Л.Чинбатын газрыг 9 тэрбумаар хашаажуулснаас цэцэрлэг барья!

Л.Чинбатын газрыг 9 тэрбумаар хашаажуулснаас цэцэрлэг барья!

Л.Чинбатын газрыг 9 тэрбумаар хашаажуулснаас цэцэрлэг барья!

Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлээр туйлж  ирсэн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарын тариалангийн талбайг татвар төлөгчдийн 9 тэрбум төгрөгөөр хашаажуулж өгөх юм гэнэ ээ, энэ Засгийн газар.

Болсон явдлыг тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2023.09.19/ Сэлэнгэ аймагт ажиллах үеэр Л.Чинбат тариалангийн талбайг мал аж ахуйгаас тусгаарлахгүй бол болохгүй байна гэдэг асуудлыг хошуу цорвойлгон хэлэв.

Тэрбээр “Хашаална гэдэг эхний алхам.  Тариан талбайг малаас тусгаарлахгүй бол ерөөсөө болохгүй.  Төмөр хашаа ч байна, бетонон хашаа байна, торон хашаа ч байна, эвдээд ороод байгаа учраас тусгаарлах. Бэлчээрийн аж ахуй, эрчимжсэн мал аж ахуй, тариалангийн бүс гурвыг зааглах ёстой” гэсэн юм.

Энэ яриаг нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун дэмнэж “Төр анх 2018, 2019 онд л тариалангийн талбайг хашаажуулж, хамгаалахад дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр газар тариаланг  хувийн компаниуд эрхэлдэг боловч газар нь төрийнх. Төр газраа элэгдэлд оруулахаас хамгаалж байна гэсэн үг. Энэ жил 9 тэрбумыг тариалангийн талбайг хашаажуулж, хамгаалахаар төсөвт суулгасан. Төсөв хөрөнгийг шийдье гэж Ерөнхий сайд, Сангийн сайд маань сэлэнгэчүүдтэй уулзсан хурал дээр хэлсэн байгаа, та бүхэнд дуулгахад таатай байна” гэж тал засав. Дээрх яриагаар бол газар тариалангийн талбайг хашаажуулахад төрөөс 2018 оноос эхлээд хөрөнгө хаяжээ. Гэтэл тэр хашааг нь эвдээд мал орчихдог аж.

Л.Чинбат нь Сэлэнгэ аймагт 37 мянган га газрыг эзэмшдэг гэдэг. Сэлэнгэ аймгийн бүх суманд газартай гэж хэлж болно.  Харин тэрхүү газрыг нь малаас тусгаарлахын тулд төр хашаа барихад зориулж, төсвөөс хөрөнгө гаргана гэдэг байж болохгүй зүйл.

Улаанбаатар хотын хүүхдүүдэд сургууль  хүрэлцэхгүйгээс  сурагчид 40, 50-аараа чихцэлдэн нэг танхимд сууж хичээллэж байгаа. Гэтэл Монголын тэргүүн баячуудын нэг Л.Чинбатын тариалангийн талбайг хашаажуулахын тулд яагаад төрөөс хөрөнгө гаргах ёстой юм бэ. Энэ асуудлыг хөндөхөөр 9 тэрбумаар ганцхан Л.Чинбатын газрыг хашаажуулахгүй, тариаланчдын газрыг хашаажуулна гэж өмөөрөх хэсэг гарч ирэхийг үгүйсгэхгүй.

Гэхдээ төр тазар тариалангийн салбар, мал аж ахуйн салбарт гарч буй зөрчлийг арилгая гэвэл бодлого гаргаж шийдвэрлэх ёстой болохоос биш татвар төлөгчдийн чардайж олдог мөнгөнөөр хашаа барьж, газрыг хамгаалдаг юм биш.

Сонгууль дөхөхөөр нам дагасан бизнесмэнүүд нь алтан загасны эмгэн шиг аашилцгааж, төр засаг нь хэлсэн бүгдийг нь биелүүлэх амлалт өгч татвар төлөгчдөө мөлждөг энэ тогтолцоогоо өөрчил.

МАН Л.Чинбат нарын тариаланчдад өртэй юм байгаа биз, татвар төлөгчид өргүй шүү.

Ер нь төр бизнес эрхлэгчдээ дэмжих нэрийн дор нэг хэсгийг нь татварын мөнгөөр эрхлүүлдэг, нөгөө хэсгийнх нь бизнесийг хууль зөрчсөн нэрийн дор шууд дээрэмдээд авчихдаг хоёр нүүр гаргаж таарахгүй, зарчимтай л бай…

Л.Чинбатын тухайд хэлэхэд тэр Монголын ядарсан бизнесмэнүүдийн нэг биш, хорголоо тоолсон баян л гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй. Хэрвээ тариалангийн талбайгаа хувиасаа хөрөнгө гаргаад хашаажуулж чадахгүй бол энэ салбарт бизнес эрхэлж яадаг юм.

Түүний хувьд МАН-д нэр нүүртэйгийнхээ хэргийг гаргаж, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Мал аж ахуйг дэмжих сангаас хамгийн их хөнгөлөлттэй зээл авч, туйлж ирсэн.  Хамгийн харамсалтай нь авсан зээлээ төлөхгүй луу унжиж, юм юм л дуулгаж байсан. Одоо тэгтэл газар тариаланг мал аж ахуйгаас хамгаалах шаардлагатай нэрийн дор төсвийн хөрөнгөөс татах нь.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
БурууБуруу
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.161.17

Хуулийн цоорхойг хулгайч андахгүй ашиглана шүү. Газар улсынх болохоор хашаалах төсөв улсаас гарна гэдэг логикийг эрт мэдэрсэн луйварчин юмаа. Гэхдээ зуслангийн жижиг хашааг хүртэл өөрсдөө л хашдаг биз дээ.Яагаад улс гэж

Avatar

Зочин 2023-09-20 202.55.188.104

Хууль засаглана гэж анх солиорсон Хүрэлсүг хаана явна ? Яагаад ингэж ялгаатай хууль үйлчлээд байдгийг их хурлын дарга ,ХҮЗДХЯ ы сайд ,ЕС тайгаа нэг тайлбар хийгээч .

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.185.246

ХҮН а**х ГЭЭД МАШИНААРАА ХӨӨЖ БАЙСАН ЭТГЭЭД ЯЛАА АВААГҮЙ ЮМ УУ. 9 ТЭРБУМААР ХӨРӨНГӨ ОРУУЛНА ГЭНЭ ҮҮҮҮҮ. ҮГҮЙ ШҮҮ ОЮУН ЭРДЭНЭЭЭЭЭ……..ШҮҮХ ШУДАРГА БАЙХ ЁСТОЙ ГЭЭД БАЙСАН ЧИНЬ ХААНА БАЙНАААААААА

Avatar

нарангэрэл 2023-09-20 66.181.160.54

энэ муу хулгайч луйварчны газар юу байсан монголын газар шороо бол бүх нийтийн өмч тийм болохоор хулгайчид хашаа бартж өгөхийг эрс эсэргүүцэж байна тэр их мөнгийг луйварчны хашаанд зориулж гаргахын оронд сургууль цэцэрлэгийг барилгад зарцуул

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.236

Жирийн нэг иргэн хүн дайрах гэж оролдсон бол өдийд шоронд орсон бгаа даа.баян хүнд хууль үйлчилдэггүй болж бна уу.

Avatar

ЗОЧИН 2023-09-20 146.70.190.179

ЭНЭ ОЮУНЭРДЭНЭ ДАНХ, ХООСОН ШУДАРГА ЁС ЯРИСАН ЁСТОЙ ХӨГИЙН БАЦААН БАЙНА АА. ЁСТОЙ ПОПРОХООС ӨӨР ЯМАР Ч ИД ШИДГҮЙ, ПОПОРСОН АЖЛУУД НЬ МАНАН БУДАН БОЛООД ӨНГӨРЧ БАЙНА. 3 САЯ ЗОНБИНУУД ОДОО АМЬ ОРМООР ЮМ ДАА. УЛС ТӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭ ХУЛГАЙЧДАД АЛДААД ХОТТОЙ ХОНЬ ШИГ НЬ НЯДЛУУЛЖ БАЙГААГАА ХЭЗЭЭ ОЙЛГОНОО.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.180.160

Хашаагаа ч өөрөө барьж чаддаггүй юм бол газрыг нь хураагаад л авчихаач дээ. Хоолыг нь хийж өгөөд, улмаар халбагадаж идүүлсэнтэй алил бус уу.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.90.124

ТЭНЭГ МАЛ ШИГ АРД ТҮМЭН МАЛЧИД

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-09-20 139.5.219.35

заримд нь 1 метр ч газар олдохгүй бхад зарим нь хэлэн тэрбум на гаар нь хашлаг ёстой новшийн хулгайч луйварчингууд гэж энэ бхадаа

Avatar

иргэн 2023-09-20 103.57.95.130

ёсгүй Төр ,,,,,Урагшгүй Сайд дарга, Цагдаа Шүүх Прокурортой Улс орон Гэмт хэрэгтэнгээ Өмгөөлж хамгаалж тэдний Зүй бусаар олж авсан Хөрөнгийн нь хүртэл Ард иргэдийн Аягатай хоолноос Хулгайлж авсан мөнгөөрөө Хашаа хайс барьж өгөх юм гэнэ, Энэ чинь тэгээд Ариун явдал уу,,,,,,өнөө Шударга ёс хаана байна ЕС-д Оюунэрдэнээ,,,,,,

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.88.171

Malchdiin buruu shuu

Avatar

И 2023-09-20 202.21.108.18

энэ Чинбат шорондоо ороогүй л байгаамуу. шүүхээ авилгалдчихсан уу ???

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.89.143

Газар тариалаг, мал хоёр нэг дор ерөөс байж таарахгүй ээ!!! Яаж ч хашаад нэмэргүй юм билээ!! Жишээ нь, Зүүнхараад баруун аймгуудаас нүүж ирсэн малчид хашааг зориуд эвдээд малаа оруулчихдаг гэсэн?! ХАА-н сайд энэ нөхөр чинь Ховдын хүн гээ биз дээ??

Avatar

2024 онд МАН ыг дэмжихгүй 2023-09-20 66.181.176.23

Санаатай машинаар олон хүнийг дайрч а**х үйлдэл хийсэн зэрлэг балмад Л.Чинбаттай Монгол улсын ерөнхий уулзана энэ намрын сонин үзэгдэл.

Avatar

Нэргүй 2023-09-20 180.149.65.2

хашаалах нь зүйтэй бодлого гэдэг чинь газар тариалан мал аж ахуй эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх тухай юм

Avatar

Ч.Чулуунбаатар. БЗД-ийн 40 дүгээр хорооны иргэн ... . 2023-09-20 202.21.108.1

Энэ мөнгө идэж ханадагүй нөхөбр ве?? МАН ын хан хувьдаа энэ Чинбатаас МӨНГӨ авдаг юм биш байгаа даа….??? Нэхсэн мөнгөөр нь Сэлэнгэд цэцрлэг бариач ээ..

Avatar

Нэргүй 2023-09-20 59.153.113.123

Ene hun nambatai hugshirch boldoggui yum baih daa? Alt uhaad buruu yumand hiigeed garaad yavsandaa buhimdaad turiin sang tsumluud baih yum. Ereliin E gej bas nuhur bna

Avatar

тариаланчид 2023-09-20 66.181.183.114

манай сангийн бидний мөнгөөр говь алтайн наадамд антенн бэлгэнд тараагаад л.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

төрөөс мөнгө рекэтлээд сурчихсан. авахдаа 100 100 тэрбумаас дээш хэмжээгээр аваад буцааж төлдөггүй. түрүүчийн өрөө төлсөн үү. хурдны морь худлаа цуглуулаад л. төрийн мөнгөөр авсан төрийн сүрэг

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

газар тариалан мал аж ахуй, тэжээл үйлдвэрлэл хөгжүүлнэ гэсэн. үгүй намар оросоос буудай тэжээл бөөн бөөнөөр орж ирнэ – төрийн халтуур. дандаа яамны төрийн мөнгөөр. оросоос мах авна, гахай, ачааны аварга адуу олноор оруулж ирсэн. шахаанд авсан. улсын өр хэдээр нэмэгдсэн гэлээ

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

манайх гадаадаас зээл авах ямарч хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-09-20 202.72.243.182

Говь Алтайдаа очиж

Avatar

Зочин 2023-09-20 103.57.92.128

ЕС болон яамны сайд нар маш зөв шийджээ.Газар тариалан гэдэг бол аугаа нүсэр бөгөөд хөлс,хүч шавхсан ажил байдаг юм.Би өөрөө залуу хүн л дээ,гэхдээ энэ ажлын бусатай эгнэшгүй хүнрэлтэйг нэвт шувт мэдэг юм.Эдний төмс хүнсний ногоо шим ихтэй,амттайбайдаг шүү. Эдний ажлыг бүх талаар дэмжинэ.Чинбат гэдэг чинь хэнгуй ч бараадах аргагүй жинхэнэ хөдөлмөрч хүн байхгүй юу. Засгийн газрын шийдийг дэмжинэ,Чинбатыг дэмжинэ.

Avatar

баатар 2023-09-20 66.181.183.114

муйхраар үр дүн муутай зүтгээд ч дээ. байцаа нь гашуун. зоринд хадгалахдаа бна уу, хүнсэнд хэрэглэх хэцүү. зоринд хийхдээ уур усаар шүршдэг ч гэх шиг. мэдэхгүй ээ. чадуулцымуу яацын. төмс нь хөгц. талбай нь хөгц. одоо шинэ зоорь нь хөгц биз.

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.95.150

Ха ха нэг тэрэгний хоёр дугуйнууд гэгчээр новшийн өлөн луйварчид уулзаа шив. Хүн а**а гээд хөөж явсан новштой ер сайд сайдууд нь уулзаад пялдагнаж гэж. Үнэн өрөвдөлтэй новшнууд юмаа

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

пялдагтаад байх юмгүй нуль өр ширүүд.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.90.2

Монголын Помешкан Компаниудын Помекшкан баячуул Төрд Төлөөлөлөө суулгадаг даа. тгээд хамаг ажил хамдаг

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

төрийн мөнгийг нийлж яаж хулгайлах уу л гэж уулзах юм биз дээ. тэрнээс биш бүх үр техник нь байна. тэгсэн ч намар будаа нь гологдоно.

Avatar

БЭЛЧЭЭР & МАЛ & ХООЛ ХҮНС &УС 2023-09-20 202.126.90.2

УС, ЭРЧИМ ХҮЧ, ХООЛ ХҮНС, БАЙГАЛЬ ОРЧИН ЦАГ УУР тэргүүтэй Хүн Төрлөхтний Мөнхийн Тулгамдсан Асуудлууд байнаа. Монголын Газар нутгийн 80% нь ЦӨЛЖСӨН, цаашид Хоол Хүнс, Усаа яана даа Монгол улс…Өнгөрсөн 30 -ад жилд Мал нь Бодлогогүйгээр хэт өссөн нь Булган Сэлэнгийн Нутагт Бүх Мал нь шамбааралдаж бэлчээрийн дайн гарахад ойртов.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

мал хэний талбай руу орно тэр малаа ав. санаатай тууж оруулдгийм. ургац соёг нь идүүлээд. талбайн будаа гүйгээд айлын хашаанд орж малын өвс тэжээлээс нь иддэггүй. малчин малаа хариул

Avatar

Дэл 2023-09-20 202.55.188.117

Өөрийн хөрөнгөө чинбат хамгаална биз төрөөс сохор зоос өгч хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-09-20 139.5.218.52

ДАВАРСАН АЦ ВЭ, ЧИНБАТЫН НОГОО ГЭЖ ХАМГИЙН ЧАНАРГҮЙ НОГОО БАЙДАГ, МАХ НЬ Ч ГЭЖ АВАХ ЮМГҮЙ, ГАЦУУРТ ГЭСЭН НЭРТЭЙ ТҮЦ МАЯГИЙН ХЭДЭН ДЭЛГҮҮР АЖИЛЛУУЛДАГ ЭНЭ ГЭМТ ХЭРЭГТЭНГ ОДОО ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ЭРХЛҮҮЛЭХ ЮМ УУ

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

төмсний сортууд нь дажгүй боловч муужруулж муутгасан. сүүлдээ бүүр бөднө шувууны өндөг шиг хачин юм болоод больсон байх. мэргэжилтэн маш муу. гаднаас хүн авчирсан байх бас муу.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

тариалагчдын холбоогоо тараа. мэргэжилтэн байхгүй. одоо жаахан ч гэсэн чанаржихгүй бол шал хэрэггүй юм хийгээд байна.

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.161.198

САЙДЫН СУУДАЛД ЗАРЦУУЛСАН МӨНГИЙГ НЬ ОХИН НЬ ИНГЭЖ ОЛЖ ӨГЧЭЭ.

Avatar

Зочин 2023-09-20 202.126.90.25

Татвар төлөгчдийн мөнгөөр хувийн бизнесийг их л дэмжих юм Тэд нар нь олон түмэнд ямар туслалцаа, дэмжлэг үзүүлэв. Бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг амныхаа зоргоор нэмж хагартлаа баяжиж олныг ядууруулж л хариу барьж байх шиг

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.114.170

Таарсан 3 мал байна даа. Ямар мэдлэг боловсролгүй Ерөнхий сайд, хулгай, тендер хусахаас өөр юм мэддэггүй Болорчулуун, бүх сан, зээлийг тонож баяжсан Чинбат. Улсын мөнгөөр татвар төлөгчдийн мөнгөөр баяжчихаад баахан гавъяа шагнал ш****н, ёстой ханаж цацдаггүй бузарууд байна. Нүгэл нүдээрээ гэж олон түмний х****л тусаж удахгүй байр байрандаа очих бизээ

Avatar

зочин 2023-09-20 202.131.235.198

Ер нь тариалангаа хамгаалж хашаа барин нь зөв ч төсөвөөс сөнхүүжүүлэх нь буруу. өөрийнхөө хөрөнгөөр барина биз. Сэлэнгэд зөндөө л тариаланчид хашаа барьсан байна лээ ш дээ. Манай малчид бас ухамсар дорой. Шөнийн цагаар хашааг нь эвдээд малаа оруулдаг гэж байгаа. Өөрийн хэрэг бүтвэл бусдын хэрэг хамаагүй гэдэг жалга довны үзлээсээ салддагүй манай малчид их хэцүү хүмүус байна лээ. Тариалангийн газар мал оруулбал маш өндөр төргуультай малыг нь хураадаг ч юмуу хатуу хуультай болгомоор юм байна лээ

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

малыг нь хураа. малыг нь ав. мал аж ахуйн орон болохоор бүх малтай тэмцэж дийлэхгүй. авсан хашааг нь санаатай олон дахин эвдэнэ. малчинтай тэмц. хэний талбайруу мал орно тэр малаа ав, махалж зар.

Avatar

arai arai 2023-09-20 103.136.254.8

davrlaa shdee

Avatar

Тариаланч 2023-09-20 66.181.161.20

Тариалан эрхлэдэг хүн өөрийнхөө хөрөнгөөр барь..Мөнгөндөө харамсаад байвал Ноиннгийнхол цалингаар барь
Улс ганц сургууль хоёр цэцэрлэг барих мөнгө Болорчулуун битгий долоо бас чи татвар төлөгчдийн мөнгөөр хашаа барина гэж шуналтах санаатай юу горьд

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.104.2

ХАШААЖУУЛАХ ГЭЖ БАЙГАА БОЛ БАНКНААСАА ЗЭЭЛЭЭ АВААД ХАШААГАА БАРИНА БИЗ ДЭЭ. ХУВИЙН БИЗНЕСТ ТӨР ОРОЛЦОХ ЯМАР УЧИРТАЙ ВЭ?

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.183.114

зарим гишүүн тариалан, гурилын үйлдвэртэй болхоор нийлж төрөөс идье ууя хувааж авьяа гэдэг. үр дүнд баахан чанаргүй бүтээгдэхүүн гологдлуудаа нийлж үйлдвэрүүдэд шахах. хөгцтэй тариа ногоо будаа гурил хортой болхоор маш хатуу муухай үнэртэй архи хөгц амтагдсан пиав. апугийн пиав нуль хөгц. уух ямарч боломжгүй

Avatar

зочин 2023-09-20 66.181.160.75

тариаланчинд бүү давар. Их шунавал тэнгэр ниргэнэ шүү. Байгаль дэлхийнийхээ өгсөн хишгийг дуугүй хүрт.

Avatar

Нэргүй 2023-09-20 188.162.254.24

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

зочин 2023-09-20 103.212.116.221

дампуу төр огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж