Сергей Шойгу Иранд ирэв

Сергей Шойгу Иранд ирэв

Сергей Шойгу Иранд ирэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугаар ахлуулсан төлөөлөгчид Ираны цэргийн удирдагчидтай хэлэлцээ хийхээр Мягмар гаригт Тегеранд хүрэлцэн ирлээ. Путины Украин дахь дайн гадаадын тусламж дэмжлэгээс улам хамааралтай болж буй учир уг айлчлалын зорилго нь хоёр улсын цэргийн харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэнэ.

Иран улс Орост Шахед камиказэ дрон нийлүүлсэн. Уг дроныг ОХУ-ын арми Украины эсрэг дайнд тогтмол ашиглаж байна.

ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлж, өрнөдийн орнууд Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш Тегеран, Москвагийн харилцаа цэргийн салбарт нэн гүнзгийрсэн. Сергей Шойгу энэ удаагийн айлчлалын хүрээнд Ираны дээд албан тушаалтнуудтай батлан ​​хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжлийн талаар ярилцана. 

АНУ өнгөрсөн сард ОХУ-д нисгэгчгүй онгоц зарахаа зогсоохыг Иранаас хүссэн. Энэ мэдээллийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков "Хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа геополитикийн дарамтад автахгүй" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 43.242.242.59

Өвөр Монгол, Шинжааны монгол, Дээд монголчуудыг хятадад монголоор ярьсны төлөө алж хятаад байвал Монгол улс яахи вэ. Лав Хятадтай байлдаж чадахгүй. Орос улс харин орос хүнээ өмөөрч Украйнтай дайн хийсэн. улс төрийн зоригтой шийдвэр гаргасан. Украйнчууд өөрсдөө энэ дайныг өдөөсөн. Гэхдээ Монголчууд бид Украйныг өмөөрч АНУ болон НАТО-той хамтарч Орос улс , БНХАУ-ын эсрэг явж хэрхэвч таарахгүй. Эсрэг явбал өөрийгөө буудсантай ижил болно. Гэтэл Монголыг хорлох гэсэн АН-ын хэсэг хүмүүс байна.

Avatar

Нэргүй 2023-09-20 173.66.93.130

202.126.89.105 чи одоо болио хөгшөөн ! Одоо болно хө

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ХАХАХА 2023-09-20 59.153.114.76

СҮҮЛЧИЙН СУМАА ТАВИХ НЬ ДЭЭ ЗАЙЛУУЛ

Avatar

Нэргүй 2023-09-20 139.5.216.28

Энэ хүнд эзэн нь хэзээ цай уулгахын болдоо

Avatar

ҮНЭН 2023-09-20 59.153.114.76

ТУН УДАХГҮЙ ХАМТ УУНА ХАХА

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.165.234

Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT

Avatar

зочин 2023-09-20 66.181.166.196

Иран бол хойд солонгос шиг хоол хүнс мэтхэнээр аргалчих улс биш, оросуудаас овоохон юм авч байж л хэдэн дрон өгвөл өгөх байх даа, муу Пу ах маань гуйлгачин болоод баларч л байх шиг

Avatar

Зочин 2023-09-20 202.126.89.105

Барууны бүлэг хөрөнгөтнүүд ОХУ-ыг устгэж,дэлхийг ганцаар ноёрхох зорилгоор бололцоот бүхнийг хийж байна,Үүнийг дэмжигч хүчин бол манай орны хувьд ардчилагч гэх бүлэг этгээдүүд.Хоёр хөршийг үзэн ядагсад. ОХУ-ын тусгаар тогтнолд заналхийлж барууны 60-аад орон бүлэглэн дайрч байна. Дараагийн обьект нь Хятад болон барууны бодлогыг дэмжээгүй бусад орнууд болох нь хэнд ч тодорхой. Иймд тусгаар тогтнолоо хамгаалахын тулд эдгээр орнууд хамтран ажиллахаас өөр аргагүй.НАТО шиг эвсэл үүсч ч болзошгүй

Avatar

Нэргүй 2023-09-20 103.212.118.172

ТА ЯМАР ТЭНЭГ МУЛГУУ ХҮН БЭ. НҮБ-Д ДАНСТАЙ БҮХЭЛ БҮТЭН, БИЕ ДААСАН ТУСГАЙР УЛСЫН ЭСРЭГ ДАЙН ӨДӨӨЖ, ЦЭРЭГЛЭН ДОВТЛОХЫГ ЮУГААРЧ ЗӨВӨТГӨЖ БОЛОХГҮЙ. УКРАЙН УЛС ОРОСРУУ ДОВТЛООГҮЙ ХАРИН ОРОСУУД УОРАЙНРУУ ДОВТОЛСОН. ҮҮНИЙГ ДЭЛХИЙ НИЙТЭЭР БУРУУШААЖ, УОРАЙНД з****г БОЛОН БҮХ ТАЛЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ БАЙНА. ТА МЭДЛЭГ МУУТАЙ БАЙЖ БОЛНО, ТЭГВЭЛ ДЭМИЙ ЗҮЙЛ БИЧИЖ ӨӨРИЙГӨӨ ДОРОМЖЛОХ ХЭРЭГ БАЙНА УУ.

Avatar

ХАХАХА 2023-09-20 59.153.114.76

ОРОСЫГ ОРОСУУД ӨӨРСНӨӨ СӨНӨӨСӨН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж