Зеленский: Чөтгөрт итгэж болохгүй, Пригожиноос асуу

Зеленский: Чөтгөрт итгэж болохгүй, Пригожиноос асуу

Зеленский: Чөтгөрт итгэж болохгүй, Пригожиноос асуу

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Есдүгээр сарын 18-26-ны өдөр үргэлжлэх чуулганд дэлхийн 200 орчим удирдагч оролцож байна. Зеленский дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа АНУ-д биечлэн айлчилж буй нь энэ юм.

Украины ерөнхийлөгч Зеленский чуулганд өөрийн биеэр оролцож, өчигдөр /2023.09.19/ үг хэлжээ. Тэрбээр дэлхийн удирдагчдад хандан Украин дахь Оросын дайны эсрэг эв нэгдэлтэй байхыг уриаллаа. Мөн Оросын цөмийн зэвсгийн аюул улам нэмэгдэж буйг, Кремль хүнс, эрчим хүч, хүүхдүүдийг шантааж болгон ашиглаж буйг анхааруулав.

Тэрбээр 20 минутын турш англи хэлээр илтгэл тавихдаа "Террористуудад цөмийн зэвсэг эзэмших эрх байхгүй. Ямар ч эрх байхгүй.

Цөмийн зэвсэг байгаа тохиолдолд хоморголон хөнөөх асуудал байсаар байна. Аливаа үндэстний эсрэг өш хонзонгоор зэвсэглэх нь яах аргагүй геноцид мөн. Энэ нь зөвхөн Украины тухай яриа биш юм. Хэрэв бусад улс орон Украинд өөрийгөө хамгаалахад нь тусалж чадахгүй бол Оросын аргыг бусад түрэмгийлэгч ашиглах магадлалтай. Чөтгөрт итгэж болохгүй. Пригожиноос асуу. Түрэмгийлэгчид өөр олон зүйлээр зэвсэглэсэн төдийгүй эдгээрээ зөвхөн манай улсын эсрэг бус танай улсын эсрэг ашиглаж байна. ОХУ эрчим хүчийг зэвсэг болгон ашиглаж байгааг дэлхий олон удаа харлаа" гэв.

Зеленский үг хэлсний дараа танхим даяараа алга ташсан бол Оросын төлөөлөгчид утсаа ширтсэн байдалтай суусныг "United Press International" онцоллоо.

Зеленский энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Конгрессын гишүүдтэй уулзахаар Вашингтоныг зорино. Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн удирдагчдыг Украинтай хамт байхыг уриалав. "Дэлхий дахин залхаад, сүүлдээ Украин дахь харгислалыг хүлээн зөвшөөрнө гэж Орос бодоод байна. Хэрвээ бид Украиныг хагалан бутаргахыг зөвшөөрчих юм бол бусад улсын тусгаар тогтнол баталгаатай байж чадах уу?" гэж Байден хэлжээ.

АНУ-ын Стэйтен Айланд их сургуулийн эмнэлэгт Украины есөн цэрэг хэвтэн эмчлүүлж байна. Зеленский Даваа гаригт Нью-Йоркод буусныхаа дараа цэргүүдтэй уулзаж, хүчтэй байхыг хүсчээ.

Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

37 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-09-20 86.111.137.193

delhiin 2 r dainii ued Oron ukrainchud Germanii armid baildaj bsaniig medehuu

Avatar

зочин 2023-09-20 202.9.46.184

Украйн дотор ямар үйл явдал болж байгааг дэлхий мэдээгүй дүр үзүүлэн нүдээ аниад алга ташиж үндэстэн ястанг гадуурхсан яригчин нацист фашистууд сэргэж өшөө авахыг дэмжиж байгаа нь хачирхалтай

Avatar

Zochin 2023-09-20 122.201.19.2

Дэлхийн 3-р дайн болсоны дараа Энхтайван тогтоно. Ямартай ч Украйн нар үзэхгүйл болов уу ?

Avatar

Нэргүй 2023-09-20 213.87.162.59

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

зочин 2023-09-20 212.30.37.59

Монгол Оросоос эрчим хүчээр 100% хамааралтай. энэ чинь ”ОХУ эрчим хүчийг з****г болгон ашиглаж байгааг дэлхий олон удаа харлаа" гэдэгт хамаатай юм биш биз???

Avatar

Нэргүй 2023-09-20 184.60.63.245

өөрийн арчаагүйгээ дандаа хүнээс хайдаг нь муу хүний зан болой.Мэдээж т1 Оросуудын буруу!!

Avatar

Нэргүй 2023-09-20 103.212.116.97

Барууны орнуудын утсан хүүхэлдэй. Улс орноо ёстой дампууруулж дууслаа. Тэр чөтгөр нь энэ нөхрийг ирээд аваад явдаггүй юм байхдаа

Avatar

Нэргүй 2023-09-20 109.89.197.82

чамайг л чөтгөр там руу авч явах байх даа. Украйны ард түмний өөрсдийнхөөрөө амьдрах, эрх чөлөөтэй байх гэсэн эрмэлзэл нь Орост таалаагдаагүйн улмаас оросууд дайрч газар нутгаас нь булаах нь зөв үү тэгээд. Украйн ялагдвал оросууд хил залгаа бусад улсуудыг дарамтлах бодлогоо үргэлжлүүлэх тул ОУ нэгдмэл байж ЗХУ яаж дампуурсан тэр замаар нь Оросыг унагах ёстой. өнөөдөртөө ялж байвч урт хугацаандаа оросууд унана. хятадууд ч үүнийг хараад хамаагүй солиорохгүй болно. Украйны алдар бадраг.

Avatar

ЗОЧИН 2023-09-20 202.9.47.58

ногоон ноён өөрөө чөтгөр юм шүү дээ………………………..

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.93.35

Хар тасхиа татсан байна. Орос ялна. Улс орнууд бүгд нийлээд ч Орос орныг ялахгүй. Би Оолс оронд туслана. Мэдэв үү!!! Элбэгдоржийн эргүү малуудаа!!!

Avatar

Ха ха ха 2023-09-20 139.5.217.250

Энэ нэг нохойн жогорхой орост тусална гэчихжээ. Ха ха ха

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.95.50

олон укриан хүний амиар тоглож байна даардоо дайнаа зогсоох цаг болсон

Avatar

Bataa 2023-09-20 202.55.191.130

alga tashsan bolgon Oros ornii esreg uzeltei. Orosuud buhel buten amerik baruunii ornuudtai gantsaaraa tulaldaj baigaa ni gaihamshig. Oros yalna. Ter uyed baruunii uzeltnuud bugd urvahiig harah ch saihan show bolno doo

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.190.253

батаа балайгаа гайхуулаад байгаарай чи

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-09-20 66.181.183.152

kkk.Orosiig demjigch .as neg Bataa bainaa. Yaank terguutei baruuniihan Orosiin esreg bank,sanhuu,teever lojistik,hudaldaa geed baij boloh asuudliig zevseg bolgon ashiglasnaas chini iluu baigaa yum uu?Tiim l ih shudrag yum bol eniigee helegui yaasan yu. Uuniigee yu gehev ve!? Har tamihichin natsest alialagch aa

Avatar

Zochin 2023-09-20 80.148.22.12

энэ дэлхийг талцуулж буй жүжигчин бүхэл бүтэн сайхан орныг сүйрүүллээ

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.95.150

Иймэрхүү алиалагч Монголд ч зөндөө байна дөө. Улсыг самрахаас өөр шидгүй новшнууд

Avatar

Зочин 2023-09-20 202.126.88.225

элийрсэн хошин шогийн хар тамхичин зеленский , укрианд байгаа хүүгийнхээ бизшесийг хамгаалах гэсэн зөнсөн өвгөн байдан нарийн үг унгаснаас шэжгийн байна . анх атомийн бөмбөг хэн , ямар улс хэргэлсэн юм . ОРОС хэргэлсэн гэж дуулдаагүй л байна

Avatar

Нэргүй 2023-09-20 209.52.88.238

400 тэрбум $ контракт Украйн руу оруулахаар яригдаж байна. тэр мөнгөний араас чичрээд л дайраад байна даа

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.160.7

элий балай юм хуцаад тамхиа татцан юм байлгүй

Avatar

Зочин биш 2023-09-20 78.80.80.248

Шаамий авгай шаасаар л доор байгаа хэдэн мал нь итгэсээр л!!! Тавилан юм даа. Барууны тархи угаалтанд итгээд эргүү дээрээ мансуураад байдгиймуу заазлачмаар малнууд ямар их болоод байна даа

Avatar

Zochin 2023-09-20 91.86.153.41

jujigchin jijgee tavisaar udahgui kino ne gamshigtaigaar duusna!

Avatar

Нэргүй 2023-09-20 66.181.177.50

мангадууд барахгүйн бол яаах гэж дайрсан юм бол. одоо дэлхийн булай болжийнэ дөөө

Avatar

Ххх 2023-09-20 202.126.90.12

Орос одоо аймаар хүчтэй бн украины хот тосгодыг бөмбөгдөөл…. гхдээ л жижигхэн Украйныг дийлж чадахгүйл бн. Удахгүй орос өөрсдө муугаа үүзнээ гайгүй

Avatar

Гахай 2023-09-20 202.126.88.225

монгол мандахуу

Avatar

үүнийг л ойлгох хэрэгтэй 2023-09-20 66.181.183.152

Muruuduhud mungu tuluhgui ni saihan yum oo. Olon hunii amind hurehees zailshiih, mun baruunii aash avriig herhehiig ni tunshih,harznah geed tom gurguuded bodoh yum ih baih oo. Yamar manai gudamjnii har massiin boddoggoos arai uur tuvshin asuudal yarij urug deer nuuj togloh baih oo

Avatar

ЗОЧИН 2023-09-20 202.9.47.58

Оросууд яагаад украйн луу орох болсн суурь учир шалтгаанаа хэлэх хэрэгтэй байсан баймаар юм . Жишээ нь украйны фашизм, НАТО- гийн тэлэлт гэх мэт…..Тэгвэл үнэнд илүү ойртоно.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.92.98

үхсэнийх нь фашизм байх вэ дээ, Оросын хараанаас гарч, өөрийнхөөрөө амьдарч, барууныг дагаж хөгжье гэхээр нь л Оросууд дайрч дайн хийж байгаа асуудал шүү дээ. Бүгд л мэдэж байгаа, юунд ингэж худлаа Оросын суртал ухуулгыг бичиж байдаг юм.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.21.127.142

Путиныг чөтгөр гэж сибирийн бөө үнэн л хэлсэн байгаа юм шүү.

Avatar

Нэргүй 2023-09-20 202.55.188.36

USA bugdiig huchinddddeg

Avatar

Зочин 2023-09-20 66.181.179.113

Америкийн бөмбөгдөлт чинь ардчилсан бөмбөгдөлт байхгүй юу

Avatar

Нэргүй 2023-09-20 202.179.27.140

Америк өөрөө Ливи Сири Сербийг бөмбөгдөж энгийн иргэдийг алж байснаа мартжээ

Avatar

Нэргүй 2023-09-20 103.57.95.222

мэдээлэлгүй хүмүүс хаа сайгүй. НҮБ-ын тогтоол гарчаад байхад цэргээ оруулахгүй өөр яахын сдакаа Газар нутаг эзлэх гэж биш ард иргэдийг хамгаалах гэж. Чиний орос газар нутаг эзэлдэг

Avatar

Зочин 2023-09-20 202.126.88.225

зөнөг байдан , зеленский хар тамхичинтайгаа очиж уулзаач чи мөн адлхан хөөрхөн гөлөг байна

Avatar

Нэргүй 2023-09-20 202.126.92.98

Энэ үгийг хэн чамд зааж өгдөг юм. Ганц шил архины мөнгөөр сүнсээ ч худалдахад бэлэн монгол байна даа…Нэрийг нь ч зөв хэлж, бичиж чадахгүй байж хүн доромжилно. Чамайг бодвол улс эх орноо харийн түрэмгийлэгчдээс хамгаалаад л байгаа хүн дээ…

Avatar

Нэргүй 2023-09-20 59.153.114.69

Тэнэг НҮБ-ийг америкийн ТНБД угаалгын нунтаг хуруувч шилэнд хийж химийн з****г гэж хуураад Иракийг бөмбөгдөх тогтоол гаргуулчихаад бла бла гэсэн нь одоо хэнд ч ил болсон. Харин НҮБ-ийн тогтоолгүй Югославийг бүр урантай сум ашиглан бөмбөгдснөөс одоо Серби хорт хавлраар Европод тэргүүлж байна

Avatar

Нэргүй 2023-09-20 184.60.63.245

НҮБ тогтоол гараагүй байсан юмаа.Зүгээр НАТО гийн шийдвэр байсан юм.Та буруу ойлгосон бололтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж