Японы ерөнхий сайд Ким Жон Унтай уулзахад бэлэн

Японы ерөнхий сайд Ким Жон Унтай уулзахад бэлэн

Японы ерөнхий сайд Ким Жон Унтай уулзахад бэлэн

Японы ерөнхий сайд Фүмио Кишида НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулганд оролцож байна. Тэрбээр энэ үеэр Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Пёньяны зэвсгийн хөтөлбөртэй холбоотой хурцадмал байдал газар авч буй энэ үед Япон дипломат арга зам хайж байна.

НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үгэндээ Кишида "Япон улс Хойд Солонгостой холбоотой бүх асуудлаа шийдвэрлэхэд бэлэн байна. Тэр дундаа Пёньян тагнуулчдаа сургахын тулд Японы энгийн иргэдийг хулгайлсан зэрэг асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна. Шинэ эрин үеийн хамтдаа нээхийн тулд би удирдагч Ким Жон Унтай хэдийд ч, ямар ч нөхцөлгүйгээр нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлье" гэжээ. 

Японы ерөнхий сайд асан Жүничиро Коизүми 2002 онд Пёньянд чухал айлчлал хийж, удирдагч агсан Ким Жон Илтэй уулзаж байв. Энэхүү айлчлалаар Японы таван иргэнийг эх оронд нь буцаан авчирч чадсан. Гэвч сүүлийн саруудад Пёньян хэд хэдэн пуужингийн туршилт хийснээр хоёр улсын харилцаа улам хурцаджээ.

Дашрамд дурдахад, Японоос гадна АНУ ч бас Хойд Солонгосын удирдагчтай яриа хэлэлцээ хийх санал тавьсан. Гэвч Ким Жон Ун энэ саналыг төдийлөн авч хэлэлцээгүй аж. Харин ерөнхийлөгч асан Дональд Трампийн хувьд Ким Жон Унд ер бусын бөгөөд хувийн байдлаар хандаж, гурван ч удаа уулзаж байсан. Түүхэн дээд хэмжээний уулзалтууд хурцадмал байдлыг харьцангуй намжаасан хэдий ч хоёр улсын хооронд урт хугацааны хэлэлцээр байгуулаагүй юм.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.107.17

МУУ САМУУРАЙ НАР ХОЙД СОЛОНГОСИЙН УДИРДАГЧ АТМАНД ЖИЖИГДЭНЭ ШҮҮ ДЭЭ..

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.89.160

том пацаан том л байдаг юм байна.

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж