Бямба гаригт цахилгаан скүүтэр, суррон мотоциклыг хориглоно

Бямба гаригт цахилгаан скүүтэр, суррон мотоциклыг хориглоно

Бямба гаригт цахилгаан скүүтэр, суррон мотоциклыг хориглоно

Ирэх Бямба гариг буюу /2023.09.23/ өдөр нийслэлд автомашингүй болно. Тухайн өдөр 07:00-18:00 цагийн хооронд бүсчилж хөдөлгөөн хязгаарлах бөгөөд томоохон зах, худалдааны төвүүд амарна. Мөн машингүй өдрөөр холбогдох албаныхан зохицуулалт хийх бөгөөд цахилгаан скүүтер, суррон, мотоциклыг хөдөлгөөнд оролцуулахгүй гэлээ.

Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир:

-Дэлхий нийтийн нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол багтдаг. Иймд зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор автомашингүй өдрийг жилд хоёр удаа зохион байгуулдаг. Энэ оны эхний өдрийг зургаадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Энэ үеэр ТЦА-ны Шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын 142 дуудлага, мэдээлэл ирсэн. Энэ нь энгийн үеэс 40-50 хувиар буурсан эерэг үзүүлэлт юм. Гэвч 2-10 насны 12 хүүхэд унадаг дугуйнд мөргүүлж, гэмтсэн.

Тиймээс энэ удаагийн автомашингүй өдрийн хувьд биеийн хүчээр жийдэг унадаг дугуй болон тавцант тэшүүр /skateboard/ зэргээс бусад дугуйт хэрэгсэл болох цахилгаан скүүтэр, цахилгаан унадаг дугуй /суррон мотоцикл/ зэргийн хэрэглээг хориглоно.

Мөн автомашины хөдөлгөөн хязгаарлах бүсэд амьдардаг иргэдийг машинаа зогсоолд байршуулахдаа зам хаах цагийн хуваарийг харгалзан үзэхийг зөвлөе гэв. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ ГУДАМЖ, ЗАМУУД

Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх автомашины хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг есдүгээр сарын 23-ны 07:00-18:00 цагийн хооронд түр хугацаагаар хязгаарлах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Номин 2023-09-20 66.181.177.245

Үнэхээр гоё мэдээлэл байлаа

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.191.139

томоохон зах, худалдааны төвүүд амарна.ингээд хүмүүс нэг өдөр талхныхаа мөнгийг хураах боломжоо алдана гэсэн үг,энэ чухамдаа ямар ашигтай болоод энэ олон хүмүүсийн ажлыг алдагдуулж,орлогыг нь хаах хэрэгтэй болоод байгаа юм болоо??? ойлгомжгүй,цаана нь эдийн засгийн ямар ашигтайг,эрүүл мэндийн ямар ашигтайг хэлээд өгөх мэргэн ухаантан бна уу??? хайран нэг өдөр шал балай юм яршиг зүгээр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж