Эко дүүргийн баялаг бүтээгчдийн нэгдсэн “БҮТЭЭГЧ ХАН-УУЛЧУУД-2023” өдөрлөг “Алтан намар” уриан дор төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотой дүүргийн 13,14 дүгээр хороодод хоёр өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Хан-Уул дүүргийн алслагдсан хороодын газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын бараа, бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр, зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлан дэмжих зорилгоор зохион байгуулагдсан “АЛТАН НАМАР” үзэсгэлэн худалдаанд тус хороодын 60 гаруй өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.
Байгууллагууд өөрсдийн бараа бүтээгдэхүүнийхээ дээж, шинэ ургацын ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хямдралтай үнээр худалдан борлуулж, дүүргийн хэлтэс, албад иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос үзүүллээ.
Эко дүүргийнхээ баялаг бүтээгчдийн үйл ажиллагааг дэмжин “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд хүрэлцэн ирсэн иргэддээ талархал илэрхийлье.
Холбоотой мэдээ