Хятадын Батлан хамгаалахын сайд сураггүй байна

Хятадын Батлан хамгаалахын сайд сураггүй байна

Хятадын Батлан хамгаалахын сайд сураггүй байна

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд олны өмнө ил гарснаас хойш сураггүй байна. Гадаад хэргийн сайд асан Цин Ган болон цөмийн зэвсгийг удирдаж буй командлалын генералууд зэрэг албан тушаалтныг огцруулаад удалгүй Ли Шанфу сураггүй болжээ. Эдгээр үйл явдал нь Хятадын бодлогын талаарх шинэ санаа зовнилыг үүсгэв.

Улаан армийн ахмад дайчны хүү 65 настай Ли Шанфу нь 1982 онд Үндэсний батлан хамгаалахын технологийн их сургуулийг төгссөн. Тэрбээр Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс ажлын гараагаа эхэлж байв. Улмаар 2015 онд Ши Жиньпиний удирдсан цэргийн шинэчлэлийн хүрээнд сансар огторгуй болон цахим дайныг удирдах зорилгоор байгуулагдсан Стратегийн дэмжлэг үзүүлэх хүчний дэд командлагч болсон. Тэр 2017-2022 онд Ардын чөлөөлөх армийн техник хангамжийн хөтөлбөрийг удирдсаныхаа дараа гуравдугаар сард Батлан хамгаалахын сайдаар томилогджээ.

Тэр хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд Бээжинд болсон Хятад-Африкийн энх тайван, аюулгүй байдлын форумд оролцож, үг хэлсэн. Мөн өнгөрсөн сарын эхээр ОХУ болон Беларусьт айлчилсан билээ.

Тэр энэ сарын эхээр Вьетнамын батлан ​​хамгаалахын удирдагчидтай уулзахаас татгалзсаны дараа түүний талаар элдэв таамаг гарч эхэлжээ. АНУ-ын эх сурвалжууд Ли Шанфуг албан тушаалаасаа огцорсон байж магадгүй гэж таамаглаж байна. Түүнийг цэргийн техник хэрэгслийн худалдан авалттай холбоотойгоор шалгаж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. Хятад улс долдугаар сараас хойш техник хангамжийн худалдан авалттай холбоотой авлигын хэргийг шалгаж эхэлсэн. Энэ нь Ли Шанфу тоног төхөөрөмжийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн үетэй давхцаж буй.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

~~~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж