Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын ээлжит сугалааны тохирлыг өнөөдөр /2023.09.20/ явуулж, азтануудыг тодрууллаа.
Энэ удаагийн тохиролд 2023 оны наймдугаар сарын 1-31-нд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 43,204,893 баримтыг багтаасан байна.
Тохирлоор 8 орон таарсан хоёр супер азтан тодорч 5-30 хүртэлх сая төгрөгийн эзэн болов.
3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 38,984
4 орон таарсан /40,000-100,000/: 3,853
5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 393
6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 40
7 орон таарсан /500,000- 10 сая/: 2 азтан тус бүр шалгарлаа.
Тохирлыг уламжлал ёсоор "Боловсрол" телевизээр шууд дамжуулав. Сануулахад, өнгөрсөн сард болсон ээлжит тохируулгаар мөн супер азтан хоёр тодорч 5-30 сая төгрөгийн эзэд болж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ