11 : 46
2023-9-20
МҮХАҮТ-ын XXI их хурал өнөөдөр /2023.09.20/ болж байна
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XXI их хурал өнөөдөр /2023.09.20/ болж байна. Ээлжит хуралдаанаар шийдэх хамгийн чухал асуудал бол ирэх дөрвөн жил МҮХАҮТ-ыг хэн удирдаж, бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалах вэ гэдэг олны анхаарлын төвд байна. Одоогийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшингийн хувьд улс төрийн карьераар хөөж, Ардчилсан намынхаа ажилд идэвхтэй оролцохоор явж буй.
Ерөнхийлөгчийн сонгуулд нэр дэвшүүлэх ажлыг их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу есдүгээр сарын 18-нд 17:00 цагаар дуусгавар болгож, танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, их хуралд танилцуулах юм.
Холбоотой мэдээ