"Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн"

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

"Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн"

"Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн"

Допингийн асуудалтай холбоотойгоор Монгол Улс олимпод цагаан туган дор оролцох эрсдэл үүссэн учир өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг гаргасан байна. Энэ талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа. 


Тэрбээр, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар надаар ахлуулсан ажлын хэсэг гаргалаа. Нэгдүгээрт, олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэх, хоёрдугаарт, Засгийн газар энэ асуудал дээр ямар байр суурьтай байх талаар үүрэг, чиглэл бүхий ажлын хэсэг байгуулж байна. Энэ чиглэл дээр өнөөдөр Монголын олимпийн хорооны ерөнхийлөгч Б.Баттүшиг, Спорт биеийн тамирын асуудал эрхэлсэн сайд Б.Бат-Эрдэнэ сайд мэдээлэл хийсэн.

Олон улсын допингийн асуудал эрхэлж байгаа байгууллага нь "WADA" гэдэг байгууллага байдаг. Монголд "MONADA" гэдэг байгууллага допингийн асуудлыг хариуцдаг байгаа. Энэ нь өөрөө олон улсын байгууллагын дүрэм журмаар ажилладаг учир шууд утгаар Засгийн газар оролцох эрх нь хориотой байдаг.

Мөн "MONADA" буюу Монголын допингийн асуудал эрхэлсэ байгууллагын үйл ажиллагаанд "WADA" шууд нөлөөлөх боломжгүй байдаг байна. Тийм учраас олон жилийн хугацаанд "MONADA" өөрөө энэ асуудлыг хариуцаж яваад байж. Өөрөөр хэлбэл, "WADA"-гийнхаа өмнө хүлээсэн үүрэг, шаардлагыг биелүүлэхгүй явж ирсэн алдаа дутагдалтай байсан байна. Өнгөрсөн зургадугаар сард төсвийн тодотгол хийхдээ олон улсын байгууллагаас тавьж байгаа шаардлагыг хангаагүй, төлбөр мөнгөө өгөөгүй гэдэг үндсэн дээр Засгийн газар "MONADA"-гийн өмнөөс шийдвэр гаргаж, нэг удаа төлбөрийн төлөлтийг нь хийсэн байдаг.

Нийт 800 гаруй сая төгрөгийн төлбөрийн асуудал үүссэн. Гэтэл гуравхан сарын дараа наймдугаар сард "WADA" байгууллагаас асуудлаа шийдэхгүй байгаа учир Монгол Улсыг олимпод цагаан тугны дор оролцуулах бичиг ирсэн байна.

Тиймээс өнөөдрийн Засгийн хуралдаанаар ажлын хэсэг гаргасан. Одоо нэг ноцтой зүйл яригдаж байгаа нь "MONADA" гээд байгууллагад олон улсын байгууллагаас ирж байгаа бичиг нь Засгийн газарт, Олимпийн хороонд ирдэггүй нь мэдэгдлээ. Ямар шаардлага тавиад түүнийг хэрхэн хангаж байгаа нь тодорхойгүй гэсэн үг. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чиглэл өгч, ажлын хэсэг байгуулж, яаралтай танилцуулах шийдвэр гаргасан.

Олимпийн хорооны ерөнхийлөгчийн мэдээлж байгаагаар энэ сарын 22-нд "WADA"-гийн зөвлөл хуралдах бөгөөд тэр үеэр "MONADA" байгууллага шаардлагын хариуг хэрхэн хангасан талаар танилцуулах юм байна.

Үүний дараагаар цаашид яах вэ? гэдэг шийдвэр гарах нөхцөл үүсэх юм. Допингийн асуудал тулгамдаж байгаа том асуудал учир бид Засгийн газрын хэмжээнд анхаарч ажиллаж байна. Онцолж хэлэхэд "MONADA" гэдэг байгууллагын үйл ажиллагаанд шууд оролцохгүй гэлээ.

-Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллагыг шинэчилж чадах уу гэдэг асуудал олон нийтийн дунд яригдаж байна. Гэтэл Засгийн газрын зүгээс энэ байгууллагын үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм байна тийм үү. Ер нь энэ байгууллагыг шинэчлэхийн тулд ямар арга хэмжээ авах юм бэ?

-Энэ асуудлыг өнөөдөр зарим сайд нарын зүгээс дурдсан. Энэ байгууллага хариуцлаггүй ажиллаж байгаа бол яагаад өөрчилж, шинэчилж болохгүй вэ гэдэг асуудлыг тавьж байна. Тэгтэл Олимпын хорооноос өгсөн тайлбар, WADA-ийн дүрмэнд зааснаар тус байгуулагыг шинээр байгуулах тохиолдолд Засгийн газар оролцох ганц эрх, боломжтой байдаг. Харин байгуулагдаад явж буй үйл ажиллагаанд нь шууд болон шууд бусаар оролцох эрх нь хязгаарлагдмал байдаг юм байна. Тэгэхээр энэ тал дээр хүндрэлтэй асуудалд орчхоод үндсэндээ тухайн байгууллагыг харж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, татан буулгах, шинээр байгуулах эрх нь Монгол Улсын Засгийн газарт байхгүй байна. Энэ эрх нь WADA-д байгаа. Хэрхэн, ямар шийдэл гаргах вэ гэдэг шийдлийг гаргахын тулд миний бие ахалсан ажлын хэсэг байгуулагдлаа. Өнөөдөр 15.00 цагт хуралдана. Хоёр хоногийн дараа хурал нь болно. Энэ үеэр WADA-ийн тавьсан шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаар хуралдах гэж байгаа учраас бид яаралтай энэ ажлыг зохион байгуулна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж