ЦЕГ: Гудамжинд хутгатай бусад руу дайрсан этгээдийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Гудамжинд хутгатай бусад руу дайрсан этгээдийг шалгаж байна

ЦЕГ: Гудамжинд хутгатай бусад руу дайрсан этгээдийг шалгаж байна

Нэмэлт 13:30 цаг.

Цагдаагийн байгууллагад 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 11:15 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, “Гурван гал эмнэлэгт хутгалуулсан хүн орж ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад 28 настай, эрэгтэй “С” болон 34 настай, эрэгтэй “А” нарын биед 31 настай, эрэгтэй “О” гэгч нь тус бүр 2-3 удаа мэсээр халдаж зугтсан.

Цагдаагийн алба хаагчид “О” гэгчийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон баривчилсан бөгөөд уг этгээд нь дөрвөн удаагийн гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэгдэж байсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд нь биесээ таньдаг бөгөөд өр, зээлийн асуудлаас болсон гэж мэдүүлж байгаа хэдий ч, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.


Цахим хуудаст гудамжид явж байгаа этгээд хутга барин иргэн рүү дайрч байгаа камерын бичлэг цацагдсан. Тус үйл явдал өнгөрсөн амралтын өдөр болсон бөгөөд дүрс бичлэгийг дараа өдөр нь цахим хуудаст нийтэлжээ. Энэхүү бичлэг дээр гарч байгаа танхайрсан этгээдийг шалгаж байга эсэхийг Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр, энэ сарын 18-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Эх нялхас /ЭХЭМҮТ/-ийн орчимд машинтай хоёр иргэн замаар явж байсан иргэд рүү хутга барин дайрч, олныг айлган, цочирдуулж буй бичлэг цахим орчинд нийтлэгдсэн.

Уг үйлдлийг бүртгэн шалгаж байгаа.

Олон нийтийн газар бусад руу хутга гаргаж танхайрсан этгээдэд холбогдох хэргийг шалгаж дууссаны дараа ял шийтгэл тодорхой болно гэлээ.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж