Монгол Улсын Их хурал “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг соёрхон батлах тухай хуулийг 2007 оны наймдугаар сарын 16-ны өдөр батлаж, ЮНЕСКО-ийн 33 дугаар чуулганаар “Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д нэгдэн орж Монгол Улс спорт дахь допингийн эсрэг тэмцэх үүрэг хүлээсэн. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2005 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн “Спортод сэргээшийн эсрэг копенгагены тунхаглалд нэгдэн орох тухай” 79 дүгээр тогтоолоор Дэлхийн допингийн эсрэг агентлагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Улмаар Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны аравдугаар сарын 30-ны өдрийн 391 дугаар тогтоолын дагуу улсын хэмжээнд допингийн эсрэг мэдээлэл, сургалт, сурталчилгаа, судалгаа хийх, урьдчилан сэргийлэх, допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэн шинжилгээ авах, баталгаажуулах, үр дүнг тооцох чиг үүргийг Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр тогтоосон билээ.
Гэвч тус байгууллага чиг үүргийн дагуу ажиллаж чадахгүй байгаа төдийгүй олон асуудал хурц түвшинд байгааг өнөөдөр /2023.09.20/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдэв.
Тодруулбал, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын алдаа дутагдалтай ажлаас болж Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн учир Засгийн газраас ажлын хэсэг гаргаж байгаа гэсэн юм. Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь "WADA". Монголд харин "MONADA" гэдэг байгууллага допингийн асуудлыг хариуцдаг. Энэ нь өөрөө олон улсын байгууллагын дүрэм журмаар ажилладаг учир шууд утгаар Засгийн газар оролцох эрх нь хориотой байдаг байна.
Тиймээс Засгийн газраас өнөөдөр гаргасан ажлын хэсэг тус байгууллагын дотоод үйл ажиллагаанд шууд оролцохгүй бөгөөд зөвхөн үүсээд байгаа асуудал дээр голчлон анхаарч ажиллах аж.
"MONADA" буюу Монголын допингийн асуудал эрхэлсэн байгууллагын үйл ажиллагаанд Засгийн газар төдийүй олон улсын "WADA" ч шууд нөлөөлөх боломжгүй байдаг байна. Тийм учраас олон жилийн хугацаанд "MONADA" өөрөө асуудлаа хариуцаж байгаа нэрийдлээр өнөөдрийг хүргэсэн болохыг албаныхан хэлэв. Тэгвэл тус байгууллага үүрэг, чиглэлийн хувьд юу хийх ёстой вэ?
Монгол Улсад допингийн эсрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага нь төрийн бус байгууллага статустай 2007 онд байгуулагдаж, Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг, гишүүн байгууллага. Тус байгууллага нь допингийн эсрэг сургалт явуулах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулахаас гадна, тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээг Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын дүрэм, стандартын дагуу тамирчдаас авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагын хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлж үр дүнд менежмент хийдэг Монгол Улс дахь цорын ганц байгууллага юм.
Татан буулгая 2023-09-20 66.181.179.165
Энэхүү МОНАДА-г Монгол Улсын бүртгэлээс хасч татан буулгах хэрэгтэй. Ямар ажил хийдэггүй. Хамаатан садны ялзарсан бүтэц бий. Харин дараагийн байгууллагыг үнэнч шударга, мэргэжлийн сайн багаас бүрдүүлэн тал талаасаа дэмжин ажиллая. Солонгосын лаборотартой байгуулсан гэрээгээ цуцлая. Бээжинд буй допингийн төвтэй шинээр гэрээ байгуулан тестээ өгч байя. Өөр гарц алга.
Зочин 2023-09-20 213.87.162.59
~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-09-20 66.181.185.244
Бат-Эрдэнэ сайдыг огцруулах болждээ !
Бат-Эрдэнэ ба Баатарбилэг 2023-09-20 66.181.179.165
Бат-Эрдэнэ өөрийн найз УИХ-ын гишүүн Баатарбилэгээ хамгаалаад явна. Тэр 2 талд ажиллаад байх шиг! Хатанбаатар нь Баатарбилэгийн дэмжлэгтэй явдаг нь үнэн! Сайд байхад нь орон тооны зөвлөх нь байсан. МОНАДА-даа тэр үед их төсөв авч байсан. Бас Спортыг дэмжих сангаас ч авч байсан.
Зочин 2023-09-20 66.181.185.244
МОНАДА-г БТСУХ-нь Хатанбаатараас булааж авах санаатай, ВАДА-д буруу ташаа мэдээ явуулаад, татвары нь төлөхгүй нтр байхаар чинь аргагүй ш дээ !
Гол буруутай эзэд нь БТСУХ -ны ажилтнууд шүү !!!
Үүнийг олж харж байгаа хүн бна уу ? Амарбаясгалаан !
Зочин 2023-09-20 66.181.179.165
Худлаа мэдээлэл байна
зочин 2023-09-20 66.181.190.149
дОУОХ-ны зүгээс Монголын тамирчдыг цагаан тугийн дор оруулж магадгүй гэдэг нь Монголын энэ байгууллага нь ёс журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаггүй, эрх бүхий олон улсын байгууллагад ажлаа тайлагнадаггүй, хувь хүн болоод төрийн томчуулын хүссэнээр шинжилгээний хариуг өөрчилж худал гаргадаг байж болзошгүй гэсэн үг байх. кр нь хөндлөнгөөс харахад ч тийм хандлага гарч хэдэг залуу бөхөөр тоглож дуусч байна. коммунистуудын гар хөл болсон цүнх баригч бас нэг дайсан л байх шиг байна. тэмцэх хэрэгтэй
Шалгая 2023-09-20 66.181.179.165
Зөв пост байна. Дэмжиж байгаа шүү! Улсын төсвөөс МОНАДА олон сая төгрөгний дэмжлэг авсан. Тооцоо нийлээгүй, баримтаа өгөөгүй. Тиймээс Хатанбаатар эмчид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах ёстой. Энэ талаар Аудитын дүгнэлт, АТГ зөвлөмж гарсан гэдэг.
Зочин 2023-09-20 188.162.254.24
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!