Америкчуудын зорчиж болохгүй орнуудыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Америкчуудын зорчиж болохгүй орнуудыг анхааруулав

Америкчуудын зорчиж болохгүй орнуудыг анхааруулав

Ираны шоронд хоригдож байсан таван америк иргэн Даваа гаригт солилцоогоор суллагдсан. Хоригдлууд Тегераны Эвин шоронд хэдэн жил хоригдсоны эцэст Мягмар гаригийн өглөө АНУ-д эсэн мэнд газардсан билээ. Ийнхүү хоёр улс нарийн төвөгтэй дипломат хэлэлцээрийнхээ эцсийн алхмыг хийсэн.

Ерөнхийлөгч Жо Байден эх орондоо эргэн ирсэн хоригдлуудад хандан мэдэгдэл хийсэн бөгөөд тэднийг суллахад гар бие оролцсон хүн бүрт талархал илэрхийлжээ. Мөн Иран руу аялах нь ноцтой аюултай болохыг америк хүн нэг бүрт дахин сануулав.

Хүний наймаанд өртөх, баривчлагдах, шоронд хоригдох зэрэг аюултай байдаг тул Иран хамгийн өндөр түвшний эрсдэлтэй оронд багтдаг. Тус улсад хууль бусаар баривчлагдах тохиолдол ихэссээр байгааг АНУ-ын Төрийн депармент анхааруулсан. Өдгөө Иранд дор хаяж нэг америк үндэстэн хууль бусаар баривчлагдаад, хоригдож байна. Иран 1979 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Элчин сайдын яамыг эзлэн авсны дараа буюу 1980 оноос хойш хоёр улс дипломат харилцаагаа тасалсан.

Америк иргэдэд зориулсан дөрвөн түвшний аялал жуулчлалын зэрэглэл байдаг. Нэгдүгээр түвшин буюу ердийн, хоёрдугаар түвшин буюу нэмэлт болгоомж хэрэгтэй, гуравдугаар түвшин буюу аялах эсэхээ дахин бодож үзэх, дөрөвдүгээр түвшин буюу аялж болохгүй гэсэн дөрвөн зэрэглэлтэй. Эдгээр зэрэглэлийг гэмт хэрэг, эрүүл мэнд, иргэдийн эмх замбараагүй байдал зэргээс хамаарч гаргадаг.

Дөрөвдүгээр түвшинд өдгөө Иранаас гадна 19 улс багтаж байна.

Эдгээр нь ОХУ, Нигер, Өмнөд Судан, Сомалиа, Мали, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Буркина Фасо, Гаити, Беларусь, Хойд Солонгос, Мьянмар, Венесуэль, Сири, Ливи, Ирак, Афганистан, Украин, Судан, Йемен улсууд юм.

Эх сурвалж: YAHOO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж