Зеленский: Чөтгөрт итгэж болохгүй, Пригожиноос асуу

Хуучирсан мэдээ: 2023.09.20-нд нийтлэгдсэн

Зеленский: Чөтгөрт итгэж болохгүй, Пригожиноос асуу

Зеленский: Чөтгөрт итгэж болохгүй, Пригожиноос асуу

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дахь удаагийн чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Есдүгээр сарын 18-26-ны өдөр үргэлжлэх чуулганд дэлхийн 200 орчим удирдагч оролцож байна. Зеленский дайн эхэлснээс хойш хоёр дахь удаагаа АНУ-д биечлэн айлчилж буй нь энэ юм.

Украины ерөнхийлөгч Зеленский чуулганд өөрийн биеэр оролцож, өчигдөр /2023.09.19/ үг хэлжээ. Тэрбээр дэлхийн удирдагчдад хандан Украин дахь Оросын дайны эсрэг эв нэгдэлтэй байхыг уриаллаа. Мөн Оросын цөмийн зэвсгийн аюул улам нэмэгдэж буйг, Кремль хүнс, эрчим хүч, хүүхдүүдийг шантааж болгон ашиглаж буйг анхааруулав.

Тэрбээр 20 минутын турш англи хэлээр илтгэл тавихдаа "Террористуудад цөмийн зэвсэг эзэмших эрх байхгүй. Ямар ч эрх байхгүй.

Цөмийн зэвсэг байгаа тохиолдолд хоморголон хөнөөх асуудал байсаар байна. Аливаа үндэстний эсрэг өш хонзонгоор зэвсэглэх нь яах аргагүй геноцид мөн. Энэ нь зөвхөн Украины тухай яриа биш юм. Хэрэв бусад улс орон Украинд өөрийгөө хамгаалахад нь тусалж чадахгүй бол Оросын аргыг бусад түрэмгийлэгч ашиглах магадлалтай. Чөтгөрт итгэж болохгүй. Пригожиноос асуу. Түрэмгийлэгчид өөр олон зүйлээр зэвсэглэсэн төдийгүй эдгээрээ зөвхөн манай улсын эсрэг бус танай улсын эсрэг ашиглаж байна. ОХУ эрчим хүчийг зэвсэг болгон ашиглаж байгааг дэлхий олон удаа харлаа" гэв.

Зеленский үг хэлсний дараа танхим даяараа алга ташсан бол Оросын төлөөлөгчид утсаа ширтсэн байдалтай суусныг "United Press International" онцоллоо.

Зеленский энэ долоо хоногийн сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден болон Конгрессын гишүүдтэй уулзахаар Вашингтоныг зорино. Ерөнхийлөгч Жо Байден дэлхийн удирдагчдыг Украинтай хамт байхыг уриалав. "Дэлхий дахин залхаад, сүүлдээ Украин дахь харгислалыг хүлээн зөвшөөрнө гэж Орос бодоод байна. Хэрвээ бид Украиныг хагалан бутаргахыг зөвшөөрчих юм бол бусад улсын тусгаар тогтнол баталгаатай байж чадах уу?" гэж Байден хэлжээ.

АНУ-ын Стэйтен Айланд их сургуулийн эмнэлэгт Украины есөн цэрэг хэвтэн эмчлүүлж байна. Зеленский Даваа гаригт Нью-Йоркод буусныхаа дараа цэргүүдтэй уулзаж, хүчтэй байхыг хүсчээ.

Эх сурвалж: UPI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж