Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Б.Ганхуяг өмнө тус дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргасныг Дээд шүүхийн тайлбарласны дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байна.
Т.Аюурсайханы өмгөөлөгч Д.Нямдорж:
-Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр зүйл ангиар яллагдагчаар татаад байгаа. Өнөөдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирүүлээгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн яллах талыг барьж явагдсан. Хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй. Хуулиар эргэлзээгүй тогтоох ёстой. 5-22 хуудас бүхий бичгийн тайлбарыг холбогдох байгууллагуудад баримтуудын хамт гаргаж өгсөн. Холбогдох шалгалтуудыг хийлгэх хүсэлтээ өмгөөлөгч нараараа удаа дараа гаргаж байсан. Шалгах ёстой байсан үйл баримтуудыг дурдъя.
Нэгт, миний үйлчлүүлэгч 2007 оноос 2015 оны хооронд нийт 30 удаа гадаад улс руу зорчсон. Хил хамгаалах газрын лавлагаагаар энэ нь тогтоогддог. Хувиараа брэндийн хувцас буюу эрэгтэй костюм оруулж ирж худалдаалдаг байсан. Энэхүү бизнесээсээ 50 орчим мянган ам.долларын хадгаламж өөртөө бий болгосон. Мөн ааваас нь өвлөгдөн ирсэн, өөрөө ч нэмсэн өндөр үнэ бүхий маркны цуглуулгатай. Үүнийгээ дагасан бизнес эрхэлж багагүй хэмжээний орлого олж байсан. Анхнаасаа мэдүүлэгтээ дурдсан. ХОМ-тээ ч мэдүүлсэн. 2017-2021 оны хооронд 44 мянган ам.доллар, 34.5 мянган еврогийн орлого олсон талаар хэлж мэдүүлсэн. Үүнийг шалгах боломжтой. Харамсалтай нь шалгаагүй. 2022 онд 40 сая төгрөгийн маркаа худалдаалсан.
Т.Аюурсайханы өмгөөлөгч П.Баасандорж:
–Хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийг хязгаарласан тухай гомдлыг би эхлээд ярья. Миний бие 2023.07.28-нд 338 сая төгрөгөөр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үйл баримтыг нэмэгдүүлж, яллагдагчаар татсан тогтоол гаргасан. Энэ тогтоолд өглөө 10.00 цагт гомдол гаргасан. Хариу нь үдээс хойш 14.00 цагт гарч ирсэн. Нийслэлийн прокурорын орлогч А.Энхжаргал хариу өгсөн. Уг хариуд 3 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэсэн. Ингээд УЕП-т гомдол гаргасан. Үүнтэй зэрэгцээд "Хэргийг шүүхэд шилжүүлчихлээ, хүнээ авч ир" гэсэн.Т.Аюурсайханы хэргийг шилжүүлж байвал болоо гэсэн шиг УЕП, Нийслэлийн прокурор нүдээ аньсан. Т.Аюурсайханы гаргасан гомдлыг огт хянаж, хэлэлцдэггүй.
Т.Аюурсайханы өмгөөлөгч Б.Гэрэл-Очир:
-Морины жүчээ биш малын хашаа саравч. Бидний хэлдэгээр өвөлжөө. Үүнийг 74.7 сая төгрөг хэмээн зохиомлоор үнэлсэн. Тал палкыг нь бүтэн, халаалттай байр хэмээн үнэлсэн. Ийм байдлаар хүнийг яллах боломжгүй. Хөрөнгийн шинж чанарыг тодорхойлох ажил хийгдээгүй. Энд байгаа зураг тодорхойлж чадахгүй. Дараагийн нэг асуудал 2023.оны долдугаар сарын 6-ны өдрийн прокурорын тогтоолд өөрчлөлт орсон. Энэ хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай тул прокурорын байгууллагад буцааж өгнө үү гэж хүсч байна гэв.
Т.Аюурсайханы өмгөөлөгчид нийслэлийн Прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлсэн учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-ийн 1."Урьдчилсан хэлэлцүүлгийн үед дараахь үндэслэлээр шүүх өөрийн санаачилгаар, эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэнэ" болон мөн зүйлийн 6,11, 6,13, 6,14, 6,15 хэсгүүдэд зааснаар прокурорт дүгнэлт гаргасан гэдгээ хэллээ.
Мөрдөн шалгах ажиллагаа нэг талыг барьж, зөвхөн яллах талыг барьсан гэж түүний өмгөөлөгчид хэлж байв.
О.Дагвадоржийн өмгөөлөгч н.Батжаргал:
-Бидний хувьд ямар хүсэлт гаргасан бэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33-р зүйлийн 1-ийн 6,15, 6,17-д заасан үндэслэлээр хүсэлт бичсэн. Манай үйлчлүүлэгч 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр яллагдагчаар татагдсан тогтоолыг авсан. Энэ тогтоолоос харвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-р зүйлийн 18-ийн 6-р заалтаар гэм буруутайд шалгаж байна гэж танилцуулсан. Энэхүү танилцуулга үргэлжилж яваад 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдөр Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан. Манай үйлчлүүлэгч яг ямар хэрэг үйлдээд өнөөдөр яллагдагчаар татагдаад сууж байгаа нь ойлгомжгүй байгаа. Хүн таньдаг байсны төлөө, бизнесийн хөрөнгө оруулалт татсаных нь төлөө яллагдагчаар татаж байгаа. Яг яагаад буруутгаад байгаа вэ гэдгийг нь зайлшгүй тодруулж байж энэ хүнийг гэм буруутайд тооцох эсэхийг шүүхийн шатанд шилжүүлэх ёстой. Тийм учраас прокурорт буцаах саналыг дэмжиж байна.
Өмгөөлөгчдийн хүсэлтээр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг гэм буруутайд тооцож хэргийг шүүхэд шилжүүлэв
Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөв. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар болон тэдний өмгөөлөгчид уг хэргийг хэтэрхий нэг талыг барьж, яллах үүднээс хандсан, мөрдөн байцаалтын явцад хууль зөрчин нотлох баримтыг хавтаст хэрэгт авахаас татгалзсан зэрэг шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаах саналыг гаргаад байсан боловч шүүх бүрэлдэхүүн Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн хэргийг шүүхэд шилжүүлэв. Гэм буруугийн шүүх хуралдаан есдүгээр сарын 28-ны 14 цагт товлов.
Т.Аюурсайхан: Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна.
-Айхавтар хэлмэгдүүлэлт явж байна. Олон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэдгээр ял тулгаад сууж байгаа юм байна. Зохион байгуулалттай гэмт бүлэг гэдгийг маш дутуу шалгасан. Отгонжаргал гэдэг хүн өөрийн сонирхлоор л очиж ажилласан. Мэргэжилтнээр л ажиллаж байна гэж ойлгосон. Гэтэл захирлаар томилогдсон нь би оролцсон нь тогтоогдоогүйТ.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурлыг товлох урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Б.Ганхуяг өмнө тус дүүргийн шүүхээс татгалзах хүсэлт гаргасныг Дээд шүүхийн тайлбарласны дагуу хүлээн авах боломжгүй гэж үзэн хуралдааныг үргэлжлүүлж байна.. Нүүрсний хэргийг илрүүлье. Чин сэтгэлээсээ хүсч байна. Оффтек гэрээ гэж юу юм, 733 нүүрсний гэрээ гэдэг нь юу юм, 576 бараа, ажил үйлчилгээ худалдан авах гэрээний цаана ямар сайд, дарга, гишүүд нь байгаа юм. Нүүрс тээврийн компаниудын ард ямар эрх мэдэлтнүүд байгаа юм. Магадгүй үүний цаана хууль, хяналтын, хил гаалийн хүмүүс байна гээд л яриад байдаг. Хамт илрүүлцээд өгье. УИХ дээр ч ярья. Хил дамнасан наймаа, тэр их их наядын хэрэг нь хаана байгаа юм. Үндэслэлгүй гүтгэснийх нь төлөө сайдын суудлаа өгөөд гишүүнээсээ түдгэлзээд сууж байна. Үүний цаана жинхэнэ гэмт бүлэглэл байгаа бол ялаас битгий мултраасай. Одоо яарч сандраад байх хэрэг алга. Хамгийн гол нь учрыг нь олж, үнэн шударгаар шийдэхийн тулд хугацаа хэрэгтэй юм байна. Шударгаар шийдэж өгөөч гэж хүсч байна.
Б.Ганхуяг: Бүгдийг нь оруулаад ир. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья
"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:
-Нөгөө оффтек гэрээ, нүүрсний хулгай, тонн нүүрс 40 доллар байхад 400 ам.доллараар гаргаад 12 тэрбум завшсан гэх хэрэг хаана байна. Зүгээр нэг хашаа ярилаа, нэг тендер тойрсон хэрүүл ярилаа. Дандаа гэрчийн үгээр хүн ялласан процетурын алдаа яигдлаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн алдаа маш их хийсэн. Жишээлбэл, намайг арав дахь сардаа хорьж байна. Шалгаагүй, эрүүдэн шүүгээгүй хамаатан садан, найз нөхөд байхгүй. 68 хүнийг хамруулан шалгасан. Арванхоёрдугаар сарын 8-ны өдөр баривчлахдаа "жагсаал зохион байгуулсан" гэж баривчилсан. Энэ хугацаанд нэг ч удаа жагсаалын талаар асуугаагүй. АТГ-аас асуухаар бидэнд байхгүй, ЦЕГ-т байж магадгүй гэдэг. Эрх зүйн байдлаа дордуулахгүйн тулд би энэ хэргийг нэхээд байгаа.
Хоёрдугаарт, нүүрсний хэрэг гэсэн. Нүүрсний тээвэр, хил гааль, тендер гээд яриад байсан. Бүгд хэрэг биш болчихсон юм уу? Тэгвэл УИХ дээр юу яриад байгаа юм. Шалгаж байгаа юм бол надаас асуудаггүй юм уу. Зарчмын хувьд хэлэхэд муу найруулсан жүжиг яваад байна. Энд ярьж байгаа 11 хүний хэрэг нь 40 тэрбум хүрэхтэй үгүйтэй. Зохион байгуулалттай бүлэглэл энд байхгүй. Манай өмгөөлөгчид сүртэй юм яриад байна. Аюур "Эрдэнэс Тавантолгой"-г мэдэхгүй. Маш ноцтой юм энд яригдаж байна. МАН-ын асуудал яригдаад байна, энд. 220 мянган гишүүнийг энд авчраад шүүж байна. Манай намын дарга хаана байна.
Прокурор:
-Халиад яриад байна, шүүгчээ. Танаас шүүгч өмгөөлөгчдийнхөө санал дээр нэмэх зүйл байна уу гэж тодорхой асуусан. Түүнийгээ л ярьмаар байна.
"Эрдэнэс Тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг:
-Өөрийн болон ар гэр, хамаатан садныхаа аюулгүй байдлыг хамгаалах хүсэлт тавьж байна. МАН-ын асуудал яригдаж байгаа учраас намаас заавал ирэх ёстой.
Гуравдугаарт, би эрх бүхий байгууллагын шийдвэрээр явсан. Энд нэг ч байцаалт намын удирдах зөвлөлийн гишүүдээс аваагүй гэсэн. Тэднээс аваачээ. Нүүрсний хэрэгтэй холбоотойгоор 300 гаруй гэрээ, 200 гаруй тендерийг шалгаж баримт бүрдүүлсэн. Гэвч ямар ч хэрэг байхгүй нь тодорхой болсон. Сүүлийн дөрвөн жил "Эрдэнэс Тавантолгой"-д цагдаа, тагнуул гэх мэт байгууллагын бүрэлдэхүүнтэй аудитын шалгалт орсон. Тиймээс энэ байгууллагуудын шалтгалтаар хэрэг байхгүй нь тогтоогдсон.
Нүүрсний гэх хэргийг илрүүлэхэд мэдээлэл өгөх, хамтарч ажиллах хүсэлтэй байгаа тул миний биеийг болон гэр бүл, хамаатан садныг маань хамгаалалтад авч өгөөч гэх хүсэлт гаргаж байна. Надад хамааралгүй зүйлээр хэрэг үүсгээд яллах тухай яриад сууж байна. Үлдсэн 40 их наядын хэрэг чинь хаана байна. Эсвэл олчоод нуугаад байгаа юм уу. Би ил байгаа юмыг нь хэлээд өгье. МАН-ын асуудлаа ч, нүүрсний хэргээ ч ярья. Хамт дагуулаад ороод ир.
Холбоотой мэдээ