Үргүй зардал гаргаж Улаанбаатарын шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлсэн гэв

Үргүй зардал гаргаж Улаанбаатарын шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлсэн гэв

Үргүй зардал гаргаж Улаанбаатарын шав тавьсан газарт хүндэтгэл үзүүлсэн гэв

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ой ирэх аравдугаар сарын 29-нд тохионо. Түүхт ойг угтан жил бүрийн намар нийслэлийн анхны шав тавьсан газар болох Өвөрхангай аймгийн Ширээт цагаан нуурын хөвөөнд орших Гэрэлт хөшөөнд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Уг уламжлалын дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, НИТХ-ын төлөөлөгч нар хийгээд Өвөрхангай аймаг, Бүрд сумын удирдлагууд тус хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн. Харин иргэд үргүй зардал гаргаж хүндэтгэл үзүүлэх шаардлагагүй байсан гэв.

Тодруулбал, нийслэл хотын шав тавьсан газарт жил бүр хүндэтгэл үзүүлдэг бөгөөд тодорхой хэмжээний төсвөөр уг арга хэмжээг зохион байгуулдаг байна. Тиймээс иргэд шав тавьсан газар, уул ус хүндэтгэдэг уламжлалаа хэт нүсэр хийхгүй байхыг хүсчээ.

Тус газрын түүхийн тухайд авч үзвэл 1639 онд Ширээт цагаан нуурын хөвөөнд Халхын Түшээт хан Гомбодоржийн хүү таван настай Ишдоржийн даахь сэвлэгийг үргээж, Монголын анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж, Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжлөн, Шар бүсийн ордонг байгуулсан түүхтэй. Тэрхүү ордонг одоогийн Монгол Улсын нийслэлийн анхны шав тавьсан газар гэж үздэг. Уг түүхэн газар 1999 онд Гэрэлт хөшөө босгосон бөгөөд жил бүрийн намар ийнхүү хүндэтгэл үзүүлдэг болсон байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Тэртээх 1639 онд Өвөрхангай аймгийн Бүрд сум буюу Монгол Улсын төв цэгийн ойролцоо орших Ширээт цагаан нуурын хөвөөнд Улаанбаатар хотын анхны шавыг тавьж, хотын маань үүх түүх эхэлсэн гэж үздэг. Энэ цагаас хойш Улаанбаатар хот 384 жилийн ойн хугацаанд 28 удаа бууриа сэлгэн 1778 онд дөрвөн уулын дунд, хатан Туулын хөвөөнөө төвхнөн өнөөдрийг хүрсэн түүхтэй.

Ийнхүү нүүдэлчдийн өлгий нутаг, нүүдэлчдийн нийслэл болох Улаанбаатар хот 1.6 сая хүн амтай хот болтлоо өргөжин тэлж, нийгэм, эдийн засгийн томоохон цогцолбор болж, улс, үндэстний нүүр царай болон хөгжин цэцэглэж байна. Бид уламжлал, шинэчлэлийг хослуулсан бодлого баримтлан хөгжиж байгаагийнхаа хувьд Улаанбаатар хотын анхны буурь, туурь болох Ширээт цагаан нуураа хүндэтгэн сүсэглэж, энэхүү зан үйлийг жил бүр үйлддэг уламжлалтай. Мөн хотын нийгэм, эдийн засаг, эрх зүйн асуудлуудад УИХ, Засгийн газрын түвшинд ойлголтоо нэгтгэн, эв нэгдэл, зохион байгуулалтайгаар хамтран ажиллаж, тулгамдаж буй асуудлуудыг үе шаттайгаар шийдэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтыг тавин ажиллаж байгаа. Энэ хүрээнд бид нийслэл хотынхоо ойн баяраар хотын хөгжилд тушаа болсон хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна” гэдгийг онцолсон.

Харин иргэд хүндэтгэл үзүүлж, уламжлалаа дагаж болох ч хэт өндөр зардлаар үрэлгэн ажил дахин хийхгүй байхыг хүссэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2023-09-21 66.181.161.8

СУУМКА АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГӨӨР ИНГЭЖ ЖИЛ БҮР ШОУ ЗОХИОН БАЙГУУЛЖ, ЯНХАНДАЖ АРХИДАХАА БОЛИО. НААД ГАЗАР ЧИНЬ САЙХАН ЭРҮҮЛ БАЙЖ БАЙГ. НУТГИЙН ХҮМҮҮСТ ХЭРЭГТЭЙ. НУТГИЙН АРД ТҮМЭН ЗЭВҮҮЦЭЭД БАЙНА

Avatar

Уншигч 2023-09-21 139.5.217.230

наад шав тавьсан газар чинь амьтай юмуу амьд ард түмэндээ өгөөмөр еөк хэрэгтэй бна

Avatar

Zochin 2023-09-21 202.21.111.170

Ямар ч логикгүй хүндэтгэл. Энэ 17-р зуунд сүм барих гэж шавь тавьсан болохоос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг бий болгон гэж шавь тавиагүй байлтаа.

Avatar

Зочин 2023-09-21 202.21.108.23

10 сарын 29-ний нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай.

Avatar

Зочин 2023-09-21 202.126.88.76

Энэ соёмбо гээч хогийг орхиж, Манжид шургасан ноёдыг мартвал Монгол улс дэвжинээ

Avatar

зочид 2023-09-21 103.212.119.186

ЭНЭ БАЛАЙ ДҮНХҮҮ ЯВДАГ ЖОРЛОН ОДОО ХИЙХ АЖИЛҮЙ ЮМ УУ, НИЙСЛЭЛД ЮУ Ч ХИЙСЭН ЮМГҮЙ ТЭНЭГ

Avatar

Нохойн оцгоруудаа 2023-09-21 202.9.47.24

Одоо тэгээд энэ ниислэлээ дахиад Хархорин луу нүүлгэх гд яриад бдаг..Нүүж дуусдаггүй ниислэл юма..

Avatar

зочин 2023-09-21 202.21.108.13

Алтан соёбот далбаан дор толгой хоргодож байгаа бүхэн хүндэтгэл үзүүлэх ёстой газар шүү ✊
сармиснуудаа

Avatar

зочин 2023-09-21 103.212.117.121

Хотын бүлэглэийнхэн хөдөө гарч ирээдүйд яаж хулгай хийх, хэнийг ямар албан тушаалд тавих гэх мэт хороо ярьдаг юм шүү дээ

Avatar

Зочин 2023-09-21 139.5.216.241

хөдөө архидаад сайхан

Avatar

Нэргүй 2023-09-21 124.158.90.79

ёстой дэмий юм гэвэл энэ дээ, яасан гэж яана гэж ингэж мөнгөөр тоглоно вэ, хэдий хүндэтгэл байх ч гэсэн … өмнөх ажлаа хариуцлагатай жинчидгүй хийдэг ч болоосой манай дарга нар , энд тэндэхийн баяр наадам, шав тавих ёслол дээр л дээл хувцасаараа гангарч болсон болоогүй үг хэлж зогсох юм, бохир болхи байна, өөрөөр асуудалд ханддаг болоосой …

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.185.244

Сумьяабазар тэргүүтэй Өвөрххнгайн өлөн зэлмэнгүүд өлөнгөтөж шүлэнгэтээд тэнд очиж жаал архидаа л юм биз дээ !

Avatar

Нэргүй 2023-09-21 66.181.161.120

Ямар ч ач холбогдолгүй. Ззгээр л үнэтэй дээлээр гангарч гайхуулах өдөр.

Avatar

Нэргүй 2023-09-21 1.145.110.171

Ёоо ичээсэ нэх жижигхэн хөшөөний урд томхон юм хийчэж болдгүйн байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж