Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ

Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ

Т.Бадамжунайтай хамт ТӨХК-ийн хуучин захирлуудыг шүүнэ

УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Т.Бадамжунай нарын дөрвөн хүнд яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Яллагдагч нарын дунд төрийн өмчит аж ахуйн нэгжийн даргаар ажиллаж байсан хоёр ч хүн байгаа аж.

Тодруулбал, “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК)-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэмээн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Тэд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж буй юм билээ.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очирын хувьд өмнө нь хээл хахуулийн хэрэгт ял шийтгүүлж байсан юм. Тэрбээр тус компаниас зарласан 300-400 сая төгрөгийн өртөгтэй тендерт шалгарсан “Одкон холдинг” компанийн захирал Л.Мөнхбат, ӨЭЭЭ компанийн захирал Б.Эрдэнэ-Очир нараас 10-14 сая гаруй төгрөгийн хахууль авсан хэрэгт Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял шийтгүүлж байв. Өөрөөр хэлбэл, Д.Бямба-Очирын албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь 15, хахууль авсан хэрэгт нь 25 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албан ажиллах эрхийг нь дөрвөн жил хасах шийтгэл 2021 онд оноосон билээ.

Г.РАБЖАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2023-09-20 139.5.216.130

шалгааад хураагаад шоронд хатаагаад хөөгөөд явуулаачээ.

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 202.131.238.26

15хан сая ч биш байх аа. би ч тоохгүй мөнгө байна

Avatar

barilgachin B 2023-09-20 202.55.183.178

aldartai humuus baina shuu. medeh n' meddeg l um baina daa.

Avatar

ss 2023-09-20 66.181.180.42

ТЭЦ3 захирал Л,Эрхбаатар 100 сая төгрөгийн авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсэн тэр хэрэг яасан бэ

Avatar

Нэргүй 2023-09-20 59.153.115.43

tsagaadsan hu, hynees avlagaa avsan bh

Avatar

иргэн 2023-09-20 66.181.191.152

Эрхбаатар авилага авч байгаад баригдсан нь үнэн. одоо компаниудын мөнгийг өгөхгүй бас авилга нэхэж байгаа сураг байнэ лээ тэрийг хурдан шалгахгүй юм байх даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж