржханд тэргүүтэй залуучууд гуравдагч хүчний орон зайд гараад байна.ХҮН гуравдагч хүчн байтугай сөрөг хүчин болох санаатай баруун төвийн нам гээд АН-нхныг хөнжилдөө зодолдож байх хооронд хээв нэг зарлаад явж байна.

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.161.118

Batbaataraa 3 jil tureeslej amidarsan bairniihaa tureesiig tuluu! SBD shuuh deer hereg chin yavagdaj bga. Naiziinhaa bairiig tureeslej bgad nas barsaniih n daraa belbesen ehner hagas unchin 2 huuhediig n ch bodohgui hugiin l@l@r yaj namiin darga hiidiin be

Avatar

зочин 2023-09-20 103.212.116.231

Юуны ИЗНН бэ,энэ чинь Ардчилсан Намд байсан бус уу,

Avatar

Ха ха 2023-09-20 172.91.183.102

Энэ нөхөр чадах уу? Чадахгүй л байх даа. Машин угаалга л ажиллуулдаг байсан биз дээ. Аз дайрч нэг удаа ардчиллын буянаар УИХ-д нэг удаа суусныгаа өөрөө мундагтаа сонгогдсон юм шиг бодчихсон боловсролгүй, мэдлэггүй орк байж. Сургуульд сурч толгойгоо жаахан цэнэглээ

Avatar

Бадарч тахар 2023-09-20 66.181.191.241

Гурав дээр энэ нам бичигдэнэ би дарга нь болсон жагсаалтаар гишүүн болчихнл гэсэн бодол энэ хөөрхий Батбаатарыг зовоогоод олон өдөр болж байна яах вэ !!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж