Мексикийн "харь гаригийн биет"-ийг лабораторид шинжлэв

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Мексикийн "харь гаригийн биет"-ийг лабораторид шинжлэв

Мексикийн "харь гаригийн биет"-ийг лабораторид шинжлэв

 Мексик улсад өнгөрсөн долоо хоногт Үл мэдэх нисдэг биетүүдийн сэдвээр анх удаа Конгрессын сонсголыг зохион байгуулж, харь гариг сонирхогч, сэтгүүлч Хайме Мауссан "хүний ​​бус" амьдралыг нотлох баримт гэж үзсэн хоёр олдворыг нийтэд дэлгэн үзүүлсэн. "Харь гаригийн биет"-ийн зураг, бичлэг цахим ертөнцөөр хурдан тархаж, хуйвалдааны онолыг өдөөсөн бол зарим нэг нь үүнийг тоглоом шоглоом болгон дооглож байв.

Үүнээс хэдэн өдрийн дараа тэнгисийн цэргийн флотын шүүх шинжилгээний газрын эмч Хосе де Хесус Залсе Бенитес тэрхүү "харь гаригийн биет"-ийг лабораторийн шинжилгээ хийжээ. Шинжилгээний үйл явцыг дүрсжүүлэхээр сэтгүүлч Хайме Мауссан урьсан байна.

Сэтгүүлч өмнө нь ижил төстэй сорьцын талаар мэдээлснийг эрдэмтэд хүний ​​муммижуулсан шарил гэж үзэн харь гаригийн биет гэдгийг нь үгүйсгэж байв. Харин НАСА-гийн эрдэмтэн Дэвид Спергел өнгөрсөн долоо хоногт Мексикийн парламентын сонсголд оролцсоныхоо дараа сэтгүүлчийг харь гаригийн биетэд хийсэн шинжилгээний дээжийг олон нийтэд яагаад дэлгээгүй талаар асуусан.

 АНУ-ын Конгресс өнгөрсөн долдугаар сард тайлбарлагдаагүй үзэгдлийн талаарх гэрчүүдийн мэдүүлгийг сонсч, эрх баригчид үл мэдэх нисдэг биетүүдийн талаар асуулт асууж, хариулт авсан юм. Улмаар НАСА-гаас олон зуун нисдэг биетүүдийн ажиглалтын тайландаа тайлбарлагдаагүй үзэгдлийн ард харь гарагийнхан байгааг нотлох баримт байхгүй гэж дүгнэсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
13
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж