Монгол иргэн Өмнөд Солонгост эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт сахиур хэрэг болсон ч виз гараагүй талаар цахим хуудаст мэдээлэл гарсан. Тодруулбал, тухайн өвчтөний ар гэрийнхэн Монголоос яаралтай БНСУ-руу очихоор виз авах хүсэлт гаргасан боловч татгалзсан хариу авчээ. Улмаар холбогдох байгууллагуудад хандсан ч туслах боломжгүй гэсэн хариу авсан байна. Тиймээс тус улс дахь гадаадын иргэний эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагад ханджээ.
Тус байгууллагаас өгч байгаа мэдээллээр, Өмнөд солонгосын Улаан Загалмай эмнэлгийн Сөүл дэх салбар эмнэлэгт монгол иргэн эмчлүүлж байгаа. Тухайн хүн сэхээний тасагт байгаа учир ар гэр нь сахиураар яаралтай ирэх шаардлагатай болсон. Гэвч виз нь түдгэлзсэн учир тухайн хүн сахиургүй хэвтэн эмчлүүлж байна.
Өвчтөний ар гэрийнхэн Монголд ГХЯ, БНСУ-дахь ЭСЯ, Консул, Хөдөлмөр Нийгэм, халамж үйлчилгээний БНСУ-дахь төвд хандаад ямар ч нэмэргүй болсон учир манайд хандсан. Бид шаардлагатай тусламжийг өөрсдийн боломжийн хүрээнд хүргэхээр хичээж байна. Сэхээний тасагт гадны хүн оруулдаггүй учир сахиур биш хүн нэвтрэх боломжгүй. Эргэлтээр ч орох боломжгүй байна. Ямартай ч тухайн хүний ар гэрийнхний визийг гаргах тал дээр албаныхан туслах байх гэж найдаж байгаагаа хэлсэн. Тиймээс яаралтай сахиур хэрэгтэй байгаа нөхцөл байдлыг харгалзаж үзэх байх.
Гадаад улсад байгаа иргэддээ хайртай байж, тэдэнд анхаарах хэрэгцээ шаардлага их байна гэлээ. БНСУ дахь гадаадын иргэдийн эрхийг хамгаалах /ГИЭРХ/ ТББ нь тус улсад хохирч байгаа монголчуудын эрх ашгийг тууштай хамгаалдаг байгууллага юм.
Холбоотой мэдээ