Завханы зарим суманд 6 хоног хөдөлгөөн хязгаарлалаа

Завханы зарим суманд 6 хоног хөдөлгөөн хязгаарлалаа

Завханы зарим суманд 6 хоног хөдөлгөөн хязгаарлалаа
Завхан аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрч, түргэвчилсэн шинжилгээгээр батлагдсан тул Улиастай сумаас гарах хөдөлгөөнийг, Яруу сумаас орох, гарах хөдөлгөөнийг зургаан хоногийн хугацаатай хязгаарласан байна. Тодруулбал, 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 14.00 цагт Аймгийн нэгдсэн эмнэлгээс тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдлын дуудлага ирсний дагуу Зоонозын өвчин судлалын төвийн дуудлагын баг очиж, өвчтөнөөс сорьц авч шинжилгээнд хамруулахад хурдавчилсан тестээр эерэг гарсан гэдгийг албаныхан мэдээллээ. Шинжилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.

Өмнө нь тарваган тахлын шинж тэмдэг бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, шаардлагатай хариу арга хэмжээг авч ажилласан талаар анхааруулж байв. Тодруулбал, /2023.09.09/ Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж аймгаас гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, бусад арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоол гаргасан.

Зооноз өвчин судлалын төвөөс өгсөн мэдээллээр, Монгол Улсын хэмжээнд авч үзвэл эрсдэлгүй аймаг, сум, дүүрэг нэг ч байхгүй. Бүгд эрсдэл өндөр байгаа ч үүнээс голомтот эрсдэл байж болзошгүй 15 аймаг 81 сум бий. Хяналт, яаралтай оношилгоо, шинжилгээний хувьд баг маш шуурхай ажиллаж байгаа. Хэрэв хугацаа алдвал энэ халдвараар шууд нас барах эрсдэл өндөр. Эрүүл мэндийн сайдын албан даалгавар, Нийслэлийн Засаг даргын захирамж, холбогдох мэргэжлийн бүх байгууллага, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын газар гээд бүгд л эрсдэлт үйлдэл гаргаж байгаа тохиолдлыг илрүүлэхээр идэвхжин ажиллаж байна.

Гол нь сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад байхад иргэд санаатайгаар тарвага агнаж, тарваганы мах зөөвөрлөж, хорхог, боодог хийж идэж байгаа нь амиа хорлох нэг хэлбэр гэхэд хилсдэхгүй.

Тахлын тохиолдол аюултай, өвчилсөн хүмүүсийн тал нь нас бардаг гэдгийг бид мөн ч их анхааруулж байгаа. Сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 17 хүн тарваган тахлаар өвдөж тэдний найм нь нас барсан. Энэ бол бага тоо биш. Сэжигтэй үйлдэл гаргаж, эрүүл мэнд амь насаараа хохирсон бол тэр хүн өөрөө л хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-09-20 216.38.195.74

-drnk-;

Avatar

Zochin 2023-09-20 91.86.153.41

tarvaga agnaad baigaa humuustei ondor torguili tavij jishee uzuuleech ee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж