ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугаар ахлуулсан төлөөлөгчид Ираны цэргийн удирдагчидтай хэлэлцээ хийхээр Мягмар гаригт Тегеранд хүрэлцэн ирлээ. Путины Украин дахь дайн гадаадын тусламж дэмжлэгээс улам хамааралтай болж буй учир уг айлчлалын зорилго нь хоёр улсын цэргийн харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэнэ.
Иран улс Орост Шахед камиказэ дрон нийлүүлсэн. Уг дроныг ОХУ-ын арми Украины эсрэг дайнд тогтмол ашиглаж байна.
ОХУ-аас Украинд бүрэн хэмжээний довтолгоог эхлүүлж, өрнөдийн орнууд Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авснаас хойш Тегеран, Москвагийн харилцаа цэргийн салбарт нэн гүнзгийрсэн. Сергей Шойгу энэ удаагийн айлчлалын хүрээнд Ираны дээд албан тушаалтнуудтай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа болон бүс нутгийн хөгжлийн талаар ярилцана.
АНУ өнгөрсөн сард ОХУ-д нисгэгчгүй онгоц зарахаа зогсоохыг Иранаас хүссэн. Энэ мэдээллийн дараа ОХУ-ын Гадаад хэргийн яамны дэд сайд Сергей Рябков "Хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа геополитикийн дарамтад автахгүй" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: THE KYIV INDEPENDENT
Холбоотой мэдээ